Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2024/00366

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2024/00366

Сэлэнгэ аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 26-р хороо, Үйлдвэрчний гудамж, Монгол 99 төв, 12 давхар, 1203 тоот ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, *******, 1 хэсэг гудамж 067 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД: /-д холбогдох утас:

Нэхэмжлэлийн шаардлага: 833,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* " ХХК нь Т.******* хүсэлтээр 2021.06.23-ны өдөр 30413 тоот Зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2022.04.28-ны өдөр 320,000 төгрөгийг 30 хоногийн 6% хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай " ******* " ХХК-аас зээл авах төрийн банк 150600031655 Т.******* дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022.08,03-ны өдрөөс хойш удаа дараа залган, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно.

Зээлийн гэрээний 2.6.5-г ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1, 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Ингээд 2024 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар хариуцагчийн: үндсэн зээлийн үлдэгдэл 320,000 төгрөг, төлөх ёстой хүү 430,720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,304 төгрөг нийт 833,024 төгрөгний үлдэгдэлтэй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24,542 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... ******* миний бие ******* ******* -ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 833,024 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Нэхэмжилж буй 833,024 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө багтаан төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь Т.*******д холбогдуулан 833,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 833,024 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК нь Т.*******д холбогдуулан 833,024 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,542 төгрөгийн тал хувь болох 12,271 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 12,271 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ