Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/01788

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 23 182/ШШ2024/01788

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЧЗ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХКд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С,

Хариуцагчийн төлөөлөгч Х.С, Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2021 оноос эхлэн ******* ******* ХК‑тай олон төрлийн *******ын гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан. Үүний нэг нь 2022.08.08-ны өдрийн Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээ юм. Бид *******ын гэрээг тогтсон ажил хэргийн хүрээнд шууд цахимаар байгуулсан учраас гэрээнд ямар нэгэн гарын үсэг зурагдаагүй байгаа. Бид гэрээний дагуу *******ын хураамжаа төлчихсөн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй. Уг гэрээний зүйл болсон, манай байгууллагын өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан жолооч 2023.03.04-ний өдөр Өмнөговь аймгийн суманд байрлах ХК-ийн уурхайн ачилтын бүс буюу тусгай хамгаалалттай гаалийн хяналтын бүсэд ухрах үйлдэл хийхдээ Хэппи ******* ХХК-ийн ******* нүүрс тээврийн машиныг мөргөж осол гаргасан. Энэ талаар хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч болон сумын цагдаад мэдэгдсэн байдаг. Цагдаа ирж хэмжилт хийж, бүдүүвч зураг гаргасан. Улмаар манай жолооч ******* уг осолд буруутай болох нь тогтоогдож 100,000 төгрөгөөр торгуулж, 5 оноо хасуулсан, улмаар зохигчид тохиролцоод асуудлаа шийдье гээд асуудлыг дуусгасан болох нь Цагдаагаас ирсэн баримтуудаар харагдана. Мөн энэ талаар ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэсэн тайланд тусгагдсан. Өөрөөр хэлбэл манай байгууллагын ажилтны буруу болох нь тогтоогдож байгаа.

Бид Даатгалын байгууллагад хандаж, тэдний үнэлгээ хийлгэх зөвлөгөөний дагуу Хэппи ******* ХХК-ийн ******* нүүрс тээврийн автомашины эвдрэл, хохирлыг тогтоолгохоор үнэлгээ хийлгэхэд 33,990,000 төгрөг болсон, энэ мөнгийг бид тухайн байгууллагад шилжүүлсэн байгаа. Харин ******* ******* ХХК-иас манай байгууллагад хариу өгөхдөө ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шалгуулах үүргээ биелүүлээгүй гэж *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан юм. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад *******ын тохиолдол үүссэн учир нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэ гэсэн хариу өгсөн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл *******ын нөхөн төлбөрийг төлөөгүй байна. Бидний хувьд *******ын гэрээнд заасан эрсдэл бий болсон, *******ын тохиолдол үүссэн гэж үзэж байгаа учир 33,990,000 төгрөгийг шаардсан юм. Харин бид шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнд заасан нэг удаагийн нөхөн төлбөрийн хэмжээгээр буюу 10,000,000 төгрөг болгон багасгаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэгч байгууллагатай 2022.08.08-ны өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээ байгуулсан талаар маргаангүй. Харин *******ын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь 2023.03.04-ний өдөр болсон ослын талаар Даатгалын тухай хуулийн 10.1.5, Иргэний хуулийн 439.1-д зааснаар 2023.03.05-ны өдөр манай байгууллагад мэдэгдсэн бөгөөд энэ нь нэн даруй гэдэг ойлголтод хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч байгууллагын жолооч буруутай гэдгийг Цагдаагийн байгууллагаас тогтоосон баримтгүй, харин жолооч нь *******ын байгууллагаар асуудлаа шийдүүлнэ гээд хаагдсан болох нь баримтаар харагдаж байна. Нөгөө талаар *******ын тооцоолол буруу байна. Жолоочийн *******ын тухай хуулийн 9.1.2, Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээний 4.1-д зааснаар С ангиллын тээврийн хэрэгслийн хувьд 10 сая төгрөг хүртэл хэмжээгээр *******ын нөхөн төлбөр авах боломжтой.

Харин Жолоочийн *******ын тухай хуулийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгслийн мэргэжшсэн жолооч болон C, D ангиллын тээврийн хэрэгслээр *******ын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн *******д заавал даатгуулна, 10.2-т зааснаар 33,000 төгрөгийн *******ын суурь хураамжийг төлнө гэжээ. Гэтэл даатгуулагч нь Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээний 11.1 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн Жолоочийн *******ын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журамд заасны дагуу 179,010 төгрөгийн хураамж төлж хариуцлагаа даатгуулсан байх боловч жолооч нь мэргэшсэн жолоочийн хариуцлагын ******* хийлгээгүй байсан байна. Жолоочийн *******ын тухай хуулийн 19.10-т зааснаар *******ын тохиолдол бүрт нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн *******ын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө. Жолооч нь *******ын суурь хураамж болох 179,010 төгрөг, мэргэшсэн жолоочийн *******ын хураамж болох 33,000 төгрөг, нийт 212,010 төгрөгийн хураамж төлж даатгуулсан байх ёстой ч мэргэшсэн жолоочийн *******д даатгуулаагүй байна. Уг 212,010 төгрөгийг 179,010 төгрөгт хувь тэнцүүлэхэд 84,43 хувь болох ба энэ нь даатгуулагчийн манайхаас нэхэмжлэх боломжит дээд хувь хэмжээ юм. Тиймээс жолооч мэргэшсэн жолоочийн *******гүй байсан тул Жолоочийн *******ын тухай хуулийн 9.1.2-т заасан 10,000,000 төгрөгийн 84,43% болох 8,443,000 төгрөг байх боломжтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.06.08-ны өдрийн 9/2343 тоот албан бичиг, Сүлд үнэлгээ ХХК-ийн 2023.03.06-ны өдрийн автомашин текникийн үнэлгээний тайлан, хавсралт, ******* ******* ХК-ийн 2023.03.29-ний өдрийн 02/028 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023.03.17-ны өдрийн *******ын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2023.03.31-ний өдрийн 23/120 тоот албан бичиг, 2023.03.23-ны өдрийн 23/105 тоот хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.05.15-ны өдрийн 23/170 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, ХК-ийн 2023.03.04-ний өдрийн Сэрэмжлүүлгийн хуудас, 2022.08.08-ны өдрийн Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээ, даатгуулагчийн мэдүүлгийн маягт, банк ХК-ийн 2023.03.29, 2023.04.03-ны өдрийн шилжүүлгийн мэдээллүүд, ХК-ийн 2023.03.04-ний өдрийн Судалгааны тайлан, хавсралт, техникийн тодорхойлолтууд, банк ХК-ийн 2023.11.03-ны өдрийн тодорхойлолт, ******* ******* ХХК-ийн захиргаанд гаргасан ажилд орох тухай өргөдөл, 2023.03.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гаалийн ерөнхий газрын даргын 2022.12.12-ны өдрийн А/339 дугаар тушаал, Гаалийн хяналтын бүсийн журам гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгчийн талын гаргасан хүсэлтээр ХК-ийн 2023.03.04-ний өдрийн тохиолдлын урьдчилсан мэдэгдэл, Судалгааны тайлан, хавсралт, 2022.08.08-ны өдрийн жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээ, даатгуулагчийн мэдүүлгийн маягт, ******* ******* ХК-ийн 2023.03.17-ны өдрийн *******ын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, 2023.03.29-ний өдрийн 02/028 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023.04.13-ны өдрийн 02/033 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг гэсэн баримтуудыг,

Тус шүүхийн 2023.11.17-ны өдрийн 14933 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар ******* тээврийн ослын талаарх баримт /17 хуу/-ууд, *******ын хураамж төлсөн тухай баримт, *******ын гэрээ, баталгаа гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХК-нд холбогдуулж *******ын нөхөн төлбөрт 33,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа 10,000,000 төгрөг болгон багасгасан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Өмнөговь аймгийн сумын нутагт байрлах ХК-ийн уурхайн ачилтын бүсэд гарсан осолд манай байгууллагын жолооч буруутай болох нь тогтоогдож, 100,000 төгрөгөөр торгуулж, 5 оноо хасуулсан байдаг, энэ нь гэрээнд заасан тохиолдолд хамаарах байтал хариуцагч нь *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, бид Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг тус байгууллага хянаад *******ын нөхөн төлбөр олгохыг хариуцагчид даалгасан, энэ шийдвэрийн талаар хариуцагч тал гомдол гаргаагүй, иймд бид хариуцагчаас *******ын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...*******ын тохиолдол болсон талаар нэхэмжлэгч нь манай байгууллагад нэн даруй мэдэгдээгүй, ХК-ийн уурхайн бүсэд болсон осолд нэхэмжлэгч байгууллагын жолооч буруутай болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоосон баримтгүй, харин жолооч нь *******ын байгууллагаар асуудлаа шийдүүлнэ гээд материалаа хаалгасан байдаг, тиймээс манай байгууллага нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа, мөн нөхөн төлбөрийн тооцоолол үндэслэлгүй, нэхэмжлэгч байгууллагын жолооч нь С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч жолоочийн *******д даатгуулаагүй байсан, тиймээс нэхэмжлэгч нь Жолоочийн *******ын тухай хуульд зааснаар 8,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээнд маргах боломжтой... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХК-тай 2022.08.08-ны өдөр жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээг 2023.08.08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд, энэхүү *******ын гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь байгууллагын өмчлөлийн ******* улсын дугаартай, гэсэн арлын дугаартай, С ангиллын, Shaanxi үйлдвэрийн, саарал өнгөтэй, тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн *******ын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийг даатгуулж, *******ын хураамж төлөх, хариуцагч ******* ******* ХК нь *******ын тохиолдолд бий болсон үед нөхөн төлбөрийг хариуцан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь даатгуулагчийн мэдүүлгийн маягтыг бөглөж, *******ын хураамжид 179,010 төгрөгийг төлсөн тухайд зохигчид маргаангүй, хариуцагч ******* ******* ХК-иас *******ын баталгааг нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосон, зохигчид гэрээг цахимаар байгуулсан нь Жолоочийн *******ын тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* улсын дугаартай, гэсэн арлын дугаартай, С ангиллын, Shaanxi үйлдвэрийн, саарал өнгөтэй, чиргүүлийн өмчлөгч байх ба, тус компанийн ажилтан буюу нүүрс тээврийн жолооч ******* нь В, С, СЕ ангиллын автомашиныг жолоодох эрхтэй, тэрээр 2023.03.04-ний өдөр Өмнөговь аймгийн суманд байрлах ХК-ийн уурхайн ачилтын бүс буюу тусгай хамгаалалттай гаалийн хяналтын бүсэд тухайн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ ******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан байх ба, 2023.03.07-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгуулж, 5 оноо хасуулсан болох нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, ******* тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, банк ХК-ийн 2023.11.03-ны өдрийн 5122/535 тоот албан бичиг, *******ийн 2023.03.01-ний өдрийн ажилд орох тухай өргөдөл, мөн өдрийн хөдөлмөрийн гэрээ, ХК-ийн 2023.03.04-ний өдрийн тохиолдлын урьдчилсан мэдэгдэл, судалгааны тайлан, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024.04.17-ны өдрийн албан бичиг, хавсралт болох ослын баримтуудаар тогтоогдсон.

Дээрх ослын талаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.4-т зааснаар осол гарсан өдрөө хариуцагч ******* ******* ХК-нд утсаар мэдэгдсэн, харин *******ын байгууллагаас ослын газар очоогүй болох нь нэхэмжлэгч байгууллагын тээврийн менежер ажилтай, 2023.11.17-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Ууганбаярын гаргасан ...осол гарсан талаар жолоочоосоо орой 6 цагийн орчимд утсаар мэдсэн, үүнээс хойш 30 минутын дотор цагдаа болон манайхыг хариуцсан *******ын мэргэжилтэн Түвшинтөрд би өөрөө утсаар дуудлага өгсөн, харин *******ын байгууллагаас ослын газар очоогүй, ХК-ийн уурхайн бүсэд гаднаас хүн оруулах боломжгүй байдаг.. гэсэн агуулга бүхий мэдүүлгээр нотлогдсон.

 

Улмаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ХХК-ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг тогтоолгохоор Сүлд үнэлгээ ХХК-нд хандсан байх ба, тус байгууллагын 2023.03.06-ны өдрийн үнэлгээний тайлангаар кабин, урд салхины шил, урд хөмсөг, баруун хаалга ком зэрэг эвдрэлийг засах болон солих зэрэг шууд зардлыг 32,490,000 төгрөг, шууд бус зардлыг 1,500,000 төгрөг, нийт 33,990,000 төгрөг болохыг тогтоожээ. банк ХК-ийн шилжүүлгийн мэдүүллийн баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нийт 33,990,000 төгрөгийг ******* ХХК-нд 2023.03.29-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023.04.03-ны өдөр 13,990,000 төгрөгөөр тус тус төлсөн байна.

 

5.Ийнхүү нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээний дагуу *******ын нөхөн төлбөр авах зорилгоор хариуцагч ******* ******* ХК-нд хандсан байх боловч хариуцагч ******* ******* ХК нь 2023.03.17-ны өдрийн албан бичгээр ...*******ын гэрээний 8.5, 8.2.4-т зааснаар ...даатгуулагч нь *******ын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас *******ын зүйлд хохирол учирсан шалтгаан нөхцлийг тогтоох боломжгүй, иймд гэрээний 8.5-д заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэсэн... гэсэн агуулга бүхий хариуг өгчээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь уг хариуг зөвшөөрөхгүй 2023.03.23-ны өдрийн 23/105 тоот албан бичгээр хариуцагч ******* ******* ХК-нд дахин хандсан байх боловч хариуцагч ******* ******* ХК нь 2023.03.29-ний 02/028 тоот албан бичгээр ...Замын аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д зааснаар ...уул уурхайн бүс нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдаагүй, нийтийн хэрэгцээний бус ******* учир Жолоочийн *******ын тухай хуулийн 3.1.9-д заасан жолоочийн *******ын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй... гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн байна.

 

Улмаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХК-иас өгсөн дээр дурдсан хариуг зөвшөөрөхгүй 2023.03.31-ний өдрийн 23/120 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх ба, тус байгууллагын 2023.06.08-ны өдрийн 9/2343 тоот албан бичгээр ...Авто *******ын тухай хуулийн 15 дугаар зүйлд авто *******ын ангиллыг тогтоосон байх бөгөөд 15.1.6-д аж ахуй нэгж байгууллагын дотоодын авто ******* гэж заасан нь ХК-ийн уурхайн ачилтын бүс доторх *******, зогсоол, зорчих хэсэг нь *******д хамаарах,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д *******ын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний ******* дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, Замын хөдөлгөөний дүрмийн 1.12.1.8-д *******ын зэргэлдээх нутаг дэвсгэр гэж *******ын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг, *******ын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж заасан нь *******ын хөдөлгөөнд оролцсон гэж үзэж *******ын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт үүрэг болгосон байх бөгөөд ******* тээврийн осол гэж үзэхээр байна. Иймд ...*******ын гэрээнд заасан нөхөн төлбөрийг олгох асуудлыг дахин хянан үзэх... талаар ******* ******* ХК-нд мэдэгджээ.

 

Харин ******* ******* ХК нь 2023.04.13-ны өдрийн 02/033 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд ...даатгуулагч 03 сарын 04-ний өдөр осол болсон гэх атлаа *******ын шуурхай албанд 03 сарын 05-ны өдөр буюу осол гарснаас хойш 1 өдрийн дараа хандсан байна. Даатгуулагч осол гарсан даруйд даатгагчид мэдэгдээгүйн улмаас ослын газрыг баталгаажуулах боломжгүй болсон, хяналтын камерын бичлэг, тухайн ослын талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт байхгүй байгаа зэргээс үүдэн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй байна... гэсэн агуулга бүхий хариуг өгчээ. Ийнхүү хариуцагч ******* ******* ХК нь нэхэмжлэгч ******* ******* ХК-нд *******ын нөхөн төлбөрийг олгоогүй байна.

 

6.Зохигчид *******ын гэрээний 2 дугаар зүйлд зааснаар жолооч *******ын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлагыг *******ын зүйл байхаар, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож *******ын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг *******ын эрсдэлийн төрөл байхаар,

4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хүснэгтэн мэдээллийн 3-т С ангиллын тээврийн хэрэгслийн *******ын үнэлгээ буюу нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь 10 сая хүртэл төгрөг байхаар, 4.2-т зааснаар мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр *******ын хөдөлгөөнд оролцох жолоочийн *******ын үнэлгээ нь тухайн даатгуулагчийн жолоодож *******ын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн ангиллын дагуу энэ журмын 4.1-д заасан хэмжээтэй байна гэж тус тус тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.2-т зааснаар албан журмын *******ын хэлбэрийг хуулиар тогтоох бөгөөд Жолоочийн *******ын тухай хуулиар жолоочийг хариуцлагын албан журмын *******д хамруулах, *******, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн жолооч, С ангиллын жолооны эрхтэй ******* нь 2023.03.04-ний өдөр ХК-ийн уурхайн ачилтын бүсэд байгууллагын өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ ******* ХХК-ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан гэм буруутай, үүний улмаас тус автомашинд 33,990,000 төгрөгийн хохирол учирсан, энэ талаар буюу *******ын тохиолдлын талаар нэхэмжлэгч байгууллагын тээврийн менежер Т.Ууганбаяр нь осол гарсан орой нь хариуцагч ******* ******* ХХК-ийн *******ын мэргэжилтэн н.Түвшинтөрд утсаар мэдэгдсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон, жолооч *******ийн энэхүү гэм буруутай үйлдэл нь *******ын гэрээний 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан *******ын зүйл, *******ын эрсдэлд хамаарсан *******ын тохиолдлыг бий болгосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

7.Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Жолоочийн *******ын тухай хууль болон гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар *******ын нөхөн төлбөрт 10,000,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч ******* ******* ХК нь *******ын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.2-т зааснаар *******ын нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй, энэ талаарх Санхүүгийн зохицуулах хорооны 2023.06.08-ны өдрийн 9/2343 тоот албан бичгийг үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.

 

Тиймээс хариуцагч ******* ******* ХК нь *******ын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5, Жолоочийн *******ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.5-д зааснаар нэхэмжлэгч нь *******ын тохиолдол гарсан даруйд хохирлыг нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсон бол даатгагчид болон цагдаагийн байгууллагад энэ тухайгаа мэдэгдэх ёстой байтал энэ үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч хариуцахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

8.Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024.04.17-ны өдрийн албан бичиг, хавсралт болох ослын баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тээврийн менежер Б.Ууганбаяр нь 2023.03.07-ны өдөр Цагдаагийн байгууллагад ...Тиймээс цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхгүй уурхай болон *******аар нөхөн төлүүлэх болно... гэсэн утгатай хүсэлтийг, ******* ХХК-ийн уртын тээврийн менежер Т.Оюунбаатар мөн өдөр Цагдаагийн хэлтэст ...******* ******* ХХК нь тус хэргийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэсэн хүсэлт гаргасан, хохирлыг 100% ******* болон өөрийн компанийн зардлаар төлнө... гэсэн агуулга бүхий хүсэлтийг тус тус бичсэн байна.

 

Эндээс үзвэл нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ХХК-ийн хохирлыг *******ын байгууллагаар нөхөн төлүүлэхээр хоорондоо харилцан тохиролцсон байх ба, тэрээр *******ын тохиолдлын талаар хариуцагч ******* ******* ХК-нд мэдэгдсэн талаар шүүх нэгэнт дүгнэсэн бөгөөд ийнхүү мэдэгдэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл, д , , , 㺺 濿 олтой той байна. болох жолооч *******ийн гэм буруутай үйлдэл , , 㺺 濿 ба, ******* ХХК-ийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд х , юм.

 

9.Хариуцагч ******* ******* ХК нь *******ын суурь хураамж 179,010 төгрөг, мэргэшсэн жолоочийн *******ын хураамж 33,000 төгрөг, нийт 212,010 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлсөн *******ын хураамж болох 179,010 төгрөгт хувь тэнцүүлэхэд 84,43 хувь болсон, үүнийг 10,000,000 төгрөгөөс тооцоход 8,443,000 төгрөг байх боломжтой гэж тайлбарласан боловч шүүх зохигчдын гэрээгээр тохиролцсон *******ын үнэлгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ болох 10,000,000 төгрөгөөр *******ын нөхөн төлбөрийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иймд хариуцагч ******* ******* ХК-иас гэрээгээр тохиролцсон 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

10.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2023.06.30-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 327,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Хариуцагч талын гарган өгсөн Гаалийн ерөнхий газрын даргын тушаал, хавсралт болох гаалийн хяналтын бүсийн журмыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.-т зааснаар хариуцагч ******* ******* ХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 327,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА