Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/01864

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 25 182/ШШ2024/01864

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,383,119 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б,

Хариуцагч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Хариуцагч Н.******* нь манай байгууллагатай 2017.03.30-ны өдөр зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээг байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн үндсэн төлбөр 831,886 төгрөг, зээлийн хүү 367,467 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 183,766 төгрөг, нийт 1,383,119 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд бид хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,383,119 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх хуралдааны явцад бид нар харилцан тохиролцоод манай байгууллага нэхэмжлэлийн шаардлага болох 1,383,119 төгрөгийнхөө 551,233 төгрөгөөс татгалзаж, үлдэх 831,886 төгрөгийг хариуцагч Н.******* 2024.05.25-ны өдрөөс эхлэн 2024.10.25-ны өдрийг хүртэл, сар бүр 130,000 төгрөгөөр нийт 5 сарын хугацаанд 650,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 181,886 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцлоо. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар харилцан тохиролцоод нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,383,119 төгрөгийнхөө 551,233 төгрөгөөс татгалзаж, үлдэх 831,886 төгрөгийг миний бие 2024.05.25-ны өдрөөс 2024.10.25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 130,000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 181,886 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******ид холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,383,119 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцсон байх ба, нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,383,119 төгрөгийнхөө 551,233 төгрөгөөс татгалзаж, үлдэх 831,886 төгрөгийг хариуцагч Н.******* нь 2024.05.25-ны өдрөөс 2024.10.25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 130,000 төгрөгөөр нийт 5 сарын хугацаанд 650,000 төгрөгийг, 2024.11.25-ны өдөр 181,886 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.*******д итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон болох нь зохигчдын гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,383,119 төгрөгийнхөө 551,233 төгрөгөөс татгалзаж, үлдэх 831,886 төгрөгийг хариуцагч Н.******* нь 2024.05.25-ны өдрөөс 2024.10.25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 130,000 төгрөгөөр, нийт 5 сарын хугацаанд 650,000 төгрөгийг, 2024.11.25-ны өдөр 181,886 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37,080 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.*******оос 24,515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА