Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/01879

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/01879

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТБФ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ПД ХХК хол*******ох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2022.12.15-ны өдөр эд хөрөнгийн *******ын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан. Талуудын байгуулсан гэрээний хүрээнд 2023.01.31-ний өдөр ************** ******* ХХК-ийн ******* дүүрэгт байрлах төв агуулахад бараа, бүтээгдэхүүн хадгалдаг хөлдөөгчний моторт талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүсч, гал гарч, шатсан бөгөөд компанид нийт 16,942,600 төгрөгийн хохирол гарч бид гэрээний дагуу 2023.03.22-ны өдөр 21/193 тоот албан бичгээр нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд ******* ******* ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж, 2023.05.11-ний өдөр 23-01/763 тоот албан бичгээр *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Дээрх *******ын тохиолдол үүссэнтэй холбоотойгоор бид талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллага болох ******* ХХК-иас дүгнэлт гаргуулсан. Гэвч хариуцагч ******* ******* ХХК нь дээрх *******ын тохиолдолд талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу *******ын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэж *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, талуудын байгуулсан эд хөрөнгийн *******ын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100 хувь нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ************** ******* ХХК нь өөрсдийн бүхий л эд хөрөнгийг 100 хувь өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр даатгуулсан болно. Барилгын тухай хуулийн 4.1.1, 4.1.5-д зааснаар түрээсийн сайжруулалт мотор багтана, тийм учраас даатгуулсан хөрөнгөд хамаарна. 2023.01.31-ний өдөр *******ын тохиолдол болсон бөгөөд ******* ******* ******* ХХК-ийн болон ******* ******* ******* ХХК-ийн ашигладаг агуулах нь 3, 4 гэсэн дугаартай агуулахууд, зэрэгцээ оршдог. Хоёр агуулахын голд нь мотор байрладаг бөгөөд мотор нь манай компанийнх мөн. Тухайн үед хариуцагч байгууллагын *******ын мэргэжилтэн ирж газар дээр нь үзээд явсан байгаа. Мотор шатсан учраас шинээр сольж тавьсан. Тухайн үед манай шатсан мотор 40hp байсан нь цахилгааны хэлбэлзэлд нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан учраас 30 hp мотор болгож хүчин чадлыг нь бууруулсан байгаа.

Хариуцагч ******* ******* ХХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд хандахад тус хорооны 2023.08.09-ний өдөр 9/3122 тоот шийдвэрээр хариуцагч ******* ******* ХХК нь *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул дээрх *******ын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй, *******ын гэрээнд заасан утга санаа, үг хэллэгийг төөрөгдүүлсэн, хоёрдмол утга санаатайгаар нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзаж, үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Агуулахын хөлдөөгчний мотор шатсан үнийн дүн, ажлын хөлсөнд 16,942,600 төгрөг, нөхөн төлбөрийн материал өгсөн 2023.03.22-ны өдрөөс 2023.05.11-ний өдөр хүртэлх алданги 3,557,946 төгрөг, нийт 20,500,546 төгрөг болно. Иймд хариуцагчаас *******ын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагчтай байгуулсан 202.12.27-ны өдрийн эд хөрөнгийн *******ын гэрээнд ******* дүүргийн төв агуулахад байрлах бүтээгдэхүүн хадгалдаг хөлдөөгчний мотор нь хамааралгүй. Өөрөөр хэлбэл, төв агуулахад байрлах бүтээгдэхүүн хадгалдаг хөлдөөгчний мотор нь *******ын зүйл биш байх бөгөөд талууд аливаа эрсдэлээс хамгаалах, хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох талаар тохиролцоогүй, талуудын хооронд эрх, үүрэг үүсээгүй болно. Нэхэмжлэгч талаас 2023.03.22-ны өдрийн 21/193 тоот албан бичгээр ирүүлсэн ирүүлсэн нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч хянаад нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. Талуудын хооронд эд хөрөнгийн *******ын багц гэрээ байгуулагдаж, хавсралтаар *******ын зүйл буюу даатгагдсан хөрөнгийн жагсаалтыг баталсан бөгөөд бидний зүгээс шатсан гээд байгаа бүтээгдэхүүн хадгалах хөлдөөгчийг түрээсийн сайжруулалт, машин, тоног төхөөрөмжид хамаарахгүй гэж үздэг. Учир нь эрсдэл учирсан гэх зүйл нь даатгагдаагүй хөрөнгө байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзсэн байгаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023.08.09-ний өдрийн 9/3122 дугаар албан бичигт тухайн эвдэрсэн төхөөрөмж нь талуудын хооронд байгуулагдсан гэрэээний хавсралтаар баталсан *******ын хамгаалалтын жагсаалтад ************** ******* ХХК-ийн төв агуулах дээр компьютер, дагалдах хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, түрээсийн сайжруулалт гэж заасны тоног төхөөрөмж ангилалд хамаарна гэж үзсэн байдаг. Энэ дүгнэлт ямар баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, дэлгэрэсэнгүй мэдээллийг харахад моторотой холбоотой нэг ч үг үсэг байхгүй, хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй, шүүхээр асуудлаа шийдүүлье гэсэн байгаа. Даатгалын гэрээнд барилгын сайжруулалт, түрээсийн сайжруулалт гээд тодорхой байгаа боловч энэхүү түрээсийн сайжруулалтад шатсан мотор хамаарахгүй, харин дэлгэрэнгүй мэдээлэл болгон тухайн үед манай байгууллагад мэйлээр ирүүлсэн задаргаанаас үзэхээр хөргүүртэй агуулах 1, 2 гэсэн байгаа. Үүнд 3, 4 дүгээр агуулах гэж байхгүй, мотор гэж байхгүй. Ер нь нөхөн төлбөрийн асуудал үүсэхэд гэрээний энэ тохиролцоо ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсгэдэг, тийм учраас бид гэрээний тодорхойгүй байдлыг тодруулья, даатгагдсан эд хөрөнгийн жагсаалтад өөрчлөлт оруулья гэсэн саналыг 2023.06.28-ны өдөр 11/10 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч энэ талаар одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болоод байгаа агуулахыг ************** трейд ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсэлдэг, ******* ХХК-тай хамтран ажилладаг гэсэн байгаа. Гэтэл ******* ХХК-ийн 2023.03.27-ны дүгнэлт, тухайн өдрийн нэхэмжлэх нь ************** ******* ХХК-нд ирүүлсэн дүгнэлт, нэхэмжлэхтэй үг, үсэггүй адилхан байгаа. Мөн шатсан мотор нь 40hp байхад сольж тавихдаа 30 hp мотор болгож хүчин чадлыг нь бууруулсан байгаа. Бидний зүгээс шатсан моторыг ************** ******* ХХК бус харин ************** ******* ХХК худалдан авсан гэж харж байна. Иймд мотор *******ын зүйлд хамаарахгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, нэхэмжлэгчийн баримтууд эргэлзээтэй, нэг талын байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.08.09-ний өдрийн 9/3122 тоот *******ын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, эд хөрөнгийн багц *******ын гэрээ, хавсралт, 2023.03.22-ны өдрийн 21/193 тоот албан бичиг, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ************** ******* ХХК-ийн ХААН банк ХК-ийн дансны хуулга, агуулахын гэрэл зураг гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нөхөн төлбөр хүссэн баримтууд хуулбар, 2023.05.11-ний өдрийн 23-01/763 тоот нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг, 2022.12.17-ны өдрийн ************** ******* ХХК-ийн эд хөрөнгө, бараа материал, байгууллагын хариуцлага, бэлэн мөнгөний ******* гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр ******* ХХК-ийн үзлэг, оношилгоо хийсэн акт, 2023.04.06-ны өдрийн А/20 тоот албан бичиг, нэхэмжлэх, 2023.02.01-ний өдрийн хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээ, хавсралт гэсэн баримтуудыг,

Тус шүүхийн 2024.03.14-ний өдрийн 4864 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар ******* ******* ХХК-ийн 2023.06.29-ний өдрийн 23-01/1111 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичиг, 2022.06.08-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023.01.11-ний өдрийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, шатсан мотор гэх гэрэл зургууд, 3 дугаар агуулах гэх гэрэл зургууд, ******* ХХК-ийн 2024.04.18-ны өдрийн А/31 тоот албан бичиг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022.09.01-ний өдрийн хөргөх, хөлдөөх агуулахын засвар үйлчилгээний гэрээ, хавсралтууд, ******* ХХК-ийн 2023.01.30-ны өдрийн үзлэг оношлогоо хийсэн акт, 2023.03.27-ны өдрийн нэхэмжлэхүүд, 2024.04.23-ны өдрийн А/33 тоот албан бичиг гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК нд хол*******уулж *******ын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... манай компанийн түрээслэн ашигладаг ******* дүүрэгт байрлах Төв агуулахын мотор шатсан, шатсан шалтгаан нь тогны хэлбэлзлээс үүдэлтэй байсан тул шинэ мотор худалдан авч, тавихад 16,942,600 төгрөгийн зардал гаргасан, шатсан мотор нь *******ын гэрээнд заасан түрээсийн сайжруулалтад, түрээсийн сайжруулалт нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.11-д зааснаар Барилга, барилгын сайжруулалт гэсэн *******ын зүйлд хамаарна, харин хариуцагч нь *******ын зүйлд хамаарахгүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсныг зөвшөөрөхгүй, Санхүүгийн зохицуулах хороо нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн, тийм учраас хариуцагчаас нөхөн төлбөрийг шаардах эрхтэй, мөн хугацаандаа нөхөн төлбөрийг олгоогүй учир гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Төв агуулахын мотор нь *******ын гэрээнд заасан Барилга, барилгын сайжруулалт, түрээсийн сайжруулалтад хамаарахгүй, нөхөн төлбөрийн асуудал үүсэхэд гэрээний энэ тохиролцоо ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсгэдэг, тийм учраас бид гэрээний тодорхойгүй байдлыг тодруулья, даатгагдсан эд хөрөнгийн жагсаалтад өөрчлөлт оруулья гэсэн саналыг нэхэмжлэгчид явуулсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг ямар баримтад үндэслэсэн нь ойлгомжгүй байгаа учир зөвшөөрөхгүй, шатсан мотор нь даатгагдсан эд хөрөнгө биш, гэрээнд зааснаар өөр үндэслэлээр хохирол учирсан гэж бид *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2022.12.15-ны өдөр эд хөрөнгийн багц *******ын гэрээг 2023.12.17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч ************** ******* ХХК нь байгууллагын эд хөрөнгө буюу Бизнес плаза, Смарт, Тэнгис, Төв агуулах зэрэг нийт 16 салбарын компьютер, дагалдах хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, түрээсийн сайжруулалт зэргийг даатгуулж, хураамж төлөх, хариуцагч ******* ******* ХХК нь *******ын тохиолдолд бий болсон үед нөхөн төлбөр олгох үүргийг тус тус хүлээж, Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д зааснаар ******* ******* ХХК-иас ************** ******* ХХК-нд *******ын баталгааг олгосон талаар зохигчид маргаангүй.

 

Зохигчдын хооронд үүссэн *******ын гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 433.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

 

4.Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь дээрх гэрээний 6 дугаар зүйл, гэрээний хавсралтад заасан, салбар тус бүрийн, хөрөнгө тус бүрээр тогтоосон хувь хэмжээгээр *******ын хураамжид нийтдээ 59,107,643 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-нд төлсөн тухайд зохигчид маргаангүй бөгөөд, *******ын гэрээний хугацаанд буюу 2023.01.31-ний өдөр нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн ******* дүүрэгт байрлах Төв агуулахын мотор шатжээ.

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь ******* ХХК-нд дуудлага өгч, шатсан моторыг үзүүлсэн байх ба, тус байгууллагын 2023.02.17-ны өдрийн үзлэг оношлогооны актаар агуулахын 3 дугаар хөргөгч ажиллахгүй, үзлэг хийхэд гадна моторын 40 HP мотор шатсан, шатсан шалтгаан нь удирдлагын самбарын 380V автоматын 2-р фаз гал тасарснаас болж мотор дээр гал дутуу очиж цахилгаан ороомог шатаасан болохыг тогтоожээ.

 

5.Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь 2022.09.01-ний өдрийн хөргөх хөлдөөх агуулахын засвар үйлчилгээний гэрээгээр ******* ХХК-тай хамтран ажилладаг байх ба, уг гэрээний дагуу ******* ХХК нь Төв агуулахад суурилуулсан хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмж агуулахын засвар үйлчилгээг үзүүлэх, хөргөх төхөөрөмжийн тогтмол ажиллах нөхцөлийг хангаж, улиралд 1 удаа тогтмол очиж техникийн үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд ирүүлсэн гэнэтийн яаралтай өгсөн дуудлага ажлын 8 цагийн дотор багтаан үзлэг, оношлогоо хийж гэмтлийн шалтгааныг тогтоосон акт, дүгнэлтийг бичгээр өгөх, боломжит хугацааны дагуу засварыг яаралтай гүйцэтгэх зэрэг үүргийг, ************** ******* ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Уг гэрээний хавсралт болох Хуваарьт засвар үйлчилгээний жагсаалтад гадна мотор цэвэрлэх, гадна моторын цахилгаан болон зэс турбаг шалгах, моторын тосны хэмжээ болон хэвийн ажиллагааг шалгах зэрэг нийт 12 төрлийн ажил багтсан байх ба, ******* ХХК нь хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтыг хийх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ************** ******* ХХК нь дээрх гэрээний дагуу Төв агуулахын 3 дугаар хөргөгч ажиллахгүй байгаа талаарх дуудлагыг ******* ХХК-нд өгсөн, өгсөн дуудлагын дагуу ******* ХХК нь Төв агуулахад очиж 2023.02.17-ны өдрийн үзлэг, оношлогоо хийсэн актыг үйлдсэн байх ба, нэхэмжлэгч ************** ******* ХХК нь ******* ХХК-иас 30 hp гадна моторыг 13,650,000 төгрөгөөр худалдан авч, гадна моторыг суурилуулсан ажлын хөлс зэрэгт 3,442,600 төгрөг, нийт 17,995,126 төгрөгийг төлсөн болох нь ******* ХХК-ийн 2023.03.27-ны өдрийн нэхэмжлэхүүд, 2024.04.23-ны өдрийн А/33 тоот албан бичиг, ************** ******* ХХК-ийн ХААН банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь 2022.06.08-ны өдөр ************** трейд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ************** ******* ХХК нь ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* группийн төв байр буюу оффис, агуулах, зогсоол, газрын хамт 2023.06.01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд түрээслэн ашиглаж байсан ба, агуулахын хэмжээ 994,404 м.кв байсан, 2023.01.11-ний өдрийн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр уг агуулахын хэмжээ 1,075.14 м.кв болж нэмэгджээ.

 

Дээрх гэрээний зүйл болсон Төв агуулах нь 1 давхар, Агуулгах гэсэн хаягтай, урт саарал өнгөтэй объект, зураг дээр балаар 1, 2, 3, 4 гэж дугаарласан, 3, 4 гэсэн агуулахын гадна талд жижиг ногоон хүрээтэй, торон хашаан дотор байрлах мотор байх ба, уг мотор нь 3 дугаар агуулахыг ажиллуулдаг шатсан мотор болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, агуулах, моторын гадна байдлыг харуулсан гэрэл зургуудаар тогтоогдсон.

 

7.Улмаар нэхэмжлэгч ************** ******* ХХК нь эд хөрөнгийн багц *******ын гэрээний 8, 9 дүгээр зүйлд заасны дагуу *******ын тохиолдлын талаар ******* ******* ХХК нд мэдэгдэж, 2023.03.22-ны өдрийн 21/193 тоот албан бичгээр нөхөн төлбөр авах зорилгоор хол*******ох баримтуудыг бүрдүүлэн өгч, хүсэлтээ гаргасан байх боловч хариуцагч ******* ******* ХХК нь 2023.05.11-ний өдрийн 23-1/763 тоот албан бичгээр ...Төв агуулахын мотор нь даатгагдсан зүйлсийн жагсаалтад байхгүй байна. ...Гэрээний хавсралтад Төв агуулах түрээсийн сайжруулалт гэж бичсэн байх хэдий ч төлсөн хураамжаас үзвэл зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг даатгасан, хөлдөөгчний мотор болон бусад тоног төхөөрөмжийг даатгаагүй байна. Энэ нь *******ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлийн 5.2.1-д ...заасан үндэслэлд хамаарч байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна... гэсэн агуулга бүхий хариуг өгчээ.

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь энэхүү хариуг зөвшөөрөхгүй Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байх ба, тус байгууллагын 2023.08.09-ний өдрийн 9/3122 тоот албан бичгээр ...Тухайн эвдэрсэн хөлдөөгч нь гэрээний 4 дүгээр зүйлд заасан *******ын зүйл, хавсралтаар баталсан Төв агуулах дээр компьютер, дагалдах хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, түрээсийн сайжруулалт гэж заасны тоног төхөөрөмж ангилалд хамаарах гэрээний 5 дугаар зүйлд заасан *******ын эрсдэл болох цахилгааны эрсдэл үүссэн гэж үзэхээр байна. Мөн даатгуулагчаас *******ын хураамжийг хөрөнгө бүрийн анхны өртгөөр тооцон төлсөн байх бөгөөд *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна... гэсэн агуулга бүхий хариуг өгсөн байх ба, хариуцагч ******* ******* ХХК нь уг хариуг зөвшөөрөхгүй байна.

 

8.Зохигчид *******ын гэрээний 4 дүгээр зүйлд барилга, барилгын засан сайжруулалт, машин тоног төхөөрөмж, бараа материал, компьютер, дагалдах хэрэгсэл, тавилга эд хогшлыг *******ын зүйл байхаар, 5 дугаар зүйлд гал, байгаль, цахилгаан, сантехник, ус чийг, гуравдагч этгээдийн учруулсан хохирол, үйлдвэрлэлийн осол, хулгай хулгайн сэдлээр хохирол учруулах, дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах, бүх төрлийн ахуйн эрсдлүүдийг *******ын эрсдэл байхаар тохиролцож, гэрээний 2 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.2-т *******ын эрсдэл, *******ын тохиолдлын ойлголт болон *******ын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ,

4 4.1.4 , , 4.1.5 뺺 , 4.1.6 ,

8 дугаар зүйлийн 8.5-д даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.3-т *******ын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан,

9 дүгээр зүйлийн 9.1-д даатгагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 9.1.1-д энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу *******ын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах эрхтэй гэж лсан бөгөөд эдгээр заалтууд *******ын гэрээнд адил агуулгаар тусгагдсан байна.

 

9.Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, *******ын гэрээний 4, 5 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт болон хавсралт болох Төв агуулахын хөрөнгүүдэд үүссэн эрсдэл, , сэн тохиолдолд хариуцагч ******* ******* ХХК-иас *******ын нөхөн төлбөрийг шаардах эрх үүсэх бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-нд *******ын гэрээний 7 болон 12 дугаар зүйлд зааснаар төхөн төлбөр төлөх үүрэг үүснэ.

 

Харин нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн түрээсийн объект болох ******* дүүрэгт байрлах, Төв агуулахын гадна мотор нь *******ын гэрээний 4 дүгээр зүйл болон гэрээний хавсралтад заасан *******ын зүйл болох барилга, барилгын сайжруулалт, түрээсийн сайжруулалтад хамаарахгүй байх ба, даатгагдсан эд хөрөнгө биш гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч талаас гарган өгсөн 2022.12.17-ны өдрийн ************** ******* ХХК-ийн эд хөрөнгө, бараа материал, байгууллагын хариуцлага, бэлэн мөнгөний ******* гэсэн нэртэй жагсаалтаас үзвэл, Төв агуулахын хөрөнгүүд болох түрээсийн сайжруулалтад хөргүүртэй агуулах-1, хөргүүртэй агуулах-2 гэсэн хөрөнгө багтсан байх ба зохигчид энэ талаар маргаангүй, харин зохигчдын маргааны зүйл болсон Төв агуулах-3 болон агуулахын гадна байрлах мотор байхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын тайлбарласнаар Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар барилга байгууламжийг засварлах, тоноглох гэдэгт ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг, 4.1.11-д зааснаар барилгын ажил гэдэгт бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэсэн ойлголтод *******ын гэрээний зүйл болох Барилга, барилгын сайжруулалт, тэр дундаа түрээсийн сайжруулалт хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал, *******ын гэрээгээр тохиролцсон *******ын зүйл, гэрээний хавсралт болох хөрөнгийн түрээсийн сайжруулалт, барилгын сайжруулалт, газрын сайжруулалт гэсэн ойлголтууд нь нөхөн төлбөр шийдвэрлэх үед тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаатай хол*******уулан түрээсийн сайжруулалтад ямар үнэлгээтэй, хэдэн ширхэг эд зүйлс хамаарч байгааг эд зүйл тус бүрээр задалж, гэрээний хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хариуцагч ******* ******* ХХК нь 2023.06.29-ний өдрийн 23-1/1111 тоот албан бичгээр нэхэмжлэгч ************** ******* ХХК-нд хүргүүлсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн хариу өгөөгүй, *******ын гэрээнд өөрчлөлт ороогүй байна.

10.Иймд хариуцагч ******* ******* ХХК нь *******ын гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1-д зааан *******ын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ************** ******* ХХК-нд *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2023.08.09-ний өдрийн 9/3122 тоот *******ын нөхөн төлбөрийн талаарх хариуг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир уг албан бичигт ...эвдэрсэн хөлдөөгч... нь *******ын зүйлд хамаарч байгаа талаар дурдсан байх ба, зохигчид эвдэрсэн хөлдөөгчний талаар бус харин шатсан мотор *******ын зүйлд хамаарах эсэх, *******ын эрсдэл үүссэн эсэх талаар маргаантай байхад энэхүү маргаантай асуудлаар үндэслэл бүхий хариуг өгч чадаагүй байна.

 

Тиймээс Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ХХК-нд хол*******ох *******ын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

11.Нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн 2023.09.11-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 260,453 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч талаас гарган өгсөн ******* ХХК-ийн 2023.02.27-ны өдрийн үзлэг, оношилгоо хийсэн акт, 2023.04.06-ны өдрийн А/20 тоот албан бичиг, 2023.02.01, 2023.02.02-ны өдрийн нэхэмжлэхүүд, 2023.02.01-ний өдрийн хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах гэрээнүүд нь ************** ******* ХХК-нд хамааралтай, тухайн маргааны зүйлд хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1. д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-нд хол*******ох *******ын нөхөн төлбөр, алдангид 20,500,546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 260,453 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА