Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/01900

 

 

 

 

 

 

 

 

 

202 0 26 182/ШШ202/000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Бн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СИ ХХК

Хариуцагч: М.Б-д тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

Хариуцагч С ХХК-ийн гүйцэтгэх захирал болон хариуцагч М.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *******ийн нөхөр гэж хүн 2021.09.07-ны өдөр нас барсан бөгөөд ******* нь 20.08.21-ний өдрийн 0007 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авсан. Талийгаач нь танил ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 150,000,000 төгрөгийн зээлийг *******-Интернэшнл ББСБ ХХК-иас авах гэсэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна гээд тусламж гуйсныг зөвшөөрч өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахаар тохиролцож *******-Интернэйшл ББСБ ХХК-тай уулзаж, зээлийн барьцаанд тавихыг хүссэн. Ингээд барьцааны гэрээ байгуулах гэсэн боловч газар ын нэр дээр биш учраас боломжгүй гээд оронд нь *******-Интернэшнл ББСБ ХХК-ийн захирал ******* тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. ын хувьд эд хөрөнгөө худалдах хүсэл зориг байгаагүй, гагцхүү барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг юм.

ХХК нь *******-Интернэшнл ББСБ ХХК-тай 2016.0.01-ний өдөр ЗГ1602006 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 2016.0.01-ний өдрөөс 2016..01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сарын ,5%-ийн хүүтэй 150,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Уг 150,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг ХХК-д шилжүүлэн өгсөн бөгөөд үлдэх 0,000,000 төгрөгийг Д.ын дансруу дээрх дур үзүүлэн хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан шилжүүлсэн. ******* (******* ******* ББСБ) нь Д. агсантай 2016.0.01-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсны дагуу дараа 2016.0.02-ны өдрийн "Хэлцэл"-ийг байгуулж 2016.0.02-ны өдрөөс 2016..02-ны өдрийг хүртэл сар бүр ,5%-ийн хүү төлөх, мөн дээрх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэй буюу зээл, зээлийн хүүгээ төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлэх, хугацаандаа төлөөгүй бол банк бус санхүүгийн байгууллагын нэгэн адил 20%-ийн нэмэгдүүлсэн хүү тооцох, зээл болон хүүгээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шууд худалдан борлуулах нөхцөлтэйгөөр барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн. Д. агсан нь өөрийн дансаар шилжүүлэн авсан 0,000,000 төгрөгийг мандуул ХХК буюу д 2016.0.02-ны өдөр 55,000,000 төгрөгийг, 0,000,000 төгрөгийг бэлнээр 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулсантай холбоотой зардалд шилжүүлсэн зэргээр зээлийг өөрөө ашиглаагүй болно. Мөн үл хөдлөх эд хөрөнгө нь одоог хүртэл нэхэмжлэгч талын бодит эзэмшил, хамгаалалтад байгаа болно.

Иймд Д. агсан болон ******* нарын хооронд 2016.0.01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", 2016.0.02-ны өдөр байгуулагдсан "Хэлцэл" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн", 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" болон 56.1.8-д "хуулийн этгээд үйл ажиллагааны зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл" хэмээн заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.-д "Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна" гэж зааснаар Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэх баталгаа болгон өөрийн эрх бүхий этгээдийн өмчлөлдөө шууд шилжүүлэн авч, зээлээ төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй гэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

Бид дурдсан хууль зүйн үндэслэлээр 2016.0.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон 2016.0.02-ны өдрийн Хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан юм. Харин шүүх хуралдааны явцад хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь шаардлага бус үндэслэл байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах гэж тодруулж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч *******-Интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал болон хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт "Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж, Нотариатын тухай хуулийн дугаар зүйлийн .2. дахь хэсэгт: "өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг"-ийг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Гэтэл иргэн миний өмчлөлд хууль ёсоор бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч *******т олгосон байгаа нь хууль тогтоомж илтэд зөрчсөн үйлдэл байна. ******* миний бие иргэн Д.той 2016 оны 0 сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 0 сарын 02-ны өдрийн Хэлцэл зэргийг байгуулж Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоот хаягт байрлах, 7.2 мкв 80 хувийн гүйцэтгэлтэй дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор, шударгаар шилжүүлж авсан юм. Миний бие эдгээр гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлж иргэн Д.од 0,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгсөн. Харин тэрээр 6 сарын дотор уг мөнгийг хүүгийн хамт буцаан төлж дээрх үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан авахаар тохиролцсон боловч гэрээгээ биелүүлээгүй.

Эдгээр гэрээ хэлцэл нь Иргэний хуульд заасан Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээнд хамаарна. Мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсгийн Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэсэн заалтын дагуу буцаан худалдан авах эсэх нь худалдагч иргэн Д.ын хүсэл зоригоос шууд хамааралтай хэлцэл юм. Гэрээнд заасан хугацаанд болон түүнээс хойших хугацаанд тэрээр үл хөдлөх эд хөрөнгөө буцаан худалдан авах талаар ямар нэгэн хүсэл зориг илэрхийлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй. Д. агсан надаас авсан мөнгөө цааш нь хэнд өгсөн, юунд зарцуулсан нь бидний хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

2016.0.02-ны өдрийн хэлцэл, Д., ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 20.08.21-ний өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт, Г.Билгүүн, Г.Ганбаяр нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, 20.08.21-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, 2012..-ний өдрийн Д.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.0.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *******-Интернэшнл ББСБ ХХК-ийн 2016.08.15-ны өдрийн *******-Интернэшнл ББСБ ХХК- ийн мэдэгдэл, ХХК-ийн 2016.08.0-ны өдрийн зээл төлөх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.12.15-ны өдрийн 121 тоот прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20..0-ны 1597 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20.12.15-ны өдрийн дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 202.06.1-ний өдрийн албан бичиг, хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлүүд, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 20.12.0-ний өдрийн албан бичиг, 2026.0.02-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд гэсэн баримтуудыг,

 

 

.Хариуцагч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.0.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд тус тус гарган өгсөн байна.

 

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 202.02.02-ны өдрийн 1/62 тоот албан бичиг, хавсралт болох гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлүүд, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримт болох хуудас баримтыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-Интернэшнл ББСБ ХХК, *******д тус тус холбогдуулж 2016.0.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016.0.02-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Харин нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь шаардлага бус үндэслэл байна гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, 7,2 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...нэхэмжлэгчийн нөхөр, талийгаач Д. нь танил болох ХХК, захирал М.Мөнх-Эрдэнийн хүсэлтийн дагуу түүний *******-Интернэшнл ББСБ ХХК-иас авсан 150 сая төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэгт байрлах / тоотын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн, тухайн үед газрын гэрчилгээ байхгүй гэдгээр тухайн ББСБ ХХК-ийн захирал *******ын нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн, үүний дараа 2016.0.02-ны өдөр тус эд хөрөнгийг сар бүр ,5%-ийн хүү төлж 2016 оны сард буцаан худалдан авах болзолтой хэлцэл хийсэн байдаг, харин энэ хоёр хэлцэл барьцааны гэрээний оронд дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд анхнаасаа хүчин төгөлдөр бус, талийгаач Д.ын хувьд үл хөдлөх эд хөрөнгөө худалдах хүсэл зориг байгаагүй, зөвхөн барьцаанд л тавьсан байдаг, уг үл хөдлөх эд хөрөнгийн нэхэмжлэгч ******* нь өвлөж авсан, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талын бодит эзэмшил, хамгаалалтад байгаа тул шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...миний өмчлөлд хууль ёсоор бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* нь өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна, иргэн Д. бид хоёрын хооронд байгуулагдсан 2016.0.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016.0.02-ны өдрийн хэлцлээр миний бие Хан-Уул дүүрэгт байрлах, / тоотын үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор, шударгаар шилжүүлж авсан бөгөөд 0 сая төгрөгийг Д.ын дансанд шилжүүлсэн, харин Д. нь 6 сарын дотор мөнгөө, хүүгийн хамт төлж эд хөрөнгөө буцаан авах байсан боловч үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөө буцаан худалдан авах эсэх нь иргэн Д.ын хүсэл зоригоос шууд хамааралтай, тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримтуудаас үзвэл, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай, 9,760,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2012 онд ХХК барьж, 2012.09.28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтийг, холбогдох баримтын хамт Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт гаргасан байх ба, тус компани нь 2012..02-ны өдөр тухайн эд хөрөнгийн өмчлөгч болсон, Д. нь тус компанийн үүсгэн байгуулагч, ,%-ийн хувьцаа эзэмшигч байжээ.

 

Улмаар Д. нь 2012..09-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг ХХК-иас өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, өмчлөгч болсон байна. Харин Д. нь 2021.09.07-ны өдөр нас барсан байх ба, 20.08.21-ний өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээр түүний хүү Г.Ганбаяр, охин Г.Билгүүн нар нь эцгийнхээ өмчлөлийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан боловч 20.08.21-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр тус эд хөрөнгийг эхнэр болох ******* өвлөж авсан болох нь тогтоогдсон.

 

.Талийгаач Д. нь *******тай 2016.0.01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан байх ба, уг гэрээгээр Д. нь Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 0,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч ******* нь төлбөрийг бэлнээр төлөх үүргийг хүлээжээ.

 

Улмаар талийгаач Д., ******* нар нь 2016.0.02-ны өдөр хэлцэл нэртэй гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу Д. нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг сар бүр ,5%-ийн хүү тооцож, 2016..02-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд *******д төлөх, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч ******* нь талийгаач Д.од 0,000,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн талаар баримтгүй хэдий ч зохигчид маргаангүй, Д. нь эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2016.0.02-ны өдөр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч ******* нь 2018.09.07-ны өдрийн бэлэглэх гэрээгээр уг эд хөрөнгийн ногдох хэсгийг 0,000,000 төгрөгөөр үнэлж д бэлэглэж, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр *******, нар өмчлөгч болсон, харин 2018.09.12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр ******* нь тухайн эд хөрөнгийг дангаар өмчлөгч болсон байна.

 

5.Үүний зэрэгцээ ХХК нь 2016.0.02-ны өдөр хариуцагч *******-Интернэшнл ББСБ ХХК-иас 150,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргаж, мөн өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр 50,000,000 сая төгрөгийг сарын ,5%-ийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж аван, ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, н 1 дүгээр гудамжны 2 тоотод байрлах, ,5 м.кв, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 97 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан.

 

Харин ХХК нь дээрх зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас хариуцагч *******-Интернэшнл ББСБ ХХК нь 2016.08.15-ны өдрийн мэдэгдлээр ХХК, захирал эс 150,000,000 төгрөгийн зээлээ төлөхийг шаардаж байсан, ХХК-ийн 2016.08.0-ны өдрийн хариу албан бичгээр 150,000,000 төгрөгийн зээлийг, хүүгийн хамт 2016.09.0-ны өдөр төлөхөө илэрхийлж байсан, уг маргаантай асуудлыг иргэний шүүх шийдвэрлэсэн талаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.12.15-ны өдрийн 121 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд дурдсан байна.

 

6.Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.12.15-ны өдрийн 121 дүгээр Прокурорын тогтоолоор талийгаач Д.ын д холбогдуулан гаргасан 201.08.06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...ОБЕГ-ын ажилчдын орон сууц барих зорилгоор Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016.0.02-ны өдөр *******-Инетрнэшнл ББСБ-д барьцаанд тавьж 0 сая төгрөгийн зээл авсан... гэх агуулга бүхий гомдол болон өөр бусад асуудалтай холбоотой гомдлыг шалгаж, ...тус маргаан нь иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн... гэж дүгнээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 0151 дугаартай хэргийг хаажээ.

 

Дээрх эрүүгийн хэрэгт хохирогч, талийгаач Д. нь 20.06.07-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээр гэрчээр асуугдсан байх ба, тэрээр ...Ингээд нь миний өмч болох ийн бас нэг таун хаус болох / тоот 7,2 м.кв байрыг нэмж *******-Интернэшнл ББСБ-д 0 сая төгрөгийн барьцаанд, сарын -,5%-ийн хүүтэйгээр тавиулж, 2016.0.02-нд зээл авахуулан ОБЕГ-ын орон сууцны зардалд зарцуулах шаардлагатай байна, өөрт оногдох үлдэгдэл байрыг зарж, таны бүх мөнгийг төлж барагдуулья дахин хуурч, залилан мэхэлсэн... гэх агуулга бүхий мэдүүлгийг,

2020.09.18-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээр гэрчээр асуугдсан нь ...э нь ОБЕГ-аас барилгын ажил авсан, 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан. Ингээд Мөнх-Эрдэнэ захирал хоёр *******-Интернэшнл ББСБ ХХК-иас 150 сая төгрөгийн зээл авсан гэсэн, зээлийн гэрээгээ надад өгөөгүй, компанийн кассанд 20,000,000 төгрөг тушаасан... тэд зээлийн мөнгийг барилгын ажилд зарцуулсан... гэх агуулга бүхий мэдүүлгийг,

2020.09.18-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлээр гэрчээр асуугдсан Н.Мөнх-Эрдэнэ нь ...2016.0.02-ны өдөр ОБЕГ-ын ажилчдын орон сууцыг барихад зориулж, бид хоёр нийлж 150,000,000 төгрөгийн зээл авч байсан, *******-Интернэшнл ББСБ-аас ын данс руу 150,000,000 төгрөг 2016.0.02-ны өдөр орсон байдаг. Тэгээд өөрөө 50 сая төгрөгийг авч үлдсэн, 5 сая төгрөгийг ын хаусыг *******-Интернэшнл ББСБ руу шилжүүлэхэд зарцуулсан. Учир нь ын хаус газрын гэрчилгээгүй байсан болохоор худалдах, худалдан авах гэрээ хийж барьцаанд тавьсан... гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгчээ.

 

7.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, ХХК, гүйцэтгэх захирал , талийгаач Д. нар нь ОБЕГ-ын ажилчдын орон сууцыг хамтран барих, хөрөнгө оруулах зорилгоор *******-Интернэшнл ББСБ ХХК-иас 2016.0.02-ны өдөр 150,000,000 төгрөгийг зээлж, ХХК нь 50,000,000 төгрөгийг 2016.0.02-ны өдрийн зээл, барьцааны гэрээний дагуу, 0,000,000 төгрөгийг талийгаач Д. нь 2016.0.01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу тус тус авсан байх ба, уг 150,000,000 төгрөгийн зээлийг ХХК төлөхийг зөвшөөрч хариуцагч *******-Интернэшнл ББСБ ХХК-тай харилцаж байсан ба, маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч тал маргаангүй.

 

Ийнхүү талийгаач Д. болон ХХК нь энэхүү зээлийн барьцаанд нь Д.ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тавих хүсэл зоригтой байсан боловч тус үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ байхгүй шалтгаанаар Д. нь хариуцагч *******д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 0,000,000 төгрөгөөр худалдах байдлаар, буцаан худалдан авах байдлаар барьцааны гэрээний оронд дүр үзүүлэн 2016.0.01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөө буцаагаад 0,000,000 төгрөгөөр хариуцагч *******аас сарын ,5%-ийн хүүг, 8 сарын туршид төлж худалдан авахаар тохиролцон 2016.0.02-ны өдрийн хэлцэл байгуулагдсан болох нь тогтоогдсон.

 

8.Тодруулбал, ХХК, *******-Интернэшнл ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016.0.02-ны өдрийн зээлийн гэрээ, түүний барьцаа болгон хийсэн 2016.0.01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2016.0.02-ны өдрийн хэлцлийн гэрээний дагуу дээр дүгнэсэн үйл баримтууд буюу үйлдлүүд хийгдсэн байх ба, маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг талийгаач Д.оос хариуцагч *******д шилжүүлсэн дурдсан хоёр хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

 

Өөрөөр хэлбэл, 2016.0.01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2016.0.02-ны өдрийн хэлцэл нь барьцааны гэрээний оронд хийгдсэн байх ба, Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 265 дугаар зүйлийн 265.1.-д зааснаар талийгаач Д. нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч *******д худалдах, түүнээс буцаан худалдан авах хүсэл зориг байгаагүй, хэлцлийн дагуу хариуцагч *******аас шилжүүлсэн 0,000,000 төгрөг нь тухайн эд хөрөнгийг худалдан авч байгаа үнэ биш төдийгүй худалдан авах түүний хүсэл зоригийг илэрхийлээгүй, харин зээлийн мөнгө болох нь тогтоогдсон.

 

Тиймээс гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, худалдах, худалдан авах гэрээ болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсэн дээр дурдсан хоёр хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжид нийцэж байна.

 

9.Дээрхээс үзвэл, талийгаач Д., хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх дурдсан хоёр хэлцлийн үндсэн дээр хариуцагч ******* нь талийгаач Д.ын өмчлөлийн, өв залгамжлалын гэрээгээр нэхэмжлэгч *******т өвлөгдөн ирсэн, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь бодит байдал дээр маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж, хамгаалж байгаа болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан, тэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.., 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буюу талийгаач нөхөр Д.оос өвлөж авсан дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авахаар хариуцагч *******аас шаардах эрхтэй, хариуцагч ******* нь өөрийн өмчлөх эрхэд бүртгэлтэй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******т буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

.Тиймээс хариуцагч талын гаргасан ...миний өмчлөлд хууль ёсоор бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* нь өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна, миний бие Хан-Уул дүүрэгт байрлах, / тоотын үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор, шударгаар шилжүүлж авсан, эд хөрөнгөө буцаан худалдан авах эсэх нь иргэн Д.ын хүсэл зоригоос шууд хамааралтай байсан гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч тал энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******т буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч *******-Интернэшнл ББСБ ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч *******-Интернэшнл ББСБ ХХК нь хүчин төгөлдөр бус байх дурдсан хоёр хэлцлийн оролцогч субъект биш байна.

 

.Нэхэмжлэгч *******ийн 202.06.2-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 728,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 5.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.., 56.5.-д зааснаар Хан-Уул дүүргийн дүгээр хороо, ийн ам гудамж, ийн / тоотод байрлах, давхар, 7,2 м.кв талбай бүхий, 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******т буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч *******-Интернэшнл ББСБ ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 728,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9., 9., 9.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 1 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА