| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/03652/И |
| Дугаар | 182/ШШ2024/01998 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/01998
2024 05 02 182/ШШ2024/01998
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХОТ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БЭЖБ ХХК олбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б,
Хариуцагч байгууллагын захирал А.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Манай байгууллага нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хүнсний худалдаа, бөөний худалдаа зэрэг хүнсний чиглэлээр үйл а*******ллагаа явуулдаг бөгөөд 2022 оноос эхлэн ******* ******* ХКХ-нд тэдний захиалсан захиалгын дагуу тахианы мах нийлүүлж байсан. *******дний зүгээс 2022.08.21-ний өдрөөс эхлэн 2023.06.01-ний өдрийн хооронд хариуцагчийн захиалгын дагуу захиалсан тоо ширхэгээр цаг алдалгүй тухай бүрт нийлүүлж байсан бөгөөд бүтээгдэхүүний төлбөр тооцоог тухай бүрт шаарддаг байсан боловч шалтаг, шалтгаан тоочиж, тооцоог төлж барагдуулахгүй байсан тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,00,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Харин хэрэг хянан шийдвэрлэх а*******ллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгөөс 13,620,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шаардлагаа 16,380,000 төгрөг болгон багасгаж байна гэв.
2.Хариуцагч байгууллагын захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2023 оны 09 сараас хойш тодорхой хэмжээний төлөлт хийгээд явсан. Одоо үлдсэн төлбөр болох 16,380,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үнийн дүн, тооцооллын хувьд ямар нэгэн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* очир трейд ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа 16,380,000 төгрөг болгон багасгасан болно.
Харин хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,380,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* очир трейд ХХК-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг онцлогтой.
2.Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* очир трейд ХХК-нд 16,380,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураам*******йн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* очир трейд ХХК-ийн тэмдэгтийн хураам*******д төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 239,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* очир трейд ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирам*******д зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА