Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/01376

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 05 181/ШШ2024/01376

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

 

Нэхэмжлэгч: ББСБ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 387,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ББСБ нь Б.Бтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 22008 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1.2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 37788 тоот зээлийг ХААН банк дахь 0000000000 тоот дансанд шилжүүлж дээрх зээлүүдийг зээлдэгч Б.Б нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 02 дугаар 07-ны өдрийн байдлаар 1. 37788 тоот зээл 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 14,985 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 134,865 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 1078 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 531 + 17 удаагийн сунгалтаар 517 хоног/-ийн хүү 479,769 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 226,984 төгрөгийг хасаж нийт хүү 252,785, нийт дүн 387,650 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагч Б.Б нь "Омни Капитал ББСБ" ХХК-д 387,650 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБнь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 387,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нь хариуцагч нь 387,650 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ББСБнь хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 387,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Омни Капитал ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 6,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Омни Капитал ББСБ" ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА