| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/03057/И |
| Дугаар | 182/ШШ2024/02039 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/02039
2024 0 07 182/ШШ2024/02039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.И, Д.У нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК,
Хариуцагч: МК ХХК тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг даалгах, алданги болон хохиролд 44,00,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ц.Б,
Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч П.Н,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Э төлөөлөгч Э.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
Хариуцагч М төлөөлөгч В.О-н эзгүйд үйдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар нь дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар ******* ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Энэ байрыг ******* ******* ХХК нь ******* ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд бартераар авсан байдаг бөгөөд зарын дагуу бид ******* ******* ХХК-тай холбогдсон. Энэ гэрээгээр, 1 м.кв талбайн үнийг 1,184,210 төгрөгөөр, нийт 81,000,000 төгрөгөөр худалдан авах, гэрээ байгуулсан өдрөө 40,000,000 төгрөг, 2020.06.30-ны өдөр 41,000,000 төгрөгийг төлөх, хариуцагч нь байрыг 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөх үүрэг хүлээсэн. Тийм учраас бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Бид гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн. Харин орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь 2022 оны 03 сард орон сууцны м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болгосон тухай бидэнд албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нар удаа дараа хариуцагчтай уулзаж байсан бөгөөд хамгийн сүүлд 1 м.кв-ыг 1,00,000 төгрөг болгоё, тэгээд тодорхой графикийн дагуу төлж дуусгах гэсэн боловч хариуцагч нь зөвшөөрөөгүй. Тиймээс зохигчид гэрээний үнийг нэмэгдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй, тэгээд ч гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх талаар болон гуравдагч этгээдэд худалдахгүй байх талаар тохиролцсон. Гэтэл хариуцагч орон сууцыг гуравдагч этгээд болох *******, ******* нь *******д худалдан борлуулсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдлээ. Маргаан бүхий байр ч ашиглалтад орсон байна. Харин гуравдагч этгээдүүд өөрт учирсан хохирлоо буруутай этгээдүүдээс шаардах эрх нь нээлттэй. Нэхэмжлэгч нарын зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн, тухайн байрыг өмчлөх эрхтэй болсон байхад хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, байрыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй, холбоотой баримт бичгийг гарган өгөхгүй биднийг хохироож байна.
Иймд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, Иргэний хуулийн 232.4-т зааснаар 2021.06.30-ны өдрөөс 2023.10.23-ны өдрийг хүртэл нийт 84 хоног, 1 хоногийн 0,1%-иар алданги тооцож бидний төлсөн 81,000,000 төгрөгийн 0% буюу 40,00,000 төгрөгөөр алданги тооцон нэхэмжлэх эрхтэй. Мөн энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах, хуульчаас зөвлөгөө авах шаардлага байсан, үүний улмаас өмгөөлөгчид 4,000,000 төгрөг төлж хохирсон учраас энэ мөнгийг мөн хариуцагч төлөх учиртай. Иймд бид маргааны зүйл болсон орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэж үзээд шаардлагаа зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулья гэж тодруулж байсан. Харин энэ удаа маргааны зүйл болсон орон сууцанд гуравдагч этгээд амьдарч байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нарыг маргааны зүйл болсон 04 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа дэмжиж байна, бид анхнаасаа энэ шаардлагыг гаргаад явж байсан. Иймд нэхэмжлэгч нарыг маргааны зүйл болсон 04 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг даалгаж, алданги болон хохиролд нийт 44,00,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд 2024.02.08‑ны өдөр тайлбарыг бичгээр өгсөн, тайлбараа дэмжиж байгаа. Шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. *******, ******* ******* ХХК-иуд хамтарч ажилласан бөгөөд бид ажлын хөлсөндөө бартераар байр авч, байруудаа худалдан борлуулсан байгаа. Тухайн үед байрны 1 м.кв-ын үнэ 1,114,210 төгрөг байсан боловч ковид гарсны дараа бараа материалын түүхий эд, шатахуун өсөж, ажиллах хүчний зардал өссөн, гэрээний 7.1-д заасан давагдашгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас бид бүх үйлчлүүлэгч нартаа байрны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгох талаар санал хүргүүлсэн, нэхэмжлэгч тал манайхтай уулзаж ярилцаад 1,00,000 төгрөгийг график тогтоож төлье гэсэн бид графикаар төлөх боломжгүй, 21,600,000 төгрөг бүрэн төлөөд нягтлантай тооцоо хийгээрэй гэж хэлсэн, нэхэмжлэгч тооцоо хийгээгүй. Тийм учраас 21,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэхээр байгаа. Тэгээд ч бидний хоорондох гэрээний хугацаа дууссан. Байгууллага алдагдлаа даван туулахын тулд нэхэмжлэгч нарын байрыг гуравдагч этгээд болох *******д 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулсан. ******* нь цааш ******* гэж хүнд худалдан борлуулсан, одоо ******* тухайн байранд амьдарч байна, байрыг улсын комисс хүлээгээд авчихсан байна.
Мөн алданги, хохирлыг зөвшөөрөхгүй. Байр хугацаандаа ашиглалтанд ороогүй нь манай байгууллагад хамаагүй, ******* ХХК-тай энэ асуудлаа ярих нь зөв, тэгээд ч бидний хооронд худалах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь эрхээ хамгаалуулах асуудал тусдаа байгаа. Өөрөө шүүх хуралдаанд ороод явах боломжтой. Сайн дурын үндсэн дээр төлөөлөгч, өмгөөлөгч авч төлбөр төлснийг манай байгууллага хариуцах учиргүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч ******* ХХК, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын дүүрэг, дугаар хороо, аппартмент-1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дугаар давхрын 04 тоот, 68,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц нь 2020.03.18-ны өдрийн П2-А-АГГ-20/21 дугаартай цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ******* ХХК-ийн өмч бөгөөд дээрх гэрээгээр орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байна. *******, ******* нар нь дээрх орон сууцтай холбоотой манай байгууллагатай орон сууц захиалан бариулах гэрээ болон бусад гэрээг байгуулаагүй. Мөн ******* ******* ХХК нь манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу маргаантай байрны өмчлөгч байгаа тул ашиглалтад орсны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Дээрх маргаан нь ******* ******* ХХК болон иргэн *******, ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний маргаан тул ******* ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022.06.08-ны өдөр ******* ******* ХХК-иас дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцон худалдан авч, нийт 123,120,000 төгрөгийг төлсөн байгаа. Тухайн үед шүүхийн маргаан байгааг мэдээгүй, надад энэ талаар хэлээгүй. Худалдаж авснаас хойш байр ашиглалтад орохгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, би өөрөө ч түрээсийн байранд амьдарч байсан, тэгтэл шүүхээс яриад ийм асуудал үүссэнийг хэлж, намайг шүүхэд ирэхийг дуудсан. Тэгээд би ******* ******* ХХК-иас юу болоод байгааг тодруулсан, ийм маргаантай байр юм бол би өгсөн мөнгөө буцааж авья гэхэд ******* ******* ХХК бид хариуцахгүй, мөнгө өгөх боломжгүй, ******* ХХК-тай учраа ол гэсэн. Би тухайн үед ямар нэгэн төлбөр тооцоогүй гэсэн албан бичгийг ******* ******* ХХК-иас аваад ******* ХХК-тай дахиад орон сууц захиалах гэрээг байгуулсан байсан бөгөөд байр 2023 оны 11 сард ашиглалтанд орсон, би түлхүүрээ хүлээгээд авчихсан байсан. Тийм болохоор би 2023.10.26‑ны өдөр байрыг д авсан үнээрээ худалдаж, төлбөрийн зарим хэсгийг бэлнээр авч, зарим хэсэгт нь хонины гулууз мах тооцож авсан, ингээд байрны түлхүүрийг *******д хүлээлгэн өгсөн. Одоо надад энэ байрны асуудал ямар ч хамаагүй болсон гэв.
.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид маргаантай байрыг 2023.11.24-нй өдөр гэдэг хүнээс 121,120,000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд ******* ХХК-тай гэрээ байгуулсан, тус байрны талаар ямар нэгэн маргаантай асуудал байгаа эсэхийг тодруулахад маргаангүй гэж хэлсэн. Ингээд түлхүүрээ хүлээн авч 2023 оны 11 сараас байрандаа амьдарч эхэлсэн. 2024 оны 04 сард ******* ХХК-иас байрны гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримтуудыг бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн, орон сууцны гэрчилгээ одоогоор гараагүй байна гэв.
6.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
2020.06.04-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, Голомт банк ХК-ийн 2020 оны 07, 8 сарын орлогын мэдүүлгүүд, ******* ******* ХХК-ийн е-баримт, ******* ******* ХХК-ийн 2022.03.22-ны өдрийн 22/03 тоот албан бичиг, нэхэмжлэгч нарын 2022.04.01-ний өдрийн ******* ******* ХХК-нд гаргасан өргөдөл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.22-ны өдрийн 1081 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2023.06.29-ний өдрийн 868 дугаар хүсэлт шийдвэрлэн, нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Голомт банк ХК-ийн 2020.07.20-ны өдрийн бэлэн мөнгөний баримт, төлбөрийн баримт, нэхэмжлэгч *******ийн Төрийн банк ХК-ийн дансны хуулгууд, ******* ******* ХХК-ийн 2022.07.27-ны өдрийн хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023.07.26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт, төлөөлөгч *******ийн банк ХК-ийн дансны хуулга гэсэн баримтуудыг
7.Хариуцагч ******* ******* ХХК нотлох баримтаар,
Нэхэмжлэгч нарын 2022.06.29-ний өдрийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг,
8.Гуравдагч этгээд ******* нотлох баримтаар,
дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, *******ы банк ХК-ийн шилжүүлгийн мэдээллүүд, Э.ын банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 28474 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, ******* ХХК-ийн 2024.04.08-ны өдрийн 002/129 тоот албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024.02.22-ны өдрийн 0/178 тоот тодорхойлолт, зураг, 2024.03.19-ний өдрийн Ц.ы тодорхойлолт, Ц.ы хур системийн иргэний үнэмлэхний лавлагаа, орон сууц хүлээлцсэн акт, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийн хуулбар, маргааны зүйл болсон орон сууцны гадна, дотор байдлыг харуулсан гэрэл зургууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
9.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.10.-ны өдрийн 1306 дугаар албан бичиг, хавсралт болох тус шүүхийн 2023.06.29-ний өдрийн 868 дугаар буцаасан захирамжтай хэргийн холбогдох баримтууд 19 хуудас, 2020.06.30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтуудыг,
2024.03.07-ны өдрийн 4409 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 2024.03.19-ний өдрийн тодорхойлолт, гуравдагч этгээд *******ы банк ХК-ийн дансны хуулгууд, ******* ******* ХХК-ийн 2023.08.1-ны өдрийн А-23/78 тоот албан бичиг, 2022.0.06, 2023.11.24-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнүүд, гэрэл зураг, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, П2-А-ААГ-20/21 тоот цонх угсралтын гэрээ, ******* ******* ХХК-ийн хүсэлт, 2023.10.18-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2023.11.24-ний өдрийн *******ы хүсэлт, 2023.11.24-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК-нд тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг даалгах, алданги болон хохиролд 44,00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа 2024.03.07-ны өдрийн шүүх хуралдаан дээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нь нэхэмжлэлийн үндэслэл гэж тайлбарлан шаардлагаа орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг даалгах, алданги болон хохиролд 44,00,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан байна.
Харин нэхэмжлэгч тал тус шүүх хуралдаан дээр маргааны зүйл болсон орон сууцанд гуравдагч этгээд ******* амьдарч байгаатай холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай, анхнаасаа уг шаардлагыг гаргасан байсан гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг даалгах, алданги болон хохиролд 44,00,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний дагуу дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,184,210 төгрөгөөр тооцон худалдан авч, орон сууцны үнэд 81,000,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг гарган өгөхгүй, орон сууцны 1 м.кв-ын үнийг нэмж төлөхийг шаардсныг нэхэмжлэгч нар зөвшөөрөөгүй, маргаантай асуудлыг мэдсээр байж орон сууцыг бусдад худалдан борлуулж хохироож байна, иймд худалдан авсан орон сууцаа өмчлөлдөө авах, баримт бичгийг гаргуулах, өмчлөгч болохоор шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч ******* ******* ХХК, түүний төлөөлөгч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...маргаан бүхий орон сууцыг хийсэн ажлынхаа хөлсөнд ******* ХХК-иас авсан бөгөөд орон сууцыг бид бариагүй, ашиглалтад оруулах үүрэг хүлээхгүй, Ковид-19 өвчний улмаас байрны 1 м.кв-ын үнэ нэмэгдэж, гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйл бий болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч нар 1 м.кв талбайн үнийг 1,00,000 төгрөг болгоё, тодорхой графикийн дагуу төльё гэсэн, бидний зүгээс мөнгийг бүхэлд нь төлөхийг шаардсан боловч зөвшөөрөөгүй, тийм учраас үлдэгдэл төлбөртэй гэж үзсэн, гэрээний хугацаа нэгэнт дууссан учраас бид гуравдагч этгээд *******д орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулсан, ******* цааш нь *******д худалдсан байна, одоо байранд ******* амьдарч байна, иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.1.Хариуцагч ******* ХХК нь ...бид маргааны зүйл болсон орон сууцыг бартераар ******* ******* ХХК-нд шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч нартай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, энэхүү маргаан нь ******* ******* ХХК болон иргэн *******, ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний маргаан байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн утга бүхий тайлбарыг ирүүлсэн байна.
2.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь ...би тухайн байрыг ******* ******* ХХК-иас 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож худалдан авсан, хариуцагч надад төлбөрийн тооцоогүй гэсэн албан бичиг өгч би ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, тухайн үед ямар нэгэн шүүхийн маргаан байгааг мэдээгүй, байр ашиглалтанд орохгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, харин шүүхээс намайг дуудсанаар энэ байр маргаантай гэдгийг мэдсэн, улмаар хариуцагч ******* ******* ХХК-нд хандаж мөнгөө буцааж авья гэхэд өгөх мөнгө байхгүй гэсэн, байр 2023 оны 11 сард ашиглалтанд орсон, тэгээд би мөнгөө олж авахын тулд *******д авсан үнээрээ байраа худалдсан, энэ байр одоо надад ямар ч хамаагүй... гэх агуулга бүхий тайлбарыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний төлөөлөгч нь ...бид маргаантай байрыг 2023.11.24-нй өдөр Б. гэдэг хүнээс 121,120,000 төгрөгөөр худалдан авсан, тэгээд ******* ХХК-тай гэрээ байгуулсан, тус байрны талаар маргаантай байсныг тухайн үедээ мэдээгүй, улмаар түлхүүрээ хүлээн авч 2023 оны 11 сараас эхлэн байрандаа амьдарч байна, байрны гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримтуудыг бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн, орон сууцны гэрчилгээ одоогоор гараагүй байна... гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус гаргаж байна.
3.Хариуцагч ******* ******* ХХК болон ******* ХХК-иуд нь харилцан тохиролцож, 2019.04.01-ний өдөр Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч ******* ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээсэн, мөн 2020.03.18-ны өдрийн цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй -2 76 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч ******* ХХК нь ажлын хөлсөнд -1, 2 төслийн 8 ширхэг байрыг өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцоонд маргааны зүйл болсон дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууц хамаараагүй байна.
Харин зохигчдын тайлбараар хариуцагч ******* ******* ХХК нь хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын хөлсөнд маргааны зүйл болсон дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бартерын журмаар хариуцагч ******* ХХК-иас хүлээн авсан байх бөгөөд уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болсон талаар маргаангүй.
4.Ийнхүү нэхэмжлэгч *******, ******* нар, хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 2020.06.04-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах -1 хотхон буюу C блокийн 04 тоотын 68,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нар нь орон сууцны үнэ болох 81,000,000 төгрөгийг 2 хувааж хариуцагчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. Энэхүү гэрээний харилцааг нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ гэж тус тус тайлбарлан маргана.
Ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
Тиймээс шүүх дурдсан хоёр гэрээний ижил болон ялгаатай шинжүүд, гэрээний тохиролцоо, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ******* ХХК-ийн барьж, ашиглалтад оруулах C блокийн 04 тоот орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан даруйд хариуцагч ******* ******* ХХК-нд төлсөн, энэ нь орон сууц баригдаад бэлэн болсны дараа өмчлөлдөө авах байдлаар худалдан авч байгаа хэлбэр бөгөөд тэрээр барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй байна.
.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг онцлогтой.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.2.1, 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар орон сууцны нийт үнэ болох 81,000,000 төгрөгийг 202.06.04-ний өдрөөс 2020.08.27-ны өдрийн хооронд бэлэн болон бэлэн бусаар хариуцагч ******* ******* ХХК-нд төлж, үүргээ бүрэн биелүүлсэн болох нь түүний Төрийн банк ХК, Голомт банк ХК-ийн орлогын баримт, дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримтаас харагдах ба, хариуцагч ******* ******* ХХК нь 2020.10.-ны өдөр 81,000,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголттой баримтыг нэхэмжлэгч *******, ******* нарт олгосон,
хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8-д зааснаар орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгөх, өмчлөлд шилжүүлэх, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч *******, ******* нарт гарган өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй болох нь тогтоогдсон.
6.Улмаар хариуцагч ******* ******* ХХК нь 2022.03.22-ны өдрийн 22/03 тоот албан бичгээр Ковид-19 өвчиний тархалтаар үүлдэлтэй бараа материал, түүхий эдийн үнэ 43%‑0%‑иар өссөнтэй холбоотой ...гэрээний үнэд өөрчлөлт оруулан 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгох, ...зөвшөөрөхгүй бол гэрээ цуцлах талаар нэхэмжлэгч *******т мэдэгдсэн байх ба, нэхэмжлэгч нар нь 2022.04.11-ний өдөр 1 м.кв-ын үнэ 1,800,000 төгрөг болохыг зөвшөөрөхгүй, үнэ өссөн шалтгаан захиалагч биднээс болоогүй, гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй, гэрээнд зааснаар үнэд өөрчлөлт орохгүй... гэсэн агуулга бүхий хүсэлтийг бичгээр хариу болгон өгчээ.
Гэхдээ нэхэмжлэгч нар нь 2022.06.29-ний өдрийн хүсэлтээр 1 м.кв талбайн үнийг 1,00,000 төгрөгөөр тооцон нийт 21,600,000 төгрөгийг, 6 сарын хугацаанд сар бүр 00,000 төгрөгөөр төлөх боломжтой байгаагаа илэрхийлж хариуцагч ******* ******* ХХК-нд санал гаргасан байх боловч хариуцагч ******* ******* ХХК нь 2022.07.27-ны өдрийн А-22/082 тоот албан бичгээр уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг нэхэмжлэгч нарт өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, гэрээний 8 дугаар зүйлийн 8.4‑т зааснаар зохигчид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар харилцан тохиролцож, оруулсан өөрчлөлтөө бичгээр баталгаажуулж, харилцан гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болох ба, хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгон нэмэх саналыг, нэхэмжлэгч нар нь 1 м.кв талбайн үнийг 1,00,000 төгрөг болгох талаар харилцан бие биедээ тавьсан саналуудыг хүлээн зөвшөөрөөгүй, үнэ нэмэх талаар тохиролцоонд хүрээгүй, гэрээнд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг, 1,00,000 төгрөг болгосон талаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй байх тул гэрээний анхны нөхцөл хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ.
7.Зохигчид гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар үнэд өөрчлөлт оруулахгүй байх, 6 дугаар зүйлийн 6.1‑д зааснаар ...гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнхи хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээнээс татгалзах, 6.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй байхаар тус тус тохиролцжээ.
Харин гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнхи хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон байдал баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, эсрэгээрээ хариуцагч ******* ******* ХХК нь худалдан авсан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Иймд хариуцагч ******* ******* ХХК-нд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй, энэ талаарх хариуцагч талын гаргасан ...бид гэрээний үнийг 1,00,000 төгрөг болгоё гэдэг санал зөвшөөрсөн, гагцхүү 21,600,000 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөхийг зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нар нягтлан бодогч Сувдтай тооцоо хийгээгүй, гэрээний хугацаа дууссан учир орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан... гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.
8.Түүнчлэн хариуцагч ******* ******* ХХК, түүний төлөөлөгчийн тайлбарласнаар Ковид-19 өвчний улмаас байрны 1 м.кв-ын үнэ нэмэгдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Учир нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4-т зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээ байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй бөгөөд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнхи хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр байна.
Мөн зохигчид гэрээний 7 дугаар зүйлд зааснаар гал, ус, үер, газар хөдлөлт, зуд, цасан шуурга гэх мэт байгалийн үзэгдэл, дайн, зэвсэгт бослого, хорио цээр, осол эндэгдэл, гэмт хэрэг гэх мэт нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, нийгмийн сөрөг үзэгдэл, эдийн засгийн хямрал, аливаа гуравдагч этгээд, төрийн эрх бүхий багууллагын шийдвэр болон үйлдэл, эс үйлдэхгүйг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал болохыг тодорхойлж, үүний улмаас зохигчид гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж чадаагүй тохиолдолд хууль болон гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар энэхүү нөхцөл бадал үүссэн тохиолдолд талууд алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр тохиролцжээ.
9.Харин хариуцагч ******* ******* ХХК нь Ковид-19 өвчний нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас гэрээний болон Иргэний хуулийн дээр дурдсан заалтуудын дагуу орон сууцны 1 м.кв тутамд үнэ нэмэхээс аргагүй нөхцөл байдалд орсон хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа нэхэмжлэгч талтай ярилцаж, харилцан зөвшилцөж шийдвэрлэх учиртай бөгөөд талууд энэ талаар ярилцсан байх боловч үр дүнд хүрч, гэрээнд өөрчлөлт оруулж чадаагүй, гэрээний анхны нөхцөл хэвээр үлдсэн болох нь нэгэнт тогтоогдсон тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 220, 221, 249 дүгээр зүйлийн 249.1, гэрээний 7 дугаар зүйлд зааснаар цаг хугацааны хувьд Ковид-19 өвчний улмаас улсын хилээр бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй болсон явдал нь байрны 1 м.кв талбайн үнийг өсгөхөөс аргагүй байдалд хүргэсэн, үүний улмаас хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх боломжгүй болсон бодит нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй, гэрээний суурь үндэс болсон харилцаа бүрэн өөрчлөгдөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхгүй, хариуцагч ******* ******* ХХК гэрээнээс татгалзах үндэслэлгүй, тэрээр давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын улмаас зөвхөн алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр байна.
10.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч *******, ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 3 дугаар зүйлийн 3.2.1‑д заасны дагуу орон сууцны үнэ болох 81,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-нд төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гарган өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй болох нь тогтоогдсон.
Тиймээс нэхэмжлэгч *******, ******* нар нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар маргааны зүйл болсон дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт хүлээн авах, өмчлөгч болохоор шаардах эрхтэй, хариуцагч ******* ******* ХХК нь мөн хуулийн заалт болон гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8-д зааснаар орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх үүрэгтэй.
11.Нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК-ийг орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлан 2021.06.30-ны өдрөөс 2023.10.23-ны өдрийг хүртэл 84 хоногийн алдангийг өөрсдийн төлсөн 81,000,000 төгрөгийн 0,1%-иар, хоногийн 81,000 төгрөгийг 84 хоногоор тооцож, нийт 68,44,000 төгрөг болсныг гүйцэтгээгүй үүргийн 0%-иар буюу 81,000,000 төгрөгийн 0% болох 40,00,000 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар шаардаж байна.
Хэрэгт авагдсан 2024.02.09-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр маргааны зүйл болсон -1 хотхоныг хариуцагч ******* ХХК барьсан байх ба, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс 2023.11.22-ны өдөр тус хотхоны барилга дээр ажиллаж, 2024.02.09-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулахыг зөвшөөрчээ.
Хэдийгээр хариуцагч ******* ХХК нь 2020.06.04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний тал, оролцогч биш байх боловч дээрх Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр маргааны зүйл болсон орон сууцыг захиалан бариулсан, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан үүрэг бүхий этгээд байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь барилга, байгууламжийг 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй байтал 2024.02.09-ний өдөр ашиглалтад оруулсан, тэрээр хугацаа хэтрүүлсэн байдал тогтоогдож байх боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасан гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд нь захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-ийн алданги захиалагч талд төлнө, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу төлнө гэсэн тохиролцоонд гүйцэтгэгчийн буюу хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэгт юуг ойлгох, ямар үнийн дүнгээс тооцох нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгч тал уг заалтыг үндэслэн өөрийн төлсөн 81,000,000 төгрөгөөс алданги тооцон 40,00,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.
12.Нэхэмжлэгч тал хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас маргаан бүхий орон сууцны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид 4,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан хохиролд 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан 2023.07.26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт, *******ийн банк ХК-ийн дансны хуулга, нэхэмжлэгч *******ийн Төрийн банк ХК-ийн дансны хуулга зэрэг баримтаас үзвэл, нэхэмжлэгч *******, ******* нар нь өмгөөлөгч *******той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх ба, түүнээс хууль зүйн туслалцаа авч, ажлын хөлсөнд 4,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч нар нь 2023.07.26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.12.29-ний өдөр 1,00,000 төгрөг, нийт 3,00,000 төгрөгийг өмгөөлөгч, төлөөлөгч *******ид төлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өөрсдөөсөө зардал гаргасан болох нь тогтоогдсон.
Дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгч ******* нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр бус харин нэхэмжлэгч *******, ******* нараас олгосон 2023.07.26-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгчөөр оролцож байх ба, итгэмжлэл буюу төлөөлөл нь хариу төлбөргүй байдаг онцлогтой. Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь өмгөөлөгч буюу хууль зүйн туслалцаа авах эрхтэй, тэрээр өмгөөлөгч *******оос хууль зүйн туслалцаа авч, түүнийг төлөөлөгчөөр томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхээ хэрэгжүүлсэн явдал нь хариуцагч нарын маргааны зүйл болсон орон сууцыг тохиролцсон хугацаанд ашиглалтад оруулаагүй буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй юм.
13.Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар нэхэмжлэгчээс бусад гуравдагч этгээдийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэхгүй байх, 1.7, 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар орон сууцыг нэхэмжлэгч нараас бусад гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэхгүй байх, давхардуулан худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүргээ зөрчиж, зохигчдын хооронд үүссэн маргаантай асуудлыг мэдсээр байж нэхэмжлэгч нарын худалдан авсан дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022.0.06-ны өдөр *******д орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөгөөр тооцон, нийт 123,120,000 төгрөг худалдан борлуулж, 2023.08.1-ны өдрийн А-23/78 тоот албан бичгээр төлбөр тооцоогүй тул *******ы нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн агуулга бүхий албан бичгийг хариуцагч ******* ХХК-нд хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь 2022.08.1-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлийг анх гаргасан байх ба, шүүх 2022.08.22-ны өдрийн 1081 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч нар нь шүүгчийн захирамжийн зөрчлийг арилган нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, уг ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* оролцсон, шүүх 2023.06.29-ний өдрийн 868 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж байсан талаар зохигчид маргаангүй.
14.Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагч ******* ******* ХХК-ийн 2023.08.1-ны өдрийн А-23/78 тоот албан бичгийг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулах зорилгоор хариуцагч ******* ХХК-тай 2023.10.18-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, уг гэрээнд орон сууцны үнийг 68,400,000 төгрөг, гэрээний хугацааг 2023.11.24-ний өдрөөс 2023.11.30-ны өдрийг хүртэл, орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн нөхцлийг тусгасан байх ба, тэрээр маргааны зүйл болсон дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч ******* ХХК-иас хүлээн авсан байна.
Улмаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь 2023.11.24-ний өдөр маргааны зүйл болсон орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******д худалдсан байх ба, тэрээр 2023.11.24-ний өдөр хариуцагч ******* ХХК-нд хандаж гэрээний эрхийг *******д шилжүүлж өгөхийг хүссэн байна. Ийнхүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь 2023.11.24-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байх ба, тэрээр маргааны зүйл болсон дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд амьдарч байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа, тус хотхон нь дүүргийн 41 дүгээр хороо, 1 дугаар хороолол /13343/, Доржийн гудамж, 9б байр болжээ.
Тэрээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан байх боловч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 28474 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, энэ асуудлаар дахин шүүхэд хандаагүй болох нь гуравдагч этгээдийн тайлбар, дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын 2024.04.08-ны өдрийн 387 дугаар тодорхойлолт, орон сууцны дотор болон гадна талыг харуулсан гэрэл зургаар тогтоогдсон.
1.Гэсэн хэдий ч нэхэмжлэгч *******, ******* нар нь анх буюу 2020.06.04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, тухайн үедээ гэрээний үүргээ бүрэн биелүүлж, маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болсон, өөрөөр хэлбэл маргааны зүйл болсон орон сууц бусдын эзэмшил, ашиглалтад шилжихээс өмнө маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байсан, улмаар гэрээний үүргээ бүрэн биелүүлснээс хойш 4 жил гаруй хугацаанд орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авч чадаагүй нь хариуцагч нар орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэлтэй холбоотой байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэгч *******, ******* нарыг дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК-нд тус тус даалгаж, нэхэмжлэлээс үлдэх алданги болон хохиролд 44,00,000 /алданги 40,00,000 төг + өмгөөлөгчийн хөлс 4,000,000 төг/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох *******, ******* нар нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
.Нэхэмжлэгч *******, ******* нарын 2023.08.02-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 633,10 /62,90 төг + 70,200 төг/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 633,10 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2., 11.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарыг дүүргийн дугаар хороо, 1, С блокийн 1 дүгээр орцны давхарт 04 тоотын 68,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК-нд тус тус даалгаж, нэхэмжлэлээс үлдэх алданги болон хохиролд 44,00,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 633,10 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 633,10 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА