Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 129/ШШ2024/00298

 

 

 

 

 

 

 

                                        

 

                                                                                    129/ШШ2024/00298

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . хороо, . дугаар байрны . тоотод байрлах М ХХК

Хариуцагч: А аймгийн Ц сумын О багт оршин суух Б овгийн Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: 845,295.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.О нь 2022 оны 02 сарын 10-ны өдөр М ХХК-тай 2202-1292 тоот зээлийн гэрээг байгуулж 2,499,800 төгрөгийг 24 сарын хугацаагаар 3% хүүтэй, зээлийг С ХХК-аас Laptop, Beats studio buds-чихэвч зэргийг худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 05-ны өдөр 148,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 02 сарын 10-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч Д.О нь 2022 оны 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12 сарууд болон 2023 оны 1, 2, 3, 4, 5, 8-р сар хүртэл нийт 2,869,000 төгрөгийн үндсэн төлөлт, 1,107,470.11 төгрөгийн хүүгийн төлөлт, 24,393.75 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн. 2024 оны 6 сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч Д.О нь үндсэн зээлийн үлдэгдэл 762,663,86 төгрөг, хүүгийн төлбөр 55,750,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,380.59 төгрөг нийт 828,795.01 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Түүнчлэн, Зээлийн гэрээний 4.2.14-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нотариатын зардлыг зээлдэгч нөхөн төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчээс гаргасан нотариатын зардал 16,500 төгрөгийг Д.О нөхөн төлөх ёстой. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт ёсоор зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй. Иймд Д.О-с 2022 оны 02 сарын 10-ны өдөр байгуулсан 2202-1292 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 762,663.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 55,750.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,380.59 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 845,295.86 төгрөг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ХХК-ийн 845,295.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, гардаж авлаа. Би М ХХК-ийн нэхэмжилсэн нийт 845,295.86 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 845,295.86 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь үндсэн зээлийн үлдэгдэл 762,663.86 төгрөг, зээлийн хүү 55,750.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,380.59 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 845,295.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,837.10 төгрөгөөс 12,418.55 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О-с 12,418.55 төгрөг, улсын орлогоос 12,418.55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 845,295.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.О-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,837.10 төгрөгөөс 12,418.55 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.О-с 12,418.55 төгрөг, улсын орлогоос 12,418.55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА