| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02661/И |
| Дугаар | 102/ШШ2024/02522 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/02522
2024 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2024/02522 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К ХХК нь нэхэмжлэлийн 233,587.57 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.П нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 1,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 175,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 175,000, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 175,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 175,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 175,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 175,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 175,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 175,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,087.40 төгрөгөөс 20,543 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 20,543 төгрөг, хариуцагчаас 20,543 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ