Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02611

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр   Дугаар 102/ШШ2024/02611 Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,415,580 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,715,580 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,600 төгрөгөөс 26,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 26,800 төгрөг, хариуцагчаас 26,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ