Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 57

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                               Хэргийн индекс:114/2016/0023/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  хийсэн   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 6 дугаар хороолол 21 дүгээр байрны ******* тоотод   оршин суух  *******

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдох

“Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах”-ыг хүссэн  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                                             М.*******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                             Б.Нандинцэцэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  М.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн 2011 оны 04 дүгээр сарын 15-ны аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 11 тоот тушаалаар Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад аймгийг Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны   даргын  2013  оны  4   дүгээр   сарын   10-ны  өдрийн  16  дугаар  тушаалаар  аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр томилогдон 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа 2013, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ Маш сайн биелүүлж гурван жил дараалан А үнэлгээтэй дүгнэгдсэн болно. Гэтэл Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2013, 2014 оны санхүү, худалдан авах үйл ажиллагааны баримтад хяналт, шалгалт хийхэд тус албаны мэргэжилтэн М.*******тай холбоотой зөрчлүүд илэрсэн гэсэн шалтгаанаар 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 02 дугаар тушаалаар намайг ажлаас халсан болно.

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсэн заалтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн намайг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Учир нь: 2011 оны 11 дүгээр сарын 25-нд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн тарийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах хариуцлагын асуудлыг тодорхой заасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******ын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаалын эрх зүйн үндэслэл нь буруу байна.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн шалгалтын дүнг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны алба 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 тоот албан бичгээр Сангийн яамны төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.*******д Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар аймгийн Санхүүгийн хянат, аудитын албанаас хийсэн шалгалтыг дахин нягтлан шалгуулах хүсэлт тавьсны дагуу Сангийн яамнаас хянаад: Санхүүгийн хяналт, удитын албаны мэргэжилтний дүгнэлтэд Худалдан авах ажиллагааны албаны холбогдох ажилтнуудыг Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг үндэслэн хариуцлага тооцох гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэсэн хариуг Сангийн яамны 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13-1/1153 тоот албан бичгээр ирүүлсэн байсан.

1.1,5 км замын ажил “Хурд роуд” ХХК хурлын тэмдэглэлд орлого хүрэхгүй байгааг дурдсан. Хамгийн сайн үнэлэгдсэн Пи Си Эл” ХХК уг тендерийг гүйцэтгэх боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Уг тендерийг урьд нь 2 удаа зарласан боловч хүчингүй болгож байсан. ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дугаар заалтыг үндэслэн шийдвэр гарсан.

2. Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол,  12 дугаар баг 9 дүгээр байрны хойд талд байрлах Хүмүүнлэгийн их сургууль хүртэлх явган замын тохижилтын ажлыг хурлын шийдвэрт тус компани 43,5 сая төгрөгийн өртэй тул тендерийг бүхэлд нь хүчингүй болгох санал гаргасан болно.

3. Төрийн албан хаагчийг орон сууцаар хангах тендерийг ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт, 40.2 дахь заалтуудын дагуу зохион байгуулсан. Нэг гэр бүлийн хүмүүс тендерт орж болохгүй гэсэн заалт байхгүй. Төрийн албан хаагчийг орон сууцаар хангахад 70.000.000 төгрөгний санхүүжилтыг 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/05 тоот аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсны дагуу зохион байгуулсан.

            Би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөьвлөл болон, аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 342 тоот албан бичгээр хариуг надад өгсөн.

            Иймд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******ын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны  албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны  албаны мэргэжилтэн ******* нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаалаар халагдсан. Аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны 2016.12.07-ны өдрийн 15/33 дугаар шалгалтын удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны  албаны 2013, 2014 оны санхүү, худалдан авах ажиллагааны  албаны хяналт, шалгалт хийхэд тус албаны мэргэжилтэн *******тай холбоотой зөрлчүүд илэрсэн байх тул 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр үүрэгт ажлаас нь халсан.

М.*******ын гаргасан зөрчлийн тухайд: М.******* нь 2013.09.30-2013.11.01-ний өдөр хүртэл хугацаатай, 338.980.000 төгрөгийн төсөвт өртөгтэй 1,5 кв засвар шинэчлэлийн ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Үнэлгээний хорооны шийдвэрт дараах зөрчил илэрсэн.  Тус тендерт Улаанбаатар хотын ‘Хурд роуд’ ХХК шалгарсан бөгөөд санхүүгийн чадавхи ТОӨЗ 5.3 /а/ заалтаар нийтийн борлуулалтын жилийн дундаж орлого 150.0 сая төгрөгөөс багагүй байх гэж заасан боловч тус байгууллагын тайлан тэнцлээр сүүлийн 3 жилийн дундаж орлого 108242403 төгрөг байна.

Харъяа татварын байгууллагаас сүүлийн 3 жил алдагдалтай ажилласан, татварын өртэй гэсэн тодорхойлолт ирүүлсэн нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2 дахь заалт зөрчсөн байна. Төсөлд ашиглах тоног, төхөөрөмж нь өөр хүний өмчлөлийнх бөгөөд эдгээрийг түрээслэх тухай гэрээ байхгүй байгаа нь тендерийн шалгуур өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 ТОӨЗ 5.3 /в/ -дэх заалтын шаардлагыг тус тус ханаагүй зөрчсөн байна.

М.******* нь Дархан сумын 11, 12 дугаар баг 6 дугаар хороолол, 9 дүгээр байрны хойд уулзвараас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хойд уулзвар хүртэлх ‘явган замын тохижилтын ажлын тендер’-ийн аймгийн ЗДТГазрын даргын 2013.06.05-ны өдрийн №01 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд дараах зөрчлүүд илэрсэн байна. Шалгарсан БИЛТЭ ХХК нь татварын албанд 43436,8 мянган төгрөгийн өртэй байгаа нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14.1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Харъяа НД-н байгууллагаас тодорхойлолт аваагүй, гэрээг гүйцэтгэх ерөнхий инженер болон төсөлд ажиллах мэргэжилтэй ажилчид нийгмийн даатгалд хамрагдаагүй, компаниас төсөлд ажиллах хүмүүсийг томилсон тушаал байхгүй, тус компаний ажилчин гэдгийг нотлох баримт ирүүлээгүй зөрчилтэй байгаа нь ТОӨЗ 5,3 /г/ -дэх заалтын шаардлагыг хангаагүй зөрчсөн байна.

М.******* нь ‘Төрийн албан хаагчийг орон сууцаар хангах’ орон сууц нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн аймгийн ЗДТГазрын даргын 2013.02.14-ний өдрийн №15 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд доорх зөрчил илэрсэн байна.

Уг тендерийн төсөл 2013 оны худалдан авах ажиллагааны төсөвт тусгагдаагүй байсан нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 46.1.5 дахь заалтыг зөрчсөн байна. Үнэлгээний хороо нь иргэн Б.Цэрэнминжинг шалгаруулж орон сууц нийлүүлэх өртгийг 70,0 сая төгрөгөөр тогтоосон. М.******* нь ажиллах явцад гаргасан хэд хэдэн ноцтой зөрчил илэрч төрийн албаны тухай хуулийн 13.1.5, 25.1.1 мөн ТБОНӨХБАҮХАТ хуулийн 57.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн болно гэжээ.

Мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10.00 цагт товлогдсон боловч миний бие ажлын зайлшгүй шаардлагаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боллоо. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбараа шүүхэд өгсөн  хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх тайлбар ирүүлжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэбат овогтой ******* миний бие нь Дархан-Уул аймгийн ХААА-д ажиллах хүсэлтээ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Тус албаны дарга Г.*******ын шаардлагын дагуу өөрийн хувийн хэргийг бүрдүүлж, АЗ гэрчилгээний сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэнээр 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байна. Мижээхүүгийн *******ыг ямар шалгаанаар ажлаас халагдсан болон хувь хүнийх нь талаар мэдэх зүйл байхгүй ажлын шаардлагаар шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул миний оролцоогүйгээр шийдвэрлэн өгнө үү гэжээ.

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.*******, гуравдагч этгээд Э.Жамъяннавга нар нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч М.******* хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нарыг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж   шийдвэрлэлээ. Үүнд:

 

     1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн  Худалдан авах ажиллагааны албаны даргын   үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Худалдан авах ажиллагааны албаны  мэргэжилтэн М.*******ыг үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

     Нэхэмжлэгч  дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд хандсан байх ба нэхэмжлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 342 тоот албан бичгээр  хариуг ирүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч ажлаас халах болсон үндэслэлээ: Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/33 дугаар шалгалтын удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014 оны санхүү, худалдан авах үйл ажиллагааны баримтанд хяналт, шалгалт хийхэд тус албаны мэргэжилтэн М.*******тай холбоотой зөрчлүүд илэрсэн, ажиллах явцад гаргасан хэд хэдэн ноцтой зөрчил илэрч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25.1.1 мөн ТБОНӨХБАҮХАТ хуулийн 57.3 дахь заалтуудыг зөрчсөн  гэж тайлбарлаж байгаа болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.******* нь  “2013.09.30-2013.11.01-ний өдөр хүртэл хугацаатай, 338.980.000 төгрөгийн төсөвт өртөгтэй 1,5 кв засвар шинэчлэлийн ажлын” тендер шалгаруулалтын, “Дархан сумын 11, 12 дугаар баг 6 дугаар хороолол, 9 дүгээр байрны хойд уулзвараас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хойд уулзвар хүртэлх явган замын тохижилтын ажлын” тендер-ийн, “Төрийн албан хаагчийг орон сууцаар хангах орон сууц нийлүүлэгчийг” сонгон шалгаруулах тендерийн “Үнэлгээний хороо”-ны нарийн бичгийн даргаар  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 05 ны өдрийн 99, 101 дугаар 2013 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 15 дугаар “ Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалуудаар  тус тус томилогдон ажиллажээ.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 05 ны өдрийн 99 дүгээр тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-ны  гишүүд нь Аймгийн Дархан сумын Нэгдсэн эмнэлэгийн урдаас 39 дүгээр байр тойроод ОХУ-ын консул хүртлэх 1.5 км зам засварын ажлын гүйцэтгэгчийг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сонгон шалгаруулахдаа хамгийн сайн тендер ирүүлсэн “Хурд роуд” ХХК-ыг шалгаруулах нь зүйтэй гэж захиалагчид танилцуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч /М.*******/ нь Үнэлгээний хорооны хуралдаанд  “Хурд роуд” ХХК-ны борлуулалтын орлого хүрэхгүй байгаа талаар танилцууж  байсан нь тендерийн хуралдааны 01 дугаар тэмдэглэлээр мөн “Хурд роуд” ХХК-нь Аймгийн Дархан сумын Нэгдсэн эмнэлэгийн урдаас 39 дүгээр байр тойроод ОХУ-ын консул хүртлэх 1.5 км зам засварын ажлыг бүрэн хийж дуусгаад 2013 оны 11дүгээр сарын 22-ны өдөр “Улсын комисс” –т хүлээлгэн өгсөн болох нь Улсын комисст хүлээлгэн өгөх тухай хурлын тэмдэглэл, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 05 ны өдрийн 101 дүгээр тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-ны  гишүүд нь Дархан сумын 11, 12 дугаар баг 6 дугаар хороолол, 9 дүгээр байрны хойд уулзвараас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хойд уулзвар хүртэлх зам талбайн тохижилтын ажлын гүйцэтгэгчийг 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сонгон шалгаруулахдаа шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж “БИЛТЭ” ХХК-ийг шалгаруулжээ нэхэмжлэгч /М.*******/ нь Үнэлгээний хорооны хуралдаанд “БИЛТЭ” ХХК-нь Татварын албанд 43.5 сая төгрөгний өртэй, тендерийг бүхэлд нь хүчингүй болгож,  дахин зарлуулах санал гаргаж байсан ньтендрийн  хуралдааны 02 дугаар тэмдэглэлээр мөн “БИЛТЭ” ХХК-нь Дархан сумын 11, 12 дугаар баг 6 дугаар хороолол, 9 дүгээр байрны хойд уулзвараас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хойд уулзвар хүртэлх зам талбайн тохижилтын ажлыг хийж дуусгаад 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдөр “Улсын комисс”-т хүлээлгэн өгсөн нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт,гэрээ дүгнэсэн акт зэрэгээр нотлогдож  байна.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 14 ны өдрийн 15 дүгээр тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-ны  гишүүд нь ‘Төрийн албан хаагчийг орон сууцаар хангах’ орон сууц нийлүүлэх гүйцэтгэгчийг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулахдаа иргэн Б.Цэрэнминжинг шалгаруулж орон сууц нийлүүлэх өртгийг 70,0 сая төгрөгөөр тогтоохдоо Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/05 дугаар “ Аймгийн 2013 оны тодотгосон төсөв батлах тухай” тогтоол түүний 2 дугаар хавсралтын 11.2.4-т тусгасныг үндэслэжээ.

Нэхэмжлэгч М.******* нь “төрийн захиргааны албан хаагч” болох нь Төрийн захиргааны албан хаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн тангараг өргөсөн баримт,  Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэнээр томилсон  Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын  2013 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 16 дугаар тушаал,   2015 оны үр дүнгийн гэрээ зэрэгээр тогтоогдож байна.

            Дээрх байдлыг дүгнэн үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 “ Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр... хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр...”-ээр гэж заасны дагуу ”Үнэлгээний хороо”-ны гишүүдийн олонхийн саналаар дээрхи тендрийн гүйцэтгэгчээр “Хурд роуд” ХХК, “БИЛТЭ” ХХК, иргэн Б.Цэрэнминжинг шалгаруулсан нь нотлогдож байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.******* нь Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны 2013, 2014, 2015 оны эхний хагас жилийн хугацааны санхүү, худалдан авах үйл ажиллагааны баримтанд хяналт, шалгалт 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 15 хоногт багтаан хийсэн тухай танилцуулгыг үндэслэн /тус тендрийн нарийн бичгийн дарга/ М.*******ыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Худалдан авах ажиллагааны албаны  мэргэжилтэний албан тушаалаас  халсан нь  үндэслэлгүй байх бөгөөд  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25.1.1 мөн ТБОНӨХБАҮХАТ хуулийн 57.3 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээ нотлож чадахгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 0-140 дугаартай албан бичгийн хариуг ирүүлээгүй   болно.

            Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 ”Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасныг  буруу тайлбарлан хэрэглэж  Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн М.*******ыг албан тушаалаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хуулинд нийцээгүй хууль бус шийдвэр гаргажээ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөнөөрөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын  2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлэн олгуулах”  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.*******ыг төрийн албанаас халах шийдвэр гаргасан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ ...ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,...” гэж заасан болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгч М.*******ыг ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг 2016 оны 02 дугаар сарын 24-нээс эхлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөр  тооцож,  нөхөх олговорт 4.037.509 /дөрвөн сая гучин долоон мянга таван зуун есөн / төгрөгийн нөхөн олговорыг олгож, уг нөхөн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж тооцож олгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын  2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******ыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэний албан  тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 4.037.509 /дөрвөн сая гурчин долоон мянга таван зуун есөн/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн  Худалдан авах ажиллагааны албанд  даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ