| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02925/И |
| Дугаар | 102/ШШ2024/02612 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02612
2024 оны 05 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2024/02612 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 1,186,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 186,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,747 төгрөгөөс 20,373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 20,373 төгрөг, хариуцагчаас 16,507 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ