| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02880/И |
| Дугаар | 102/ШШ2024/02850 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/02850
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/02850 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,672,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,702 төгрөгөөс 20,851 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 20,851 төгрөг, хариуцагчаас 20,851 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ