| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/04184/И |
| Дугаар | 182/ШШ2024/02074 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/02074
2024 05 09 182/ШШ2024/02074
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Н холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие *******тэй 2023.04.09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 2023.06.09-ний өдрийг хүртэл зээлдүүлж, үүнээс 3,000,000 төгрөгийг буцаан авсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ******* нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөгийг өгөхгүй, өнөөг хүрч байна. Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч ******* нь дээрх 4,000,000 төгрөгийг 2024.05.30-ны өдрөөс 2024.10.30-ны өдрийг хүртэл хуваан төлөх график гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлуулах саналтай байна гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *******ээс 7,000,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд үүнээс 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024.05.30-ны өдөр 650,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 650,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 650,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 650,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 650,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 750,000 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Харин шүүх хуралдаанаас өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг онцлогтой.
2.Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3.Хариуцагч ******* шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч *******д 4,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч *******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА