Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02086

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 10 182/ШШ2024/02086

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТМ ХХК -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 22,315,030 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие ******* ******* ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг, 2018.07.01-ний өдөр байгуулж, гэрээний хугацааг 2 жил байхаар харилцан тохиролцож, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь гүйцэтгэж, сар бүр 1,500,000 төгрөгийн хөлс авч байсан. Энэхүү гэрээний хугацаа дууссан даруйд 2020.08.25-ны өдөр тус гэрээг шинэчлэн байгуулж, гэрээний хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлж, иргэний болон захиргааны шүүхүүдэд компанийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байсан. Гэвч хариуцагч нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.1. 4.2-д заасан үйлчилгээний хөлсийг төлөхгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан тул 2021.08.18-ны өдөр гэрээг дуусгавар болгож, мэдэгдэл хүргүүлсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа төлбөр шаардаж байсан... Гэрээний 4.1-д заасан хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс сар бүр 1,500,000 төгрөг, төлөгдөөгүй байгаа 2020 оны 10 сараас 2021 оны 08 сар хүртэлх ажлын хөлс нийт 15,000,000 төгрөг. Гоулд минералс ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ******* ХХК-нд хууль зүйн туслалцаа үзүүлж, хууль зүйн үндэслэл бүхий хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 577,167,683 төгрөгийг хасуулж шийдвэрлүүлсэн байх тул хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-д заасны дагуу үнийн дүнгийн 3 хувиар хөлсийг олгохоор тооцож, 17,315,030 төгрөг. Дээрх төлбөрөөс хариуцагч ******* ******* ХХК нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 22,315,030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,315,030 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.******* миний ******* банк дах ******* тоот дансанд 2024.05.02-ны өдөр төлж барагдуулсан. Улмаар нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,315,030 төгрөгийг 10,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч ******* ******* ХХК нь уг 10,000,000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрч байна.... Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 22,315,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Зохигчид шүүх хуралдаанаас өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,315,030 төгрөгийнхөө 12,315,030 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь 2024.05.02-ны өдөр нэхэмжлэгч С.*******д төлж эвлэрсэн, хариуцагчийн төлөөлөгч К.Бауиржанд эвлэрэх эрх олгогдсон болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, итгэмжлэлээр тогтоогдсон.

 

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д зааснаар эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,315,030 төгрөгийнхөө 12,315,030 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь 2024.05.02-ны өдөр нэхэмжлэгч С.*******д төлж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,525 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА