Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02096

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 10 182/ШШ2024/02096

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: УБК ХХК-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.Төгсмэдэхийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь Э.*******д 2022.03.28-ны өдөр ЗГ2022/03-2802 тоот зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Э.******* нь гэрээний үүргээ огт биелүүлэлгүй, хугацааг хэтрүүлсэн тул харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 4563 дугаар захирамжаар Э.******* нь ... тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь 2022.03.28-ны өдрийн зээл, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 4563 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Э.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022.03.28-ны өдрийн зээл, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол зэрэг баримтуудаар Э.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* нь ... тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 4563 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* нь ******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, *******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ...-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.Төгсмэдэх -д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА