Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/02167

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 15 182/ШШ2024/02167

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: Э.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭСЭС ХХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн осолд орж нас барсны улмаас олгох 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрт 40,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн охин ******* нь 2022.07.01-ний өдөр ХХК-ийн туслан гүйцэтгэгч компани болох ******* ******* *******ч ******* ХХК-нд цаг уурын инженерээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2023.05.08-ны өдөр ажиллаад оройн ээлжийн нислэгээр Өмнөговь аймгийн Ханбумбат нисэх буудлаас нисч 21 цаг 55 минутад Улаанбаатар хотын Чингис хаан нисэх буудалд бууж ажилчдын автобусаар шөнийн 00 цаг 25 минутад Моносын автобусны буудалд бууж өөрийн хамтран амьдрагч Ө.ийн хувийн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай тоёото акуа маркийн тээврийн хэрэгсэлд сууж өөрийн оршин суудаг гэрлүүгээ буюу Дархан-уул аймаг руу явж байгаад Хонгор сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай зам дээр осолд орж уг ослын улмаас миний охин *******ийн биед хүзүүний 4-р нугламын зүүн талын нум, 5,6-р нугалмын их бие, 2 талын арын нум зөрүүтэй хугарал, нугас дарагдал, мөчдийн саа саажил, зүүн дунд чөмөг, баруун эгэм ясны хугарал зэрэг олон төрлийн амь насанд аюултай гэмтэл авсны улмаас 2023.05.09-ний өдрийн өглөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламжийн тэргээр хүргэгдэж хагалгаанд орсон боловч биеийн байдал дээрдэхгүй байсаар 2023.05.29-ний өдөр нас барж бидний гэр бүлд хүнд гарз уй гашуу тохиолдсон.

Миний талийгаач охин *******ыг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь ******* ******* *******ч ******* ХХК-ийн захирал бусад албан тушаалтнуудын хамт эмнэлэг дээр эргэлтээр ирж байсан бөгөөд тэднийг ирэхэд нь охин маань ажлаасаа гэртээ харих замдаа осолд орж хүнд гэмтэл авсан тул үйлдвэрлэлийн осолд орсон акт гаргаж өгөөч гэж хамтран амьдрагч Ө. хүсэлт гаргахад тухайн компанийн менежер Эрдэнэбаяр энэ бол үйлдвэрлэлийн осол биш тул акт гаргаж өгөхгүй гэсэн хариу өгсөн.

Талийгаачийн гэр бүлийн зүгээс Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргаснаар ******* ******* *******ч ******* ХХК нь 2023.09.29-ний өдөр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг нөхөн гаргаж өгсөн бөгөөд уг актанд тээврийн хэрэгсэлд сууж явах үедээ ******* нь жолоочийн арын суудалд хэвтээ байрлалд суудлын бүсээ зүүлгүй эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангахгүй зорчиж явсны улмаас тухайн зам тээврийн ослын үед хүнд гэмтэл авсан байх тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн шийдвэр гаргасан. ******* ******* *******ч ******* ХХК-ийн актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж 2023.10.04-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр ******* ******* *******ч ******* ХХК-ийн цаг уурын инженерээр ажиллаж байсан ******* нь ажлаасаа гэрлүүгээ буцах явцдаа зам тээврийн осолд өртөж амь нас хохирсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.5 /ажилтан ажилдаа ирэх, буцах замдаа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед/-т заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцогдоно гэж дүгнэсэн.

Миний охинтой хамтран амьдарч байсан Ө. нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний журам зөрчсөний улмаас тусгаарлах бетон хашлага мөргөж зам тээврийн осол гаргасан уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, *******ын амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.26-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авагдсан.

******* ******* *******ч ******* ХХК-ийн зүгээс үйлдвэрлэлийн ослын актыг гаргаж өгөхөөс татгалзаж талийгаачийн ар гэрийг удаан хугацаанд чирэгдүүлсэнд гомдолтой байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.2-д заасны дагуу нөхөн төлбөрийг өгөхөөс татгалзаж байгаа тул хариуцагч ******* ******* *******ч ******* ХХК-иас миний талийгаач охин *******ын үйлдвэрлэлийн осолд орж нас барснаас учирсан хохирол буюу нөхөн төлбөр болох 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөр 53,012,505 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н хариуцагч ******* ******* *******ч сервисес ХХК нь 40,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага болох 53,012,505 төгрөгийнхөө 13,012,505 төгрөгөөс татгалзаж, 40,000,000 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* *******ч сервисес ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бид 2024.05.10-ны өдөр уулзаж, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,012,505 төгрөгийнхөө 13,012,505 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* *******ч сервисес ХХК нь үлдэх 40,000,000 төгрөгийг 2024.05.13-ны өдөр нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болно. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******ч сервисес ХХК-нд холбогдуулж үйлдвэрлэлийн осолд орж нас барсны улмаас олгох 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрт 53,012,505 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,012,505 төгрөгийнхөө 13,012,505 төгрөгөөс татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* *******ч сервисес ХХК нь 2024.05.13-ны өдөр бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн хүсэлт, Голомт банкны орлогын мэдүүлгийн маягтын хуулбараар тогтоогдож байна.

2.Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* ******* *******ч сервисес ХХК нь нэхэмжлэгч *******ын гаргасан үйлдвэрлэлийн осолд орж нас барсны улмаас олгох 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөрт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ******* ******* *******ч сервисес ХХК-иас 178,975 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА