Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/02181

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/02181

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020.06.16-ны өдрийн А/*******86 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зуслангийн ******* тоотод байрлах, нэгж талбарын 1501************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 4*******2 м.кв газрыг өв залгамжлалын үндсэн дээр эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан. Тодруулбал нэхэмжлэгч Ц.*******ийн ээж ******* гэдэг хүн уг газрыг эзэмшиж байсан бөгөөд 2020 онд нас барсан тул газрыг ******* өвлөж авсан байдаг юм.

Гэтэл нэхэмжлэгч Ц.*******ийн 4*******2 м.кв газрын зүүн талд газар эзэмшдэг ******* нь *******08 м.кв газрыг хашаалснаас болж өөрийн газрыг эзэмших, ашиглах боломжгүй болоод байна. Хариуцагч ******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020.06.16-ны өдрийн А/*******86 дугаар захирамжийн нэхэмжлэгч *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 202*******.08.08-ны өдрийн 609 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 202*******.11.02-ны өдрийн 658 дугаар магадлалаар *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Захиргааны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.*******ийг хууль ёсоор газар эзэмших эрхтэй болохыг, түүнд газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь хууль ёсны болохыг тогтоосон төдийгүй *******гийн эзэмшлийн 500 м.кв газар болон Ц.*******ийн эзэмшлийн 4*******2 м.кв газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй, харин ******* нь нийт 1*******50 м.кв газрыг хашаалахдаа Ц.*******ийн эзэмших эрх бүхий *******08 м.кв газрыг оруулан хашаалсан болох нь тогтоогдсон. Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар уг газрыг чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Харин кадастрын зургаас харвал хариуцагч *******гийн газар нь нэхэмжлэгчийн газрын зүүн талд байрлалтай байна. Иймд хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн 4*******2 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын *******08 м.кв газрыг чөлөөлж өгнө үү гэж тодруулж байгаа тул газрыг чөлөөлж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь маргаан бүхий газрыг 2014, 2015 оноос эхлэн эзэмшээд 10 гаруй жил болсон. Харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг яаж тогтоосон нь тодорхойгүй, тухайн газар дээр хээрийн болон суурийн судалгаа хийгээгүй байдаг. Нэхэмжлэгч ******* нь уг газартаа огт амьдарч байгаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

*******.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний лавлагаа, 2020.07.17-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202*******.08.08-ны өдрийн 609 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 202*******.11.02-ны өдрийн 658 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 202*******.12.*******-ний өдрийн 50******* дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.07-ны өдрийн *******809 дүгээр шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж түүний хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зуслангийн ******* тоотод байрлах, *******08 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад тус шаардлагаа өөрийн эзэмшлийн, нэгж талбарын 1501************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 4*******2 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын *******08 м.кв газрыг чөлөөлүүлэх гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...захиргааны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь хууль ёсны болохыг, нэхэмжлэгч, хариуцагч нарын газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй, харин хариуцагч нь нийт 1*******50 м.кв газрыг хашаалахдаа нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын *******08 м.кв газрыг оруулан хашаалсан болохыг тогтоосон, харин хариуцагч нь газрыг чөлөөлж өгөхгүй, хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаагийн улмаас нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглаж чадахгүй хохирч байгаа тул газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...маргаан бүхий газрыг хариуцагч ******* 10 гаруй жил эзэмшиж, ашиглаж ирсэн, харин нэхэмжлэгчийн хувьд газраа огт эзэмшиж, ашиглаж байгаагүй учир нэхэмжлэл үндэслэлгүй, зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцэнэ.

 

2.Хэрэгт авагдсан 2020.07.17-ны өдрийн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар нэхэмжлэгч ******* нь Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Зуун мод зуслангийн ******* тоотод байрлах, нэгж талбарын 1501************** дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 4*******2 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй этгээд байна.

 

*******.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202*******.08.08-ны өдрийн 609 дүгээр шийдвэрээр *******гийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020.06.16-ны өдрийн А/*******86 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Энэхүү шийдвэрт ...нэхэмжлэгч *******гаас маргаан бүхий 4*******2 м.кв газрыг 2004 оноос эхлэн хашаалан амьдарч байгаа гэх боловч тухайн газрыг эзэмших хүсэлтийг огт гаргаж байгаагүй, ...гуравдагч этгээд *******, түүнээс өмнөх эзэмшигч нар болох С.*******, нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 100 дугаар, 201******* оны А/2*******2 дугаар захирамжийн үндсэн дээр эзэмшсээр ирсэн болох нь тогтоогдоно....

...Шүүхээс нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн 500 м.кв газар, гуравдагч этгээд Ц.*******ийн 4*******2 м.кв газар, түүнчлэн нэхэмжлэгч *******гийн хашаалан амьдарч буй газрууд нь хоорондоо давхцаж байгаа эсэх талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газрууд нь хоорондоо давхцалгүй, харин нэхэмжлэгч ******* нь нийт 1*******50 м.кв газрыг хашаалахдаа гуравдагч этгээд Ц.*******ийн эзэмших эрх бүхий *******08 м.кв газрыг оруулан хашаалсан болох нь тогтоогдсон...

...Иймд нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 4*******2 м.кв газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тухайн газрыг эзэмших эрхгүй атлаа хашаалснаар газар эзэмших эрх үүсэхгүй тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020.06.16-ны өдрийн А/*******86 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна... гэж тус тус дүгнэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 202*******.11.02-ны өдрийн 658 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 202*******.12.*******-ний өдрийн 50******* дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202*******.08.08-ны өдрийн 609 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

4.Дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч *******д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь хууль ёсны болохыг, нэхэмжлэгч Ц.*******ийн 4*******2 м.кв газар, хариуцагч *******гийн эзэмшлийн 500 м.кв газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй, хариуцагч ******* нийт 1*******50 м.кв газрыг хашаалахдаа нэхэмжлэгч Ц.*******ийн эзэмших эрх бүхий газрын *******08 м.кв газрыг оруулан хашаалсан болохыг тогтоосон үйл баримт нь хэрэгт ач холбогдолтой байх тул энэ талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 609 дүгээр шийдвэр, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын кадастрын зургаас үзвэл нэхэмжлэгч Ц.*******ийн эзэмшлийн 4*******2 м.кв газрын хажууд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь хариуцагч *******гийн эзэмшлийн 500 м.кв газар байрлаж байгаа нь харагдана.

 

Ийнхүү нэхэмжлэгч Ц.*******ийн Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зуслангийн ******* тоотод байрлах, 4*******2 м.кв газрын эзэмших эрх хууль ёсны болох нь тогтоогдсон, тэрээр *******08 м.кв газраа чөлөөлүүлэх талаар хариуцагч *******д шаардлага тавьсан байх боловч чөлөөлж өгөөгүй, улмаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч Ц.*******ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зуслангийн ******* тоотод байрлах, нэгж талбарын 1501************** дугаартай, 4*******2 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын ертөнцийн зүгээр зүүн талын *******08 м.кв газрыг өөрийн газарт оруулан хашаалж хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа байдал хэвээр, тус газрыг сайн дураараа чөлөөлж өгөөгүй байна.

 

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.*******-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, 106.4-т энэ хуулийн 106.2, 106.******* нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.*******ийн газраа эзэмших эрх зөрчигдсөн хэвээр байх тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зуслангийн ******* тоотод байрлах, нэгж талбарын 1501************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 4*******2 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын *******08 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч ******* нь өөрийн хууль бус эзэмшлээс дурдсан газрыг нэхэмжлэгч *******д чөлөөлж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч талын гаргасан маргаан бүхий газрыг хариуцагч ******* 10 гаруй жил эзэмшиж, ашиглаж ирсэн, харин нэхэмжлэгчийн хувьд газраа огт эзэмшиж, ашиглаж байгаагүй учир нэхэмжлэл үндэслэлгүй... гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Ц.*******ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зуслангийн ******* тоотод байрлах, нэгж талбарын 1501************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 4*******2 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын *******08 м.кв газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч Ц.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.‑д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.4.-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн эзэмшлийн, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* зуслангийн ******* тоотод байрлах, нэгж талбарын 1501************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 4*******2 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талын *******08 м.кв газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2., 1*******.*******., 1*******.4., 1*******.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА