Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2023/01397/И |
Дугаар | 182/ШШ2024/02349 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/02349
20 05 182/ШШ20/02349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ИГ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, Э.Дт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 117,511,726 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ануужин.
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь манай байгууллагаас 2021 онд 60,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлж авсан боловч төлж чадаагүй, зээлийн хугацаа хэтрэлтэд орсон. Хариуцагч нар нь компанийн хувьцаа эзэмшигч, иргэн ******* ******* ******* ******* -тэй тохиролцон, 0,5%-ийн шимтгэл төлж зээлээ чөлөөлүүлсэн. Зээл чөлөөлөх үед зээлийн тооцоолол 69,000,000 төгрөг байсан. ******* ******* ******* ******* ийнхүү зээл чөлөөлж, өөрөө хувьдаа ашиг олдог, энэ нь компанид ямар ч хамааралгүй юм. Ийнхүү зээлээ чөлөөлүүлэх нь хариуцагч нарт ашигтай байсан бөгөөд муу зээлийн ангилалд орох эрсдэлээс хамгаалагдсан юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь 2021 онд авсан 60,000,000 төгрөгийн зээлийг хүү 9,000,000 төгрөгийн хамт нийт 69,000,000 төгрөг болгон төлж дуусган, зээлийг хаасан байдаг. Ингээд хариуцагч нар нь дахин манай байгууллагад хүсэлтээ гаргаж 2022.10.31-ний өдөр №22/12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 69,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд 2022 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 03-ны өдөр зээлийн төлөлт хийх үүрэг хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлээ төлөөч гэдэг шаардлага тавихад нийлмэл хүүтэй зээл учир төлөхгүй гэсэн тайлбар өгдөг. Харин энэ нь нийлмэл хүүтэй зээл биш юм, нийлмэл хүү гэдэг нь ихэвчлэн хадгаламжийн хүү тооцоход ашиглагддаг, хүүгээс хүү тооцдог ойлголт бөгөөд энгийн зээлд огт хамаарахгүй. Тодруулбал, хариуцагч нар нь өмнөх 2021 оны зээлээ төлж дуусгаад, төлж дууссан хэмжээний зээлийг дахин шинээр хүсэлт гарган авсан, 2022 оны 69,000,000 төгрөгийн зээл шинээр байгуулагдсан гэрээ, нийлмэл хүүтэй зээл огт биш юм. Хариуцагч нар 20.03.21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,000,000 төгрөг, хүү 40,811,2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,701,534 төгрөг, нийт 117,511,726 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нар нь 2022.10.31-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо / дүгээр хороо болсон/, дугаар гудамжны 17 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг барьцааны гэрээ байгуулан барьцаалсан. Хариуцагч нар нь №22/12 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн байна. Харин бидний хувьд 2022.10.31-ний өдрийн фидуцийн гэрээний дагуу хариуцагч *******ын өмчлөлийн улсын дугаартай, S210P2043029 арлын дугаартай, тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан болно. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 117,511,726 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь ******* ******* ******* ББСБ ХХК-аас 2021.12.22-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлж авсан. Уг зээлд ******* хамтран зээлдэгчээр орсон. 2022.10.31-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо / дүгээр хороо болсон/, дугаар гудамжны 17 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг барьцааны гэрээ байгуулан барьцаалсан нь үнэн. Хариуцагч нар нь зээл авснаас хойш хүүгээ төлж явсан. Гэтэл ковид- цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал үүсч, хариуцагч нарын зүгээс зээлийн хүүгээ төлөх боломжгүй болж, хугацаа хэтрүүлсэн байдаг. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 9,000,000 төгрөгт хүрсэн байна. Таны зээлийн хугацаа дуусаагүй байгаа ч бид таны энэ зээлийг хааж өгөөд таньд 69,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгье гэсэн байдаг. Энэ үед хариуцагч нар нь 60,000,000 төгрөгөө төлж чадахгүй байж 69,000,000 төгрөг төлөх боломжгүй гээд зөвшөөрөөгүй байдаг. Харин ББСБ нь бид та нартай байнга ярьж, зээлээ төл гэж дарамт шахалт үзүүлэхгүй гэсэн учраас тавьсан болзлыг нь зөвшөөрч 2022.10.31-ний өдөр ******* ******* ******* ББСБ ХХК-иас 69,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 3,5%-ийн хүүтэй зээлж авсан байдаг. Гэвч энэ мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй шууд ББСБ-ын хувьцаа эзэмшигч, ******* ******* ******* ******* -д төлсөн. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нь бөгөөд зээлийг зээлээр хаасан. Иймд 60 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт 69,000,000 төгрөг болгон төлөөд, эргээд 69,000,000 төгрөгийн зээл авч, хүү тооцож байгааг бидний зүгээс нийлмэл хүүтэй гэрээ гэж үзсэн. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А/203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг. Иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул авсан зээлээ л төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022.10.31-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээл эргэн төлөлтийн карт, зээл хүссэн өргөдөл, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, зээл хүссэн өргөдөл, 2021.12.21-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021, 2022 оны зээлийн гэрээнүүдийн дагуу хийсэн зээлийн тооцоолол, гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар,
Монголбанкны хариу хүргүүлэх албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны хариу хүргүүлэх албан бичиг, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А/203 дугаар журам шинэчлэн батлах тухай тушаал, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, *******ын ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримууд,
Хариуцагч талын гаргасан хүсэлтээр гэрч , ******* ******* ******* ******* нараас авсан мэдүүлэг,
Тус шүүхийн 20.04.30-ны өдрийн 7990 дугаар шүүгчийн захирамжаар, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын дүрэм, ХААН банк ХК-ийн 20.05.14-ний өдрийн 29/5472 тоот албан бичиг, хавсралт болох дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 117,511,726 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч нар нь 2021 онд авсан 60 сая төгрөгийн зээлээ, хүү 9 сая, нийт 69 сая төгрөг болсныг төлж чадахгүй, зээлийн хар жагсаалтад нэрээ оруулахгүйн тулд ******* ******* ******* ******* -ээр зээлээ чөлөөлүүлж, өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгосон, тийм учраас манай байгууллагаас 2022 онд шинээр 69 сая төгрөгийн зээл авсан, энэ нь нийлмэл хүүтэй зээл биш, энэ зээлээс хариуцагч нар нэг ч төгрөг төлөөгүй, төлөхийг шаардахад нийлмэл хүүтэй учир төлөхгүй гэдэг нь үндэслэлгүй, иймд хариуцагч нар нь зээлийн үлдэгдэлтэй тул тэднээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...хариуцагч нар 2021 онд авсан зээлээ төлөөгүй байсан, харин нэхэмжлэгч байгууллагаас зээлийг хааж 69 сая төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийвэл дарамт шахалт хийхгүй 3 сар болно гэж өдөр бүр ярьж байсан учир, 2022 онд 69 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, өөрөөр хэлбэл ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нь бөгөөд зээлийг зээлээр хаасан. Иймд 60 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт 69 сая төгрөг болгон төлөөд, эргээд 69 сая төгрөгийн зээл авч, хүү тооцож байгааг бидний зүгээс нийлмэл хүүтэй гэрээ гэж үзсэн, тиймээс 2022 оны зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, харин авсан зээлээ төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Хариуцагч *******, ******* нар нь 2021.12.21-ний өдөр нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-иас 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан байх ба, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний хугацаа дуусах 2022.12.21-ний өдөр үндсэн зээлд 60,000,000 төгрөг, хүүд 25,200,000 төгрөг, нийт 85,200,000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч ************** ******* ББСБ-аас зээлийг олгох үүргийг харилцан хүлээсэн байна.
Зохигчид зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2021.12.21-ний өдрийн 21/14 тоот барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо / дүгээр хороо болсон/, дугаар гудамжны 17 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, хариуцагч *******ын эзэмшлийн, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
3.1.Энэхүү гэрээний дагуу хариуцагч нар нь зээлийг хүлээн авч ашигласан атлаа эргэн төлөх үүргээ огт биелүүлээгүй, зээлийн тооцоолол, зээл эргэн төлөлтийн картаар тэд 2022.11.02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөг, хүү 8,728,082 төгрөг, нийт 68,728,082 төгрөг болсныг төлөөгүй байжээ. Тиймээс хариуцагч нар нь Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* ******* ******* ******* -тэй ярилцаж тохиролцоод түүнд 0,5%-ийн шимтгэл төлж, 2022.11.03-ны өдөр түүнээс 68,590,000 төгрөгийг авч, тус мөнгийг мөн өдрөө нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-д төлж, 2021.12.21-ний өдрийн 21/14 тоот зээлийн гэрээний дагуу зээлийг хаасан болох нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, нэхэмжлэгч байгууллага болон ******* ******* ******* ******* -ны ХААН банк ХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон.
Дээрх байдал нь гэрч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* ******* ******* ******* -ы 20.04.30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ...Би ************** ******* ББСБ ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, хааяа хувиараа бага шимтгэлтэй зээл чөлөөлж ашиг олдог, тийм учраас хариуцагч Ууганбаяр хүсэлт тавьсны дагуу түүнээс 0,5%-ийн шимтгэл авч, зээлийг чөлөөлж өгсөн, зээлийг би өөрийн хувийн мөнгөөр чөлөөлсөн, ************** ББСБ ХХК-нд ямар ч хамааралгүй... гэсэн агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.
3.2.Гэрчээр оролцсон Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, 31%-ийн хувьцаа эзэмшигч болох нь түүний мэдүүлэг, зохигчдын тайлбар, компанийн дүрмээр тогтоогдсон бөгөөд тэрээр бусдаас тодорхой хэмжээний шимтгэл авч, зээл чөлөөлөх буюу бусдад хувиараа зээл олгодог явдал нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчид ямар ч хамааралгүй, компанийн дүрмээр хувьцаа эзэмшигч нь хувиараа бусдад зээл олгохыг хориглосон ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.
Тиймээс хариуцагч *******, ******* нар нь 2022.11.03-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* ******* ******* ******* -ээс авсан 68,590,000 төгрөгөө буцаан төлөх зорилгоор нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-иас 2022.10.31-ний өдрийн №22/12 тоот зээлийн гэрээгээр 69,000,000 төгрөгийг зээлж авч, мөн өдрөө 68,590,000 төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* ******* ******* ******* -д төлсөн болох нь нотлогдсон.
4.Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.6-д нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээ, 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж тус тус заасан.
Харин зохигчдын хооронд үүсгэсэн 2021, 2022 оны зээлийн гэрээнд тохиролцсон хүү нь дээрх журамд заасан нийлмэл хүүний талаарх ойлголтод хамаарахгүй байх бөгөөд хариуцагч нар нь 2021.12.21-ний өдрийн зээлийн гэрээг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ******* ******* ******* ******* -ээс зээл авч, хааснаар зээл болон барьцааны гэрээг дуусгавар болгож, 2022 онд дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч талын гаргасан ******* ******* ******* нь нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нь бөгөөд зээлийг зээлээр хаасан. Иймд 60 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт 69 сая төгрөг болгон төлөөд, эргээд 69 сая төгрөгийн зээл авч, хүү тооцож байгааг бидний зүгээс нийлмэл хүүтэй гэрээ гэж үзсэн гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.
5.Зохигчдын хооронд байгуулагдсан 2022.10.31-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 69,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж авах, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч нь зээлийн мөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгөх үүргийг харилцан хүлээжээ.
Зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022.10.31-ний өдөр №22/12 дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо / дүгээр хороо болсон/, дугаар гудамжны 17 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Энэхүү зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан шаардлагад нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
6.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нарт 69,000,000 төгрөгийг зээл хүссэн өргөдөлд дурдсан ХААН банк ХХК-ийн тоот дансанд шилжүүлсэн байхад хариуцагч нар нь зээлийг ашиглаж, гэрээнд заасан хугацаанд, эргэн төлөлтийн хуваарьт зааснаар үндсэн зээлд 69,000,000 төгрөг, зээлийн хүүнд 14,370,904 төгрөг, нийт 83,370,904 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2023.04.30-ны өдөр дуусчээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь 69,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч нар нь мөн хуулийн заалт болон зээлийн гэрээний 1.3, 1.9, 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлтийг хийгээгүй, зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гарган өгсөн зээлийн эргэн төлөлтийн карт буюу зээлийн тооцооллын баримтаар хариуцагч нар нь 20.03.31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 40,810,2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,701,534 төгрөг, нийт 117,511,726 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба, энэхүү тооцооллын талаар хариуцагч тал маргаагүй, шүүх тооцооллыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,
453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,
158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана,
174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй,
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
8.Нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, зээл болон барьцааны гэрээнд зааснаар хариуцагч *******, ******* нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч *******, ******* нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1, зээл болон барьцааны гэрээнд зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, төлөөгүй болох нь тогтоогдсон. Тиймээс хариуцагч талын гаргасан ...2022 оны зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, авсан зээлээ төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 69,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 40,810,2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,701,534 төгрөг, нийт 117,511,726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
9.Хариуцагч *******, ******* нар нь зээлийн гэрээний дагуу 117,511,726 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК нь барьцааны зүйл болох хариуцагч *******ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн дүгээр хороо / дүгээр хороо болсон/, дугаар гудамжны 17 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, хариуцагч *******ын эзэмшлийн, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
10.Нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдох фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,583 /700,440+4,000+7,710+252,433/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 745,509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** Финанс ББСБ ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 117,511,726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч *******, ******* нар зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-ийн барьцааны зүйл болох хариуцагч *******ын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн дүгээр хороо / дүгээр хороо болсон/, дугаар гудамжны 17 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, хариуцагч *******ын эзэмшлийн, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдох фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,583 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 745,509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ******* ББСБ ХХК-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2., 1.3., 1.4., 1.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА