Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/02431

 

 

 

 

 

 

 

 

2024 05 29 182/ШШ2024/02431

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 603,820 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь манай байгууллагатай 2021.02.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2021.06.04-ний өдөр 190,000 төгрөгийг 9.9 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, үндсэн төлбөр 190,000 төгрөг, хүү 413,820 төгрөг, нийт 603,820 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 603,820 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 603,820 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 603,820 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 603,820 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

 

2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд 603,820 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч А.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 18,765 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 9,382 төгрөгийг буцааж, хариуцагч А.*******аас 9,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА