Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 112/ШШ2023/0046

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................. аймгийн ................ сумын иргэн Ч.Б

Хариуцагч: ............... аймгийн ............. сумын ******* Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: ................ аймгийн ................ сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний б/10 дугаар “Ч.Б-г сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 651 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ........... аймгийн ......... сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи цалин хөлсний зөрүүд 19,460,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нар шүүх хуралдаанд хэлсэн хүсэлтдээ:  .......... аймгийн .............. сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний б/10 дугаар “Ч.Б-г сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 651 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, .............. аймгийн .............. сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи цалин хөлсний зөрүүд 19,460,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.    

  

Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан  эвлэрэх хүсэлтдээ:

Ч.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б нарын захиргааны хэрэгт эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:

1. Ч.Б-г 2024 оны 02 дугаар сарын 18-нд Засаг даргын Тамгын азрын даргын албан тушаалд эгүүлэн томилох /жинхлэн томилох/.

2. Б.Б-с ямар нэгэн мөнгөн төлбөр болон бусад төлбөр нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус аймгийн .................. сумын иргэн Ч.Б-с тус сумын ******* Б.Б-д холбогдуулан “...... аймгийн ............. сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний б/10 дугаар “Ч.Б-г сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 651 дүгээр тогтоолын дагуу ....... аймгийн ............ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “........ аймгийн ...... сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний б/10 дугаар “Ч.Б-г сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 651 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ......... аймгийн ........ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи цалин хөлсний зөрүүд 19,460,000 төгрөг гаргуулах” гэж тодруулж багасгасан болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч ......... сумын ******* Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Б, Б.Б нар нь харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 06-ны  өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.Б нь цалин хөлсний зөрүү болон ямар нэгэн мөнгөн төлбөр нэхэмжлэхгүй байхаар, хариуцагч  ........ сумын ******* Б.Б нэхэмжлэгч Ч.Б-г ........... аймгийн .......... сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эгүүлэн томилохоор харилцан тохиролцжээ.

Хэргийн оролцогч нар бүгд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, ............. аймгийн ........ сумын иргэн Ч.Б-с тус сумын ******* Б.Б-д холбогдуулан гаргасан “........ аймгийн ........... сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний б/10 дугаар “Ч.Б-г сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 651 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ........... аймгийн ............ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи цалин хөлсний зөрүүд 19,460,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН