| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03592/И |
| Дугаар | 182/ШШ2024/02557 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02557
2024 06 05 182/ШШ2024/02557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ГФ ХХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага нь Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,090,745 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд Н.*******гийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн ... хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Н.******* нь зээлийн гэрээ байгуулахдаа ... тоотод оршин суудаг байсан. Дээрх хаягаар 2023.05.05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хаягт бүртгэлгүй боловч оршин суудаггүй гэсэн 2023.05.29-ний өдрийн 101/ШЗ2023/13547 тоот захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар 2023.08.18-ны өдрийн 182/ШШ2023/02339 тоот шийдвэрээр эрэн сурвалжлах шийдвэр гарсны дагуу түүнийг эрэн сурвалжилж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хариуцагч Н.******* нь ... тоотод оршин сууж байгааг олж тогтоон 28ж-2-2/5059 тоот албан бичгээр эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн. Ингээд бид уг хаягаар ахин нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь Н.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.08.27-ны өдрийн зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн график, тус шүүхийн 2023.08.18-ны өдрийн 182/ШШ2023/02339 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.29-ний өдрийн 101/ШЗ2023/1357 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2024.03.11-ний өдрийн 101/ШЗ2024/06983 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Н.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, Н.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.08.27-ны өдрийн зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн график зэрэг баримтуудаар Н.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд өмнө нь түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.11.09-ний өдрийн албан бичгээр Н.*******г ... тоотод оршин суудаг болохыг тогтоосон байна.
2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.******* нь дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.11-ний өдрийн 6983 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.******* нь ******* ******* ББСБ ХХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Н.*******г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ...-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.*******гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч ******* -д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА