Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02558

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 05 182/ШШ2024/02558

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: СБДХ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.О холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4,666,668 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн ******* халамж ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус хэлтэс нь ******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн *******д ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №121 тоот гэрээ байгуулан олгосон. Энэхүү гэрээ нь хүүгүй, алдангигүй, нэмэлт төлбөргүй гэрээ юм. Гэрээний дагуу *******тай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ******* эрхлэлтийг дэмжих санд ******* нь 4,666,668 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. Иймд ******* эрхлэлтийг дэмжих сан буюу төрд учирсан 4,666,668 төгрөгийн хохирлыг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн ******* халамж ******* хэлтсийн нэхэмжилсэн 4,666,668 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024.07.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.08.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.09.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.10.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.11.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.12.01-ний өдөр 777,778 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Доржсугар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн ******* халамж ******* хэлтэс нь хариуцагч *******д холбогдуулж Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,666,668 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,666,668 төгрөгийг 2024.07.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.08.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.09.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.10.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.11.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.12.01-ний өдөр 777,778 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн ******* халамж ******* хэлтэст төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Б.Доржсугар зөвшөөрсөн, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,666,668 төгрөгийг 2024.07.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.08.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.09.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.10.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.11.25-ны өдөр 777,778 төгрөг, 2024.12.01-ний өдөр 777,778 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн ******* халамж ******* хэлтэст төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн ******* халамж ******* хэлтэс нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА