Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/02560

 

 

 

 

 

 

 

 

2024 06 05 182/ШШ2024/02560

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч:МК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ч холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,207,503 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2021.08.19-ний өдөр ЗГ20211639х тоот зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ******* ******* ББСБ ХХК-аас олгосон зээлээр A52 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй байгаа бөгөөд 2024.04.08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 739,434 төгрөг, үндсэн хүү 403,637 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,432 төгрөг, нийт 1,207,503 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,207,503 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,207,503 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024.06.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 307,503 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,207,503 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,207,503 төгрөгийг 2024.06.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 307,503 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ******* татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,207,503 төгрөгийг 2024.06.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 300,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 307,503 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 33,530 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 16,765 төгрөгийг буцааж, хариуцагч Н.*******оос 16,765 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА