| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03427/И |
| Дугаар | 182/ШШ2024/02580 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/02580
2024 06 05 182/ШШ2024/02580
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: ЦК ХХ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.З холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 653,670 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2021.01.12-ны өдөр 33439 тоот зээлийн гэрээ байгуулан 360,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, 15 хоногийн хугацаатай зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 358,206 төгрөг, шимтгэл 16,119 төгрөг, хүү 279,345 төгрөг, нийт 653,670 төгрөгийг Ц.*******гоос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 653,670 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024.06.30-ны өдөр 200,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 200,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 253,670 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 653,670 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 653,670 төгрөгийг 2024.06.30-ны өдөр 200,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 200,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 253,670 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ******* зөвшөөрсөн, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 653,670 төгрөгийг 2024.06.30-ны өдөр 200,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 200,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 253,670 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 20,240 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 10,120 төгрөгийг буцааж, хариуцагч Ц.*******гоос 10,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА