Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч:О.Тавгай,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа /1584/, М.Машбат /0990/,

шүүгдэгч: А , түүний өмгөөлөгч Г.Сүхээ /0157/, Д.Тунгалаг /1866/, гэрч: Ө.Отгонбаяр, Б.Ануундарь, Ц.Хадбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А т холбогдох эрүүгийн 2017 2602 0883 тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа цайны газар ажиллуулдаг байсан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, А . Шүүгдэгч А  нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наса фүүд” ХХК-ийн байранд өөрийн найз охин Б.Бүжинг олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А  мэдүүлэхдээ: 2 Бид хоёрт ийм эмгэнэлт явдал болж, би ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Ийм явдал болсонд би маш их буруутай. Би найз охиныхоо ээж, аав, ар гэрийнхнээс уучлал гуйх эрхгүй ч гэсэн чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Бид хоёр 2015 оны 7 дугаар сард анх танилцаж, 2 жил орчим дотно харилцаатай, хамт байсан. Бид урьд нь муудалцаж үзээгүй, эвтэй, найртай байж, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн, төлөвлөж, ярилцдаг байсан.Тусдаа гарах гээд 2-3 удаа байр үзсэн. Сүүлийн удаа 14-15 цагийн үед уулзаж, Зайсан орчмоор байр үзэж явсаар 19 цагийн үед Энхжин хотхонд очсон. Урьд нь үзсэн байрууд үнэтэй байсан бас 19 цаг болсон тул тус хотхоны борлуулалтын алба хаасан байх гэж би бодсон. Мөн байр үнэтэй байх гэж санаа зовсондоо байр үзэлгүй хөл өвдөөд байна гэж Бүжинд хэлэхэд тэр уурласан. Энэ маргаан даамжирсаар энэ асуудал үүссэн. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би Бүжингийн гэрт очиж түүний ээж, аавтай уулзсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө гэрт нь очно гэж тохирсон боловч Бүжинг ууртай байгаа байх гэж айгаад очоогүй. Тэгээд үдээс хойш нь Бүжин рүү яриад “хоёулаа уулзах уу” гэхэд “өнөөдөр миний машин явахгүй, чи маргааш хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр түүнээс уучлалт гуйхаар цэцэг аваад 12 цагийн үед очсон. Бүжин миний гар утасны дугаарыг блоклосон байсан тул би дугаараа нууцлаж байгаад 2 удаа залгахад миний дуудлагыг авахгүй байсан. Гадаа тамхи татаж байтал Бүжингийн ажлын Отгонбаяр гэх залуу гарч ирэхээр нь түүнийг Бүжин рүү залгуулахад “Барс дээр явж байна, чи хүлээж бай” гэсэн. Тэгээд ирэхээр нь уулзаад 2 цаг гаруй хугацаанд ярилцсан. Би түүнд “чи миний хувьд маш чухал хүн, намайг уучлаарай” гээд уучлалт гуйж, ярилцан 2-3 цаг болсон. Тэр үед Бүжин надтай эвлэрсэн ч юм шиг, эвлэрээгүй ч юм шиг ойлгомжгүй байсан. Гэрт нь байж байтал гэнэт миний хувцасыг үүдээрээ гаргаад газар шидсэн. Би “чи яагаад хүний юмыг гаргаад шидэж байгаа юм бэ, газраас аваад өг” гэхэд Бүжин “чи үүнийгээ аваад зайл” гэсэн. Тэгэхээр нь би дөнгөж саяхан зүгээр байсан хүн яагаад уурласан юм бол гэж бодоод “юу гэсэн үг вэ, аваад өг, чи хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд Бүжин “чи хутга шөвөг болмоор байна уу” гээд гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд, миний мөр рүү хатгах шиг болсон. Үүнд нь “яагаад ийм зүйл болов” гэж бодоод би гомдсон. Ингээд машинаа унаж яваад “Хос гарьд” хиамны үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээс нэг шил “Соёрхол” архи авч, машиндаа уугаад, эргээд, Бүжингийн гэрт нь очсон. Тэгээд ингэж байхаар “би өөрөө үхчихье” гэж бодоод Бүжинтэй зууралдахад тэр намайг гэртээ оруулахгүй байсан. Тэгэхээр нь би Бүжингийн цамцнаас барьж түлхээд, гэрт нь орж, бие засах өрөө рүү нь ороод гараа зүссэн. Тэгтэл цагдаа нар ирээд “намайг гараад ир” гэхээр нь гарч очсон. Бүжингийн эгчийн нөхөр Орхон намайг эмнэлэгт хүргэж өгөөд, дараа нь би гэртээ харьсан. Тэгээд шөнөжин унталгүй “яагаад ийм зүйл болов” гэж бодоод үнэхээр их гутарсан. Үүр цайхаар би Бүжин рүү утсаар яриад “чи яаж байгаа юм бэ, энэ асуудлыг нэг тийш нь шийдье, яагаад намайг дорд үзэж байна вэ” гэж хэлэхэд Бүжин утсаа тасалсан. Тэгэхээр нь би дахин залгаад “би үхчихье” гэж хэлсэн. Тэгтэл Бүжин миний гар утас руу залгаад “чи хүрээд ир, нэг удаа ярилцъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “амиа хорлоно” гэж айлгаж байгаад Бүжинтэй эвлэрнэ гэж бодоод гэрээсээ хутга аваад, такси барьж, гэрт нь очсон. Тэр өдөр 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байсан. Тэгээд Бүжингийн гэрийн гадна очоод хаалгыг нь тогшиход Бүжин “гэрт эгч Уянга унтаж байна” гээд гэрээсээ гарч ирэн, үүдэндээ надтай уулзсан. Би түүнд “чи өчигдөр яаж байгаа юм бэ, заавал над руу хутга далайх хэрэг байсан юм уу” гэж хэлэхэд “чи яасан шалчигнасан юм бэ, дандаа наад зүйлээ ярьж байх юм, хоёулаа салъя, өчигдрийн явдлыг би ээж, аавдаа мэдэгдмээргүй байна, би цагдаа руу яръя, чи гомдолгүй гэдгээ хэлээрэй” гээд орилж, уурлаад байсан. Тэгэхээр нь би яагаад дахиад намайг үл тоомсорлож байгаа юм бэ гэж бодоод гэрээсээ авчирсан хутгаараа өөрийнхөө баруун гарын 3 шууг зүссэн. Тэгтэл Бүжин утсаар ярьж байснаа “чи хөөе” гэж орилоод над руу дайрч, хутга булаацалдаад “яах гээд байгаа новш вэ, гайтай, яршигтай юм бэ” гээд миний гэдэс рүү хатгах шиг болсон. Би гайхаад гэдэс рүүгээ харахад миний хэвлий орчмоос цус гоожиж байсан. Би цусаа хараад, дотор маань харанхуйлж, “миний хайртай эмэгтэй намайг алах гэж хоёрдох удаагаа ингэж байна” гэж бодоод ухаан балартан, хутгыг нь булаацалдсан. Нэг мэдэхэд бид хоёр нил цус болсон байдалтай газар хэвтэж байсан. Тэгтэл миний гар утас дуугарахаар нь сэргээд ярьтал манай дүү байсан. Би дүүдээ “би Бүжинг хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн. Гэтэл Бүжин дуугарах шиг болсон. Тэгэхээр нь түүнийг амьд байгаа юм байна, эмнэлэг оръё гэж бодоод өргөж явахдаа замдаа унагаагаад, дахин өргөөд Бүжинг машины суудал дээр тавьж байтал 2 цагдаа ирээд намайг барьж, машиндаа оруулсан. Дараа нь эмнэлгийн машин ирээд намайг цэргийн госпитал руу авч явсан. Эмнэлэг явах замд намайг цагдаа байцаахад би болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Би тэр үед найз охиноо амьд байгаа гэж бодож байсан. Намайг хагалгаанд орсны дараа цагдаа нар намайг байцааж сэжигтнээр татаж гарын үсэг зуруулсан. Би бүх хүнээс “найз охин маань амьд биз дээ” гэж асууж байсан. Би 5 дахь өдрийн орой хагалгаанд ороод 1 дэх өдөр хүртэл гавтай байсан. Намайг байцаахад би бүх зүйлийг хэлсэн. Намайг эмнэлгээс ганц хутагт авчирсан. Би тухайн үед цээжиндээ 13 оёдол тавиулсан, хөдөлж, босож, шээж ч чадахгүй байсан. Өдөр нь би шээхдээ хажуу өрөөний хүний утаснаас дүү рүүгээ “манай найз охин Бүжин амьд биз дээ, юу болсон бэ” гэсэн мессеж бичихэд нилээн хугацааны дараа “бурхан болсон, ум маани бадми хум” гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь би “надад хор бэлдээрэй, надтай уулзах боломж гарвал хорыг надад өгөөрэй” гэж хэлсэн. Надад үнэхээр харамсалтай байна. Би өөртөө маш их гутарч байна, өөрөө амьд яваадаа ч гутарч байна. Хохирлын мөнгийг төлнө гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Д.Батбаяр мэдүүлэхдээ: Би хохирогч Бүжингийн аав байна. Манай охин А тай танилцаад, 2015 оны 10 дугаар сард түүнийг анх удаа гэртээ авчирч, ээж, аав бидэнтэй танилцуулсан. Бид үр хүүхдийнхээ сонголтонд өөрсдийн үзэл бодлыг тулгаагүй, бид А тай буруу харьцаагүй. Тэр охины маань хайр, итгэлийн хариуд биднийг эзгүй үеэр охиныг маань аймшигтайгаар хороосон. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13-19 цаг хүртэл 5 цаг гаруй хугацаанд охин маань түүнийг гэрээсээ гар, яв гэсэн шаардлага тавьсны төлөө дарамталсан байсан. Охин маань “Отгонбаяр ахаа та надад 5 минут зарцуулаач, манай найз залуу ирчихээд гарахгүй байна” гэж хэлсэн байдаг. Тэгээд Отгонбаяр гэрт орж ирээд “А т эндээс яв” гэсэн шаардлага тавихад машинаа унаад явсан ба нэг харахад машин нь эргээд ирсэн байсан гэдэг. А  хаалга тогшихоор нь охин маань хэн бэ гэхэд Батболд байна гэж худал хэлж ороод, хоолойг нь багалзуурдсан байсан. Тэгээд охин маань ингээд үхдэг юм байна гэж бодоод найз охин руугаа интернэтээр чат бичсэн. А , манай охиныг багалзуурдаж байхад нь хаалга дуугарсан. Манай байр 2 орцтой бөгөөд охин маань зугтаагаад ажлын орц руу ороход А  араас нь хөөж байхдаа хашааны хаалгаар цагдаа орж ирэхийг хараад манай цэвэрлэгчид “та цагдаад бид хоёрыг эвлэрсэн гээд хэлээд, явуулчих” гэж хэлсэн байдаг. Ингээд цагдаа орж ирэхэд тэр эмнэлэгт очихын тулд судсаа хөнгөн зүссэн гэж ойлгож байна. А  цагдаагийн байгууллагад танилтай, урьд нь цагдаад шалгагдаж байсан туршлагатай хүн. Тэгээд энэ хэргээс зүгээр гарна гэсэн хандлагатай байсан. 2017 оны 4 дүгээр сарын 20-нд эмнэлгээс гараад гэртээ хонохдоо охины маань амийг хороох төлөвлөгөөгөө боловсруулж 4 байсан гэж үзэж байна. Манай охин А ын дүү рүү “миний дүү өөрөө ирээд машинаа авчих, ах чинь амиа хорлоно гээд байна” гэж мессеж бичиж, мөн А ын ээжид түүний үйлдлийн талаар хэлэхэд “та нарын асуудал” гэж тоомжиргүй хандсан байсан. Охин маань А т үзэл бодлоо илэрхийлэхэд “нэг бол чи үх, нэг бол би үхье” гэсэн байдлаар хандсан. 2017 оны 4 дүгээр сарын 20- ны өдөр миний охин А ыг хутгалсан гэхэд би итгэхгүй байна. Миний охин “А ыг амиа хорлох вий” гэж айн түгшиж, эцсийн мөч хүртлээ түүний төлөө байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 16 минутанд манай ажилтныг хашааны хаалгаар гарахад А ын машины нэг хаалга дутуу хаагдсан байсан гэсэн. Гэтэл урьд өдөр нь машины хаалга нь бүрэн хаалттай байсан гэсэн. Хүн өтлөх насандаа хүүхдээрээ асруулж, халамжлуулах гэж хүүхэд төрүүлдэг. Эхнэр бид хоёр 60 нас дөхөж байна. Гэтэл А  охиныг маань алж, бидэнд сэтгэл санааны нөхөж баршгүй гарз, хохирол учруулсан. Миний охин зөв хүмүүжилтэй, хүнтэй эелдэг харьцдаг хүүхэд байсан. Харин хүний гаргасан дутагдлыг шууд хэлдэг, шударга хүн байсан. Охин маань өөрийн амьдралд итгэл үнэмшилтэй байсан. 48 дугаар дунд сургуулийн 10 дугаар анги, АНУ-д ахлах сургууль төгссөн. Дараа нь Колорадо мужийн коллежид сурч байгаад Калифорнийн их сургууль руу шилжин сурч төгссөн. Монгол улсад СУИС-д суралцан, магистирын зэрэг хамгаалсан. Охин маань өөрийн амьдралыг өөдрөгөөр харж, чөлөөт уран бүтээл хийхийн хажуугаар манай компанид ажиллаж байсан. Тэр өөрийн гэсэн брэнд гаргах хүсэл тэмүүлэлтэй байсан. Өөртэй нь санаа сэтгэл нийлэхгүй, үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө охиныг маань яагаад хутгалж алж байна вэ. Дөнгөж 29 настай охины минь амийг онц хэрцгийгээр хөнөөсөн. Миний охин архи, тамхи хэрэглэдэггүй. А  миний охиныг хутгалсныхаа дараа ам руу нь архи цутгасан гэж үзэж байна. А  өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, өөрийгөө хөнгөрүүлэх гэж байгаад маш их гомдолтой байна. Хүнийн амь нас ямар үнэтэй байдаг, 30 нас хүртлээ сургуульд сурахад ямар зардал гарах вэ, хүүхэд нь эцэг эхдээ ачлал үзүүлэхийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Бүжингийн ганц эгчийг насан туршид нь дүүгүй, зээ охиныг минь, эгчгүй, эхнэр бид хоёрыг охингүй болголоо. Манай шүүхийн практикт буяны ажилд гарсан зардлыг нэхэмжилдэг юм байна. Охины буяны ажилд гарсан зардлын 29 381 198 төгрөг нэхэмжилснээс 5 000 000 төгрөгийг А ын ар гэр төлсөн. Үлдэх 24 381 198 төгрөгийг нэхэмжилж байна. Хүний амийг амиар нь сольж болдог бол цаазаар авахуулах хүсэлтэй байна. Гэвч манай улсад ийм хууль байхгүй тул ялын дээд хэмжээ бүх насаар нь хорих ялыг А т оногдуулж өгнө үү гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч- Б.Ануундарь мэдүүлэхдээ: Энэ хэрэг гарах үед би Солонгос улсад байсан. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач Бүжинтэй мессенжирээр харьцсан. Тэр үед Бүжин над руу “А  миний хурууны хээтэй хутгаар амиа хорлох гээд байна, манай гэрт ороод ирлээ” гэж чат бичээд таг болсон. Тэгээд хэсэг хугацаанд ямар ч хариу бичихгүй байхаар нь би айгаад Монголд байдаг 2 найздаа “манай найзыг найз залуу нь хутга барьж, гэмтээх гээд байна, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би найз рууугаа мессеж бичсэний дараа хариу бичихгүй байснаа хэсэг хугацааны дараа “би өөрөө хутгалсан юм аа, би аргалаад явуулъя” гэсэн сонин мессеж бичсэн. Би найзтайгаа 25 жил найзласан. Гэтэл над руу бичсэн мессеж алдаатай, бичгийн хэв нь өөр байсан. Би Бүжингээс зөвхөн өөрийнх нь мэддэг асуултыг асуухад хариулахгүй “чи цагдаа дуудсан юм уу, цагдаагаа болиулчих” гэж удаа дараа бичиж байсан. Би Бүжингээс багадаа хаана амьдарч байсныг нь асуухад ямар ч хариу өгөөгүй, над руу зургаа явуулаач гэхэд хариулахгүй байсан. Цагдаа дуудсан найз маань Бүжингийн гар утас руу олон удаа залгахад утсаа авахгүй байснаа 5 цагдаагаа болиул гэж мессеж бичсэн гэсэн. Тэр өдрийн орой нь Бүжин над руу мессеж бичсэн. Тэгэхдээ “А  миний утаснаас чам руу зөндөө мессеж бичсэн байна, чи англиар бичихгүй яасан юм бэ” гэж тэр бичсэн зүйлүүдийг өөрөө бичээгүй гэдгээ надад баталж хэлсэн. Би найзаасаа юу болсон талаар асуухад “А  манай гэрт орж ирээд хутга бариад амиа хорлоно” гэсэн. Бас миний хоолойг боосон. Үхлээс 2 секундын өмнө үлдлээ” гэж хэлж байсан. Тэгээд “миний хамаг бие хөндүүр болсон. Би маш их айж байна” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр талийгаач Бүжинтэй 9 цаг 50 минутын үед дахин холбогдсон. Тэгээд “сайхан амарсан уу” гэхэд “сайхан амарсан, гэхдээ А  үргэлж залгаад байх юм, би яах вэ” гэж айсан шинжтэй мессеж бичсэн байсан. Тэгээд А ын түүн рүү залгасан тухай зургийг нь мессенжрээр явуулж байсан. Мөн “би А ын ээж рүү нь залгахад утсаа авахгүй байна” гэж хэлж байсан. Талийгаач Бүжин миний найзуудаас хамгийн жижиг биетэй, туранхай байсан. Би олон жил найзлахдаа түүнийг хүнтэй муудалцаж, зодолдож байхыг нь хараагүй. Тэр үргэлж инээмсэглэдэг байсан. Би түүнийг ширүүн дуугарч байхыг хараагүй. Бүжин гэсэн нэрэндээ таарсан аймхай, зөөлөн, архи, тамхи хэрэглэдэггүй байсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Ө.Отгонбаяр мэдүүлэхдээ: Би “Наса кимчи”-ний үйлдвэрт ажилладаг. Талийгаач Бүжинг танина. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед А  ирээд Бүжинг асуухаар нь түүнийг гараад явсан гэж хэлсэн. Тэгтэл тэр Батболдын гар утаснаас Бүжинтэй яриад “ирж байна гэнэ, би хүлээж байя” гээд хүлээсэн. Би цайндаа гарчихаад 12 цаг 40 минут болж байхад ажил руугаа ороход Бүжингийн машин ирсэн байсан. 16 цагийн үед материал хэрэгтэй болоод Бүжин рүү утсаар яриад дуудахад ирсэн. Тэгээд ”та надад 5 минутын зав гаргаач” гэхээр нь юу болсныг асуухад “А  манайд ирчихээд, гар гэхээр гарахгүй байна, та гаргаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ороход А , Бүжингийн өрөөнөөс гарч ирэхэд түүний зүүн мөрнөөс жаахан цус шүүрээд, дээр нь хурууны боолт наасан байсан. Би түүнээс “юу болсон бэ” гэж асуухад “Бүжин хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд ”цус гараад байгаа бол наадахаа явж оёулаач” гэж хэлсэн. Тэгтэл А  намайг “чи гарч бай, би Бүжинтэй 5 минут юм яримаар байна” гэж хэлсэн. Гэтэл Бүжин “та А ыг гаргаад өг, намайг гар гэхээр гарахгүй байна” гэж хэлсэн. Би А т “ээж, аавыг нь ирэхээр ул суурьтай асуудлаа шийд, чи ууртай байна. Бүжин ч ууртай байна” гэж хэлсэн. Тэгээд А  бие засах өрөө рүү орохоор нь би дагаад ортол хажуудаа хутга тавьсан, угаалтуурын дэргэд зогсож байсан. Би түүнийг гэрээс нь дагуулаад орцны үүдэнд гаргасан. Бүжин “баярлалаа” гээд хаалгаа хаасан. Би ажил руугаа ороод 15-20 минут өнгөрсний дараа Бүжин ажил дээр орж ирээд “Отгоо ахаа та гар утсаа өгөөч, цагдаа дуудах гэсэн юм” гэж хэлсэн. Энэ үед А  “Соната-7” загварын машинтайгаа хашаанаас гараад явсан. Гэтэл Бүжин “за за, Отгоо ахаа, А  явчихлаа” гээд буцаад явсан. Бид хөргөгч рүү бараагаа хийгээд гадаа гартал А ын машин буцаад ирсэн байсан. Би Батболдод “наад хоёр чинь муудалцаад байсан, Бүжинд түлхүүр өгөх зуураа, ороод үзээдэх” гэж хэлээд оруулсан. Батболдыг түлхүүр өгснөөс хойш хэсэг хугацааны дараа Бүжин ирэхэд хүзүү нь улайсан байдалтай байсан ба тэр “би алуулах шахлаа” гэж хэлж байсан. А  хонх дарж гэрт нь орохдоо “би Батболд байна” гэж хэлээд орсон байсан. Төд удалгүй А  хутга халаасандаа хийсэн байдалтай гарч ирсэн, Бүжин зугтаад борлуулалтын өрөө рүү орж, нуугдсан. Би А т “Бүжин айсан байна, чи ээж, аавыг нь ирэхээр уулз, чиний хэлж байгааг чинь ойлгохгүй байна” гэхэд “ганц, хоёр юм яръя” гэж хэлсэн. Бүжин миний гар утаснаас цагдаа дуудсан байсан болохоор цагдаа иртэл А  надад “биднийг учраа олсон гэж хэлээд цагдааг явуулаад өгөөч, бөөн юм болвол миний 6 амьдрал алга болох гээд байна” гэсэн. Намайг үйлдвэрийн орцонд зогсож байтал цагдаа нөгөө орц руу орохоорнь би араас нь очоод “нөгөө хүн үйлдвэрийн орцонд байна” гэж хэлээд цагдааг дагуулаад очтол тэндээс А  гарч, гэрийнх нь орцоор Бүжингийн гэрт ороод хаалгаа түгжсэн. А т Бүжингийн гар утас байсан. Тэгээд цагдаа Бүжингийн гар утас руу залгахад тэр “манай найз охиныг ганцааранг нь оруул, 5-10 минут юм ярина. Хэрвээ онгойлгохгүй бол хаалга эвдэж орж ир” гэж хэлсэн. Цагдаа ойролцоогоор 30-40 минут А тай утсаар ярьсан. Дээрээс нь энгийн машинтай 2 цагдаа нэмэлтээр ирсэн. Тэгээд цагдаагийн машинтай ирсэн 2 цагдаа гадна, энгийн машинтай ирсэн 2 цагдаа дотор хаалганы ард зогсож байгаад хаалгыг онгойлгож орж, А ыг аваад явсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний 7 цаг 50 минутын орчимд Бүжингээс материал өгсөн. Тэгээд 8 цаг өнгөрөөгөөд ажлаас гарсан. 10 цаг өнгөрч байхад би Бүжинг орц руугаа орж байхыг нь харсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Ц.Хадбаатар мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “хутгатай согтуу хүн амиа хорлох гээд байна” гэсэн дуудлагын дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хилийн цэргийн дээд сургуулийн урд 3 давхар тоосгон байшинд очиход А  гэх залуу 3 давхарт байрлах өрөө рүү гүйж ороод, хаалгаа дотроос нь түгжсэн. Талийгаачаас болсон явдлын талаар тодруулахад “бид үерхээд 2 жил болж байна. Бид таарч тохирохгүй болохоор нь сална гэхэд “нэг бол чи үхнэ, нэг бол би үхье” гээд байна. Би цагдаа дуудтал тэр зугтаачихлаа” гэж хэлсэн. Би хаалгыг тайлуулах гэхэд онгойлгохгүй байсан. А тай утсаар холбогдоод хэлцэл маягийн зүйл хийсэн. А  “эхлээд найз охинтойгоо ярилцана, намайг 5 минутын дараа гарч ирэхгүй бол та орж ирээрэй” гэсэн. Би түүнд “ганц эмэгтэй хүн дотогш оруулахгүй, би хамт орно, та хоёр өрөөнд ярилц, би үүдэнд нь хүлээж байя” гэж хэлэхэд тэр хаалгаа онгойлгоогүй. Нилээн удаан ярилцаад “найз охиныг чинь дотогш оруулъя” гэж тохиролцсон. Тэр үед ээлж хүлээлцэх 2 цагдаа ирсэн байсан. Тэгээд ээлж хүлээлцэхээр ирсэн 2 цагдааг хаалганы үүдэнд зогсоогоод А т “би хамт ирсэн цагдаатайгаа гадаа хүлээж байя, танай найз охин хаалганы үүдэнд байгаа, хаалгаа онгойлго” гэж хэлээд хаалгыг нээлгэсэн. Ингээд гэрт ороход А ын зүүн мөрнөөс бага зэрэг цус гарсан, зүүн гарын шууны судсаа ханасан байдалтай байсан. Дуудлагаар очихдоо 103 дуудсан байсан тул А т анхны тусламж үзүүлээд, Орхон гэдэг залуутай хамт Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Ингэхдээ “наад хүндээ оёдол хийлгээд, хэлтэс дээр авчраарай” гэж хэлсэн. Орой 22 цагийн үед Орхон ганцаараа ирээд “А ыг гэр рүүгээ явъя гэхээр нь явуулчихлаа” гэж хэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний 10 цаг 15 минутад талийгаач миний гар утас руу холбогдоод “өчигдөр дуудлага өгсөн хүн байна, өчигдөрийн хэргийн талаар хэнтэй холбогдох вэ, надад нэр болон утасны дугаарыг нь өгч болох уу” гэхээр нь “утасны дугаарыг өгөх боломжгүй, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2 давхарт байцаагч Мөнх-Эрдэнэ гэж хүн байгаа, тэр хүнтэй уулзаарай, юу болсон бэ” гэхэд “нөгөө хүн ирчихээд эндээс явахгүй байна, авраарай, туслаарай” гэж орилоод гар утас нь газар унах чимээ гараад дуудлага тасарсан. Тэгэхээр нь би тэр хавьд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч руу ярьж, энэ талаар мэдэгдсэн. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр намайг дуудлагаар очиход А  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 3 давхарын угаалгын өрөөнд тал шил архи байсан. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэв. Мөрдөн байцаалтад гэрч-Б.Тамир мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны орой ах А , ээж Сэржмаа бид 3 гэртээ хоносон юм. Би 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гарахад ах маань гэртээ байсан. Тэгтэл 10 цагийн орчим миний 96090845 7 дугаарын утсанд ахын найз охин Бүжингийн 99990057 дугаарын утаснаас ...”ах чинь амиа хорлоно гээд байна, машин чинь манай гэрийн гадна байгаа шүү, эгчийн дүү өөрөө ирж аваарай” гэсэн мессэж ирсэн. Тэгэхээр нь буцаагаад залгасан чинь Бүжингийн утсыг ах А  аваад “би Бүжинг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд утас нь тасарчихсан. Ах А , Бүжин нар хоорондоо таарамжгүй байгаа гэж сонссон юм. Юунаас болсоныг мэдэхгүй. 21-ний өдөр манай ах гараа эсгээд гэмтлийн эмнэлэг дээр байж байхад нь би очиж авсан ба Бүжин нь муудаад сална гэхээр нь салахгүй гээд гараа эсгэсэн юм шиг байна лээ гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 81-82 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Б.Уянга мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын үед хаалганы хонх дуугарсан ба манай үйлдвэрийн ажилтан Наранбаяр ирж үйлдвэрийн түлхүүр аваад явсан. Яг энэ үед талийгаач Бүжин бас өрөөнөөсөө гарч ирээд таарсан. Хаалганы хонх дуугарахаар нь гарч ирсэн юм байна лээ. Бүжин “А  байх вий дээ, та асууж байж хаалгаа тайлаарай” гэж хэлсэн. Бүжин бид 2 тус тусынхаа өрөө, өрөөндөө орцгоосон. Бид 2-ын өрөөний хаалга ойрхон боловч өрөөн доторх зай том учраас нөгөө өрөөний хаалга нээж, хаахыг мэдэхгүй байх тохиолдол байдаг юм. Би өрөөндөө ороод орон дээрээ хэвтээд унтсан. Би өрөөний хаалгаа түгжээгүй унтсан. Тэгээд унтаж байтал коридорт хүн явах чимээ, эрэгтэй хүн ярих чимээ сонсогдоод байхаар нь цонхоор хартал гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд би гарах гэтэл манай гэрийн хаалгыг түгжсэн байхаар нь цонхоор хараад Оюунаа гээд манай ажилчин эгчээс “Бүжин яасан бэ, зүгээр үү, юу болсон бэ” гэж асуухад “зүгээрээ, зүгээр та цаашаа байж бай, цонхноосоо холдоорой” гэж хэлсэн. Тухайн үед би жирэмсэн, төрөх дөхчихсөн байсан учраас надад хэлэхгүй байсан юм билээ гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 74-76, 77 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... Би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын тасагт эргүүлийн цагдаа жолооч ажилтай бөгөөд хуваарийн дагуу Бугат 116 чиглэлд цагдаагийн ахмад Ц.Хадбаатарын хамт үүрэг гүйцэтгэж байхад 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 31 минутанд “Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хуучин Хилийн цэргийн дээд сургуулийн 3 давхар улаан тоосгон байшинд нэг залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага гарлаа гэж Бугат 10-аас мэдээлсний дагуу очсон. Дуудлагаар очиход 3 давхар байшингийн үүдэнд 2 хаалга байсан ба эхний хаалгаар ороход хүн байгаагүй. Гарч ирээд эсрэг талын хаалгаар орох үед нэг залуу миний хажуугаар маш хурдтай өнгөрсөн бөгөөд нэг эмэгтэй наад залуу чинь шүү гэж бидэнд хэлсэн. Араас нь гүйгээд 3 давхарт гарахад нөгөө залуу төмөр хаалгаар ороод, үүдээ түгжсэн. Үүдний хонхыг дарж, үүдийг хүчтэй нүдэхэд онгойлгож өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Ц.Хадбаатар амиа хорлох гээд байсан гэх А ыг найз эмэгтэйтэй нь утсаар холбуулж, түүнтэй уулзуулахаар болсон. Тэр үед А  хаалгаа тайлахад эргүүлийн цагдаа, жолооч, ахлах ахлагч Энх- Амгалан, бид 2, найз эмэгтэй Бүжингийнх нь араар нуугдаж байгаад явж орсон. Үүдээр ороход А  баруун гартаа хутга барьсан, зүүн гарын дотор талаас цус гарсан, зүүн мөрөө боосон цус гарсан байдалтай зогсож байсан. Би хурдтай гүйж очоод цустай гарыг нь өчин ар нуруунд нь хөдөлгөөнгүй барьж зогссон. Тэр үед ахлах ахлагч Энх-Амгалан миний араас орж ирээд, хутгыг гараас нь салгаж авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 86-87 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Д.Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ: ...10 цаг 17 минутын үед а/х Ц.Хадбаатар өөрийнхөө 99795997 дугаарын утаснаас миний 99811645 дугаарын утас руу дохихоор нь би зөрүүлээд “яасан, юу 8 болсон” гэж залгахад “өчигдөр би дуудлагаар очсон нэг залуу найз охинтойгоо муудалцаад гар нь зүсэгдчихсэн байгаа. Найз охиноо яаж ч магадгүй нөхөр байгаа, яваад очоодох. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн сургуулийн ард” гэж хэлээд утас нь сайн сонсогдоогүй. ...Тэгсэн чинь ахлах ахлагч Ууганбаярт ахлах ахлагч Энхбат утсаар хэлсэн байсан. Тэгээд а/а Ууганбаярын хамт 11 цаг 00 минутанд очоод машинаас буугаад 3 давхарын барилгын шат руу өгсөөд алхаж байгаад буцаад эргээд хартал барилгын үүдэн дээр хар өнгийн “Соната-7” маркийн автомашины хаалганы доод талд газар дээр цус болсон байсан. Машин дээр явж очоод би түрүүлээд арын хаалгыг татсан чинь дотор нь 30 орчим насны эмэгтэй арын суудал дээр дээшээ харсан байдалтай, 30 орчим насны эрэгтэй нь арын суудал дээр суугаад, уг эмэгтэйн нуруун доор хоёр хөлөө хийчихсэн сууж байсан. Тэгсэн ахлах ахлагч Ууганбаяр тэр залуугийн баруун гар талын халааснаас хар өнгийн бариултай хутга гаргаж ирсэн байсан. Би ахлах ахлагч Ууганбаярыг хутга тэр залуугийн халааснаас гаргаж ирэхийг хараагүй, шидэхийг хараагүй. Намайг машины хаалгыг эхлэж онгойлгоход ахлах ахлагч Ууганбаяр ах хажуугаар ороод ирсэн. Тэр үед би хойшоо ухарч хаалга бариад зогсож байсан. Энэ үед хутгыг авсан байх. Удалгүй 103 ирж, эмэгтэйг нь эхэлж үзээд “нас барсан байна” гээд, эрэгтэйг нь үзээд аваад явсан. Надаас “манай найз охин үхчихсэн байна уу, амьд байна уу, үхээгүй биз дээ” гэж асуугаад байсан. Би ялаа аваад явъя даа гэсэн юм ярьж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 87-89 дүгээр хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Ууганбаяр мэдүүлэхдээ: ...11 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Наса кимчиний 3 давхар байрны хашаан дотор нь явж ороход 51-04 УБР дугаартай, хар өнгийн “Соната-7” маркийн машин ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай байсан. Машины хажуугаар өнгөрөхөд байрны орцны үүднээс эхлэн машины арын хаалга хүртэл цус дуссан байдалтай байсан. Тэр дороо машины арын хаалгыг онгойлгож үзэхэд амь хохирогч Бүжин арын суудал дээр урд талын 2 суудлын голоор толгойгоороо доош харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Найз залуу А  нь бид хоёрын онгойлгосон жолооч талын хойд хаалганы тушаа сандал дээр сууж байсан. Тэр үед А ын баруун талын өмдний халаасанд хар өнгийн иштэй хутга байгаа харагдсан. А ын 2 гар, өмссөн хувцас нь нилэнхийдээ цус болсон байдалтай харагдсан. А ыг баруун гарнаас нь бариад машинаас буулган халаасанд байсан хутгыг авч машины хойд талын дугуйн доогуур тавьсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 91 дүгээр хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Н.Сэржмаа мэдүүлэхдээ: ...2017 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 05 цаг 30 минутанд А  босоод гадагшаа гарах гэхээр нь би “хаачих гээд байгаа юм бэ” гэж хориглосон чинь А  “би одоохон гараад ирье” гээд гадагшаа гарч яваад 15 минут орчим болоод буцаж гэртээ орж ирээд миний унтаж байсан орон дээр хажуугаар орж ирж, хэвтээд “Бүжин намайг хутгалчихаар нь би амиа хорлоно гээд гараа зүсээд гэмтэл орчихоод ирсэн” гэж хэлэхээр нь би тухайн үед нээх тоогоогүй “сүртэй юм, наад охиноосоо больчихож болдоггүй юм уу” гэж хэлсэн чинь А  ”би хайртай ш дээ” гэж хэлэхээр нь би “за, за унт” гэж хэлчихээд хажуугийн өрөөнд ороод унтсан. Хаалга дуугарахаар нь сэртэл А  гадагшаа хаалга хаагаад гарч байсан. А ыг гарч явахад нь би цаг харахад 08 цаг 55 минут болж байсан. Тэгээд 11 цагийн үед байх би цагийг нь сайн мэдэхгүй байна. Тамир над руу залгаад А  над руу яриад “би Бүжинг хутгалаад, алчихлаа” гэж ярьлаа гэж хэлэхээр нь би гал тогооны өрөөнийхөө хоолны шүүгээг онгойлгоод үзэхэд манай гэрийн хар 9 өнгийн иштэй, нилээд том хутга байхгүй байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 93 дугаар хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 840 тоот дүгнэлтэд: 1. Талийгаачийн цогцост цээжний хөндийг нэвтэрч хоёр уушиг, гол судас, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнгийн 8 дугаар сегментийг, хоёр бугалаг, шуу, баруун гуя, шилбийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн нийт 28 шарх. Толгойн баруун зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хамрын нуруу, эрүүний зулгаралт, цээжний гол хэсэг, баруун хэсгийн цус хуралт. Зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, цээжний зүүн хэсгийн хүрэн шаргал өнгийн зулгаралт (нас барсаны дараа) гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач дээрх гэмтлүүдийн улмаас цус алдаж, дотор эрхтэний цус багадалт, цус алдалтын шокын улмаас нас баржээ. 5. Талийгаач нь нас барах үедээ задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаачийн цогцост үүссэн шарх гэмтлүүд нь хатгагдаж зүсэгдсэн шархнууд байна. 7. Талийгаачийн цогцост тогтоогдсон шарх гэмтлүүд нь бүгд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн болно. Хүчийг тогтоох боломжгүй. 8. Дээрх шарх гэмтлүүд нь нэг төрлийн ир үзүүр бүхий багаж, зэвсэгээр үүссэн байх боломжтой. 9. Талийгаач нь О/1/ бүлгийн харъяалалтай цустай байна. 10. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 116 дугаар хуудас) Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 533 дугаартай дүгнэлтэд: 1.А  нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан байна. А  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. А  нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. 3. А  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А  нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. А т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. А  нь болсон үйл явдалыг зөв тусган мэдүүлэх чадвартай байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 165-167 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад шинжээч-О.Болороо мэдүүлэхдээ: ...Талийгаач нь биеийн ар нуруун тус учирсан шарх гэмтлүүдийн улмаас гол судас болон уушги гэмтэж, цус алдаж үхэлд хүргэсэн байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гаднаас ир үзүүртэй зүйлийн 28 удаагийн хатгаж, зүссэн шарх 10 гэмтлүүд байсан ба дээрх гэмтлүүд нь хутган дээр унах үед үүсэх боломжгүй. Талийгаач нь эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг 2471 дугаартай дүгнэлт гаргасан хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Харин 4288 дугаартай дүгнэлт гаргасан хутгаар үүсгэгдэх боломжгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 122 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад шинжээч-Ж.Ганцэнгэл мэдүүлэхдээ: ...А ын биед учирсан гэмтэлд тогтоолын дагуу 6623 дугаартай дүгнэлт гаргасан. А ын биед учирсан хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн зүсэгдсэн шарх, хүзүүний шархыг уг хүн нь өөрөө өөртөө учруулах боломжтой. А  гэдсэндээ гэмтэл авсны дараа ямар нэгэн үйлдэл хийх, амь хохирогчийг хутгалах, түүнд гэмтэл учруулах үйлдэл хийх боломжтой гэжээ. ( хэргийн 1 дүгээр хавтас, 171 хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: А  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 248 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР : Шүүгдэгч А  нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наса фүүд” ХХК-ийн байранд амь хохирогч Б.Бүжингийн цээжний хөндийг нэвтэрч хоёр уушиг, гол судас, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнгийн 8 дугаар сегментийг, хоёр бугалаг, шуу, баруун гуя, шилбийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн олон тооны буюу нийт 28 ширхэг шарх учруулсны улмаас цус алдаж, дотор эрхтэний цус багадалт, цус алдалтын шокын улмаас нас барж, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн ...2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байсан. Тэгээд Бүжингийн гэрийн гадна очоод хаалгыг нь тогшиход Бүжин “гэрт эгч Уянга унтаж байна” гээд үүдэндээ надтай уулзсан. Би түүнд “чи өчигдөр яаж байгаа юм бэ, заавал над руу хутга далайх хэрэг байсан юм уу” гэж хэлэхэд “чи яасан шалчигнасан юм бэ, дандаа наад зүйлээ ярьж байх юм, хоёулаа салъя, өчигдрийн явдлыг би ээж, аавдаа мэдэгдмээргүй байна, би цагдаа руу нь яръя, чи гомдолгүй гэдгээ хэлээрэй” гээд орилж, уурлаад байсан. Тэгэхээр нь би яагаад намайг үл тоомсорлож байгаа юм бэ гэж бодоод гэрээсээ авчирсан хутгаар өөрийн баруун гарын шууг зүссэн. Тэгтэл Бүжин утсаар ярьж байснаа “чи хөөе” гэж орилоод над руу дайрч, хутга булаацалдаад “яах гээд байгаа новш вэ, гайтай, яршигтай юм бэ” гээд миний гэдэс рүү хатгах шиг болсон. Би гайхаад гэдэс рүүгээ харахад миний хэвлий орчмоос цус гоожиж байсан. Би цусаа хараад, миний дотор харанхуйлж, “миний хайртай эмэгтэй намайг алах гэж хоёрдох удаагаа ингэж байгаа юм байна” гэж айгаад ухаан балартан, хутгыг нь булаацалдсан. Нэг мэдэхэд бид хоёр нил цус болсон байдалтай газар хэвтэж байсан. Тэгтэл миний гар утас дуугарахаар нь сэргээд ярьтал манай дүү байсан. Би дүүдээ “би Бүжинг хутгалчих шиг боллоо” гэж хэлэхэд Бүжин дуугарах шиг болсон. Тэгэхээр нь түүнийг амьд байгаа юм байна, эмнэлэг оръё гэж бодоод өргөж явахдаа замдаа унагаагаад, дахин өргөөд Бүжинг машины суудал дээр тавьж байтал 2 цагдаа ирээд намайг машиндаа оруулсан. Дараа нь эмнэлгийн машин ирээд намайг цэргийн госпитал руу авч явсан. Эмнэлэг явах замд цагдаа намайг байцаахад би болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Би тэр үед найз охиноо амьд байгаа гэж бодож байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаярын ... охины маань хайр, итгэлийн хариуд биднийг эзгүй үеэр А  охины маань амийг аймшигтайгаар хороосон. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13-19 цаг хүртэл 5 цаг гаруй 11 хугацаанд охин маань түүнийг гэрээсээ гар, яв гэсэн шаардлага тавьсны төлөө дарамталсан байсан. Охин маань А т үзэл бодлоо илэрхийлэхэд “нэг бол чи үх, нэг бол би үхье” гэсэн байдлаар хандсан. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний охин А ыг хутгалсан гэхэд би итгэхгүй байна. Миний охин “А ыг амиа хорлох вий” гэж айн түгшиж, эцсийн мөч хүртлээ түүний төлөө байсан. Өөртэй нь санаа сэтгэл нийлэхгүй, үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө охиныг маань яагаад хутгалж алж байна вэ. Дөнгөж 29 настай охины минь амийг онц хэрцгийгээр хөнөөж, Бүжингийн ганц эгч болон зээ охиныг минь насан туршид нь харьцах дүү, эгчгүй, эхнэр бид хоёрыг охингүй болголоо, гэрч Б.Ануундарийн ... Энэ хэрэг гарах үед би Солонгос улсад байсан. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач Бүжинтэй мессенжирээр харьцсан. Тэр үед Бүжин над руу “А  миний хурууны хээтэй хутгаар амиа хорлох гээд байна, манай гэрт ороод ирлээ” гэж чат бичээд таг болсон. Тэгээд хэсэг хугацаанд ямар ч хариу бичихгүй байхаар нь би айгаад Монголд байдаг 2 найздаа “манай найз охиныг найз залуу нь хутга барьж, гэмтээх гээд байна, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би Бүжин рүү мессеж бичээд байхад хариу бичихгүй байснаа хэсэг хугацааны дараа “би өөрөө хутгалсан юм аа, би аргалаад явуулъя” гэсэн сонин мессеж бичсэн. Гэтэл над руу бичсэн мессеж алдаатай, бичгийн хэв нь өөр байсан. Би Бүжингээс зөвхөн өөрийнх нь мэддэг асуултыг асуухад хариулахгүй “чи цагдаа дуудсан юм уу, цагдаагаа болиулчих” гэж удаа дараа бичиж байсан. Би Бүжингээс багадаа хаана амьдарч байсныг нь асуухад ямар ч хариу өгөөгүй, над руу зургаа явуулаач гэхэд хариулаагүй. Цагдаа дуудсан найз маань Бүжингийн гар утас руу олон удаа залгахад утсаа авахгүй байснаа цагдаагаа болиул гэж мессеж бичсэн байсан. Тэр өдрийн орой нь Бүжин над руу мессеж бичсэн. Тэгэхдээ “А  миний утаснаас чам руу зөндөө мессеж бичсэн байна, чи англиар бичихгүй яасан юм бэ” гэж надад бичсэн зүйлүүдийг өөрөө бичээгүй гэдгээ баталж хэлсэн. Би найзаасаа юу болсон талаар асуухад “А  манай гэрт орж ирээд хутга бариад амиа хорлоно гэж надад хэлсэн. Бас миний хоолойг боосон. Үхлээс 2 секундын өмнө үлдлээ” гэж хэлж байсан. Тэгээд “миний хамаг бие хөндүүр болсон. Би маш их айж байна” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр талийгаач Бүжинтэй 9 цаг 50 минутын үед дахин холбогдсон. Тэгээд “сайхан амарсан уу” гэхэд “сайхан амарсан, гэхдээ А  үргэлж залгаад байх юм, би яах вэ” гэж айсан шинжтэй мессеж бичсэн байсан, гэрч Ц.Хадбаатарын ...2017 оны 4 дүгээр сарын 21-ний 10 цаг 15 минутад талийгаач миний гар утас руу холбогдоод “өчигдөр дуудлага өгсөн хүн байна, өчигдөрийн хэргийн талаар хэнтэй холбогдох вэ, надад нэр болон утасны дугаарыг нь өгч болох уу” гэхээр нь “утасны дугаарыг өгөх боломжгүй, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2 давхарт байцаагч Мөнх-Эрдэнэ гэж хүн байгаа, тэр хүнтэй уулзаарай, юу болсон бэ” гэхэд “нөгөө хүн ирчихээд эндээс явахгүй байна, авраарай, туслаарай” гэж орилоод гар утас нь газар унах чимээ гараад дуудлага тасарсан. Тэгэхээр нь би тэр хавьд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч руу ярьж, энэ талаар мэдэгдсэн, гэрч Б.Тамирын ... 2017 оны 4 дүгээр сарын 20-ны орой ах А , ээж Сэржмаа бид 3 гэртээ хоносон юм. Би 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гарахад ах маань гэртээ байсан. Тэгтэл 10 цагийн орчим миний 96090845 дугаарын утсанд ахын найз охин Бүжингийн 99990057 дугаарын утаснаас ...”ах чинь амиа хорлоно гээд байна, машин чинь манай гэрийн гадна байгаа шүү, эгчийн дүү өөрөө ирж аваарай” гэсэн мессэж ирсэн. Тэгэхээр нь буцаагаад залгасан чинь Бүжингийн утсыг ах А  аваад “би Бүжинг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд утас нь тасарчихсан. Ах А , Бүжин нар хоорондоо таарамжгүй байгаа гэж сонссон, 12 шинжээч О.Болороогийн ...талийгаач нь биеийн ар нуруун тус учирсан шарх гэмтлүүдийн улмаас гол судас болон уушги гэмтэж, цус алдаж үхэлд хүргэсэн байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гаднаас ир үзүүртэй зүйлийн 28 удаагийн хатгаж, зүссэн шарх гэмтлүүд байсан ба дээрх гэмтлүүд нь хутган дээр унах үед үүсэх боломжгүй. Талийгаач нь эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжгүй гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ...1. Талийгаачийн цогцост цээжний хөндийг нэвтэрч хоёр уушиг, гол судас, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнгийн 8 дугаар сегментийг, хоёр бугалаг, шуу, баруун гуя, шилбийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн нийт 28 шарх. Толгойн баруун зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хамрын нуруу, эрүүний зулгаралт, цээжний гол хэсэг, баруун хэсгийн цус хуралт. Зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, цээжний зүүн хэсгийн хүрэн шаргал өнгийн зулгаралт (нас барсаны дараа) гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач дээрх гэмтлүүдийн улмаас цус алдаж, дотор эрхтэний цус багадалт, цус алдалтын шокын улмаас нас баржээ. 5. Талийгаач нь нас барах үедээ задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаачийн цогцост үүссэн шарх гэмтлүүд нь хатгагдаж зүсэгдсэн шархнууд байна. 7. Талийгаачийн цогцост тогтоогдсон шарх гэмтлүүд нь бүгд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн болно. Хүчийг тогтоох боломжгүй. 8. Дээрх шарх гэмтлүүд нь нэг төрлийн ир үзүүр бүхий багаж, зэвсэгээр үүссэн байх боломжтой. 9. Талийгаач нь О/1/ бүлгийн харъяалалтай цустай байна. 10. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно гэсэн 840 тоот дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 21- ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т “онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан” бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь 13 хэсгийн 2.1-д “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж тус тус заасан ба шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ буурчээ. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн прокурорын газраас А т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүх шүүгдэгч А ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нь амь хохирогчид цээжний хөндийг нэвтэрч хоёр уушиг, гол судас, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнгийн 8 дугаар сегментийг, хоёр бугалаг, шуу, баруун гуя, шилбийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн нийт 28 ширхэг шарх учруулсан, уг гэмтлүүдийн улмаас цус алдаж, дотор эрхтэний цус багадалт, цус алдалтын шокийн улмаас нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн оршуулгын зардалд 29 381 198 төгрөг нэхэмжилснээс төлөгдсөн 5 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 24 381 198 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Айпоне 6” маркийн гар утас, Бүжингийн тэмдэглэлийн дэвтэр, шаргал өнгийн металл бөгж нэг ширхэг, хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмжийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаярт, “Айпоне 5” маркийн гар утас, А ын хар өнгийн түрийвч, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг нэг ширхэг, 2 доллар нэг ширхэг, Улаанбаатар, Хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, жижи карт 1 ширхэг, хөнгөлөлтийн карт 1 ширхэг, шүдний эмнэлэгийн карт, асаагуур 1 ширхэг, нарны шил 1ширхэг, удирдлага 1 ширхэг, либрозим плас эм 3 ширхэг, Энх анирын од барьцаат зээлийн хуудас 1 ширхэг, Улаанбаатар хотын банкны хуудас 1 ширхэгийг А т тус тус буцаан олгож, хохирогчийн өмсөж байсан улаан өнгийн хүрэм, саарал өнгийн цамц, ягаан өнгийн майк, цагаан өнгийн хөхний даруулга, хар саарал өнгийн өмд, хар өнгийн дотоож, ариун цэврийн хэрэгсэл, ягаан өнгийн оймс 1 хос, хөх өнгийн үсний даруулга, Адидас пүүз 2 ширхэг, 10 хуруунаас авсан хумсны дээж, хар өнгийн бариултай хутга нэг ширхэг, шүүгдэгчийн өмсөж байсан хар өнгийн хүрэм, хөх эрээн цамц, цагаан фудболк, хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож, хар өнгийн оймс нэг хос, хар өнгийн гутал нэг хос, цагаан өнгийн нимгэн цамц, цус мэт зүйл шингээсэн марль нэг ширхэг, 00-ийн цаасны тасархай нэг ширхэг, сальфетка нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. А ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А ыг 20 /хорин/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А т оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А ын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 191 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсанд шинжилгээ хийсэн талаарх Си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, “Айпоне 6” маркийн гар утас, Бүжингийн тэмдэглэлийн дэвтэр, шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг, хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмжийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаярт, “Айпоне 5” маркийн гар утас, А ын хар өнгийн түрийвч, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, 2 доллар нэг ширхэг, Улаанбаатар, Хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, жижи карт 1 ширхэг, хөнгөлөлтийн карт 1 ширхэг, шүдний эмнэлэгийн карт 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, нарны шил 1 ширхэг, удирдлага 1 ширхэг, либрозим плас эм 3 ширхэг, Энх анирын од барьцаат зээлийн хуудас 1 ширхэг, Улаанбаатар хотын банкны хуудас 1 ширхэгийг А т тус тус буцаан олгож, хохирогчийн өмсөж байсан улаан өнгийн хүрэм, саарал өнгийн цамц, ягаан өнгийн майк, цагаан өнгийн хөхний даруулга, хар саарал өнгийн өмд, хар өнгийн дотоож, ариун цэврийн хэрэгсэл, ягаан өнгийн оймс 1 хос, хөх өнгийн үсний даруулга, Адидас пүүз 2 ширхэг, 10 хуруунаас авсан хумсны дээж, хар өнгийн бариултай хутга нэг ширхэг, шүүгдэгчийн өмсөж байсан хар өнгийн хүрэм, хөх эрээн цамц, цагаан фудболк, хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож, хар өнгийн оймс нэг хос, хар өнгийн гутал нэг хос, цагаан өнгийн нимгэн цамц, цус мэт зүйл шингээсэн марль нэг ширхэг, 00-ийн цаасны тасархай нэг ширхэг, сальфетка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай. 15 10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар А аас гэм хорын хохиролд 24 381 198 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаярт олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ Ц.ДАЙРИЙЖАВ