Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 17-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/33                                   Өвөрхангай аймаг

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

Прокурор Д.Ганцэцэг

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

Иргэний хариуцагч Б.Оюун-Эрдэнэ

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Алдар /цахимаар/

Яллагдагч *******                                                

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/194 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар өндөр хүү өдөрт нь өгнө гэж амлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хохирогч *******аас 5336000 төгрөг, хохирогч *******эс 5440000 төгрөг, хохирогч *******оос 223300 төгрөг, хохирогч *******оос 5366000 төгрөг, хохирогч *******аас 1750000 төгрөг, хохирогч *******аас 1000000 төгрөг, хохирогч ос 15740000 төгрөг, хохирогч гээс 24950000 төгрөг, хохирогч аас 11850000 төгрөг, хохирогч аас 11090000 тегрөг, хохирогч оос 12850000 төгрөг, хохирогч оос 11300000 төгрөг, хохирогч аас 7900000 төгрөг, хохирогч аас 5700000 төгрөг, хохирогч аас 23800000 төгрөг, хохирогч аас 8530000 төгрөг, хохирогч ээс 6920000 төгрөг, хохирогч аас 14038500 төгрөг, хохирогч гээс 10478000 төгрөг, хохирогч гаас 1640000 төгрөг, хохирогч ос 4277000 төгрөг, хохирогч аас 9928500 төгрөг, хохирогч гээс 15255700 төгрөг, бүгд 246363000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар эсэргүүцэлдээ: Яллагдагч ******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар өндөр хүү өдөрт нь өгнө гэж амлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хохирогч *******аас 5336000 төгрөг, хохирогч Ц.Болор- рдэнээс 5440000 төгрөг, хохирогч Бямба-Очироос 22223300 төгрөг, хохирогч .Дашдондовоос 5366000 төгрөг, хохирогч *******аас 1750000 төгрөг, охирогч *******аас 1000000 төгрөг, хохирогч ос 15740000 төгрөг охирогч гээс 24950000 төгрөг хохирогч аас 1850000 төгрөг, хохирогч аас 11090000 төгрөг, хохирогч .Буянтогтохоос 12850000 төгрөг, хохирогч оос 11300000 төгрөг, Рхирогч аас 7900000 төгрөг, хохирогч аас 5700000 өгрөг, хохирогч аас 23800000 төгрөг, хохирогч аас 8530000 өгрөг, хохирогч ээс 6920000 төгрөг, хохирогч аас 14038500 өгрөг, хохирогч гээс 10478000 төгрөг, хохирогч гаас '640000 төгрөг хохирогч ос 4277000 төгрөг, хохирогч Өлзийбатаас 928500 төгрөг хохирогч гээс 15255700 төгрөг бүгд 246363000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/194 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамжийг хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна.

Яллагдагч *******ын өмгөөлөгч Ч.Алдараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д зааснаар иргэний хариуцагчаар татагдсан , нарын гэм буруугийн асуудлыг хамтад нь шийдвэрлүүлэх, уг асуудалтай холбогдуулан г шалгуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулах урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч 2022 оны 03 сарын 29-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулан яллагдагч *******ын өмгөөлөгч Ч.Алдараас гаргасан хүсэлтийг хэлэлцсэн боловч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тусгалгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэнэ ..” гэх заалтыг зөрчсөн байна.

Шүүгч шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан иргэний хариуцагч Б.Оюун-Эрдэнэ, , нарын үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна гэсэн атлаа захирамжлах хэсэгтээ дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүхийн аливаа шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Шүүгчийн захирамж бүхэлдээ ойлгомжгүй, эмх цэгцгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар дурдсан боловч тухайн ажиллагаа нь шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлөх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/194 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Дэмбэрэлнямд холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээж аваад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 194 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар яллагдагч *******ын өмгөөлөгч Ч.Алдараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.5-д зааснаар иргэний хариуцагчаар татагдсан Алтаншагай, Оюун-Эрдэнэ нарын гэм буруугийн асуудлыг хамтад нь шийдвэрлүүлж Алтаншагайг шалгуулах талаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн аваад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан.

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Алдараас гаргасан хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн боловч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамжиндаа тусгалгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгч шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан иргэний хариуцагч Оюун-Эрдэнэ, Алтаншагай, Шоовдор нарын үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна гэж бичсэн атлаа захирамжлах хэсэгтээ энэ хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь аливаа шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн байдлаар эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн байна. Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг тусгаагүй учир хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ хүмүүсийг огт танихгүй байтал яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм бэ. Алтаншагайгийн хүмүүс Алтаншагайгаас нэхээд Алтаншагай надаас нэхмээр юм бишүү. Би Алтаншагайд худлаа хэлж авсан нь миний буруу. Энэ олон хүмүүсийн нэг хүнтэй нь ч уулзаж байгаагүй. Прокурор яагаад шалгаж эмх цэгцтэй болгохгүй байгаа юм. Шинжээчийн болон аудитын дүгнэлтээс харахад ийм их мөнгөн дүн байхгүй байсан. Энэ их мөнгөн дүн хаанаас гараад ирсэн юм. Би буруу үйлдэл хийсэн, гэхдээ ингэтлээ буруу үйлдэл хийгээгүй. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаах шаардлагатай байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч нарыг бүрэн тогтоогоогүй. Мөн яллагдагч нарыг гүйцэт хэрэгт татаагүй байна гэж анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Прокурор ямар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч томилуулах шаардлагатай байна. Мөрдөн шалгах ажиллаагааны шатанд Дэмбэрэлням машинаа өгсөн гэж мэдүүлдэг. Хохирогч нарын хохирлыг барагдуулчихсан байхад яагаад хохирогчоор тогтоохгүй байгаа юм. Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт би хүсэлт гаргаж байсан. Дэмбэрэлням нь Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй уулзаад би ажил хийх гэж байна. Өөрөө ажил гүйцэтгэгч гэж ойлгож бусдад хүний мөнгийг зээлүүлж байхад яагаад ажил явуулсан энэ хүн яагаад иргэний хариуцагчаар татагдсан нь ойлгомжгүй байна. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах саналтай байна гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна. Энэ хэрэгт шинжээч томилох шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах боломжтой учраас хэргийг анхан шатанд буцааж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэв.   

Иргэний хариуцагч Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол болон тус газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай яллах дүгнэлтэд хохирогч *******д учирсан хохирлыг 1000000 төгрөг гэж буруу бичсэн, мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Отгоны Наранцэцэгийг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан боловч хохирогч О.Наранцэцэгийн талаар тусгаагүй, хэрэгт ******* нь “т 6407900 төгрөг, ид 4627000 төгрөг, т 10185000 төгрөг, 5315343286 тоот данс эзэмшигчид 3115000 төгрөг, Бат-Отгонд 100000 төгрөг, 5559062908 данс эзэмшигчид 678000 төгрөгийг тус тус буцааж өгөөгүй талаар гаргасан “Дөлгөөн хайрхан уул Аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт авагдсан бөгөөд эдгээр хүмүүст гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэхийг шалгах шаардлагатай бөгөөд яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг бүрэн гүйцэт нотлоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь хэргийг шийдвэрлэхэд буюу шүүхээс цагаатгах болон шийтгэх тогтоолыг гаргахад нөлөөлж болохуйц биш байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шийдвэрлэх боломж бий учир прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Харин хохирогч *******д учирсан хохирлыг 1000000 төгрөг гэж буруу бичсэн, хохирогч О.Наранцэцэгийн талаар яллах дүгнэлтэд тусгаагүйг анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн байгаа хэдий ч хэргийг прокурорт буцаалгүйгээр дээрх ажиллагааг шүүхийн шатанд хийлгэх боломжтой байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/194 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/194 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.