Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02798

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 13 182/ШШ2024/02798

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О.Д хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960.05.03-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрхөд төрсөн. 1982 онд халагдаж ирээд 07 сард нь Цахилгаан шугам сүлжээний авто баазад жолоочоор ажилд орсон. Ингээд 1984.03.01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тус оны 04 дүгээр сард Барилгын машин механизмын баазад ажилд орж, 1992 оны 01 дүгээр сар хүртэл ажиллаж байтал тус бааз маань хувьчлалд орж, халагдсан. Тухайн үед жолоочоор ажиллах үедээ зил 130, краз машин жолооддог байсан. 2436, 0975, 5763, 9704, 6323 гэсэн машины номертой байсан. Цахилгаан шугам сүлжээний авто гараажид орсон он болон барилгын машин механизмын баазад ажилласан он, бусад бичиг баримтыг холбогдох байгууллагуудад шүүлгэхэд олдохгүй, эсхүл ажилчдын нэрсийн жагсаалтад *******гийн ******* миний овгийг ******* гэж алдаатай бичсэн байна. Би ажлаасаа гарах үедээ байгууллагаас хөдөлмөрийн дэвтрээ аваагүй, олдохгүй болсон. Одоо миний бие тэтгэвэрт гарах зорилготой. Иймд намайг 1982.07.01-ний өдрөөс 1984.03.01-ний өдрийг хүртэл Цахилгаан шугам сүлжээний газарт авто гаражийн жолооч, 1984.04.01-ний өдрөөс 1992.01.01-ний өдрийг хүртэл Барилгын машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2023.10.23-ны өдрийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2023.10.09-ний өдрийн 1965, 1966 дугаар тодорхойлолт, БНМАУ-ын Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Төвийн-Эрчим хүчний ситемийн Улаанбаатар хотын Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1984.03.13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа машин механизмын баазын даргын 1984.06.11-ний өдрийн ажлын уялдаа холбоог сайжруулах зарим арга хэмжээний тухай тушаал, Яамны харьяа машин механизмын баазын даргын 1984.07.08-ны өдрийн 1987 оны 2 улирлын хөдөлмөр, зохион байгуулалт, урамшууллын бригадуудын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, түүний хавсралт, Улсын барилгын хорооны харьяа Барилга машин механизмын баазын даргын 1989.02.17-ны өдрийн жилийн болон 4 дүгээр улирлын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, түүний хавсралт, 1991.12.12-ны өдрийн ургац хураалтад оролцсон жолооч нарт тарифт цалин олгох тухай тушаал, түүний хавсралт, 1992.01.18-ны өдрийн ажилчин албан хаагчдыг шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт, хүсэлт гаргагчийн дүү О.*******, ах О.******* нарын иргэний үнэмлэхийн болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч И.*******, Г.******* нарын гэрчийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр, 1985, 1987 онд авахуулсан хамт олны гэрэл зураг зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

 

3.Шүүхээс бүрдүүлсэн баримтууд,

Тус шүүхийн 2024.02.01-ний өдрийн 2349 дүгээр шүүгчийн захирамжаар 1982 оноос 1992 он дуустал Цахилгаан шугам сүлжээний авто гарааж болон Барилгын машин механизмын баазад жолоочоор ажиллаж байсан байдлын талаарх баримтууд /ажилд орсон, гарсан тушаал, ээлжийн амралт авч байсан, цалин авч байсан, шагнал, зэмлэл шийтгэл хүлээж байсан эсэх, урлаг уран сайхны арга хэмжээнд оролцож байсан эсэх тушаал шийдвэр гэх зэраг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* нь Цахилгаан шугам сүлжээний газарт болон Барилгын машин механизмын баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ... миний бие тэтгэвэрт гарах зорилготой, Нийслэлийн архивт ажлаас чөлөөлсөн, урамшуулал болон цалин олгосон зарим тушаал, шийдвэр байгаа боловч ажилд томилсон тушаал байхгүй, түүнчлэн Авто машин, механизмын баазын даргын ажлаас чөлөөлсөн тушаалд *******ын ******* гэж овгийг буруу бичсэн, хөдөлмөрийн дэвтрээ байгууллагаас аваагүй, олдохгүй байгаа... гэж тайлбарлав.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагч *******гийн Бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр дээр овгийг ******* гэж,

БНМАУ-ын Түлш эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар хотын Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1984.03.13-ны өдрийн 74 дүгээр тушаалд автогараажийн жолооч *******гийн *******г 03 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсүгэй гэж,

Яамны харьяа машин механизмын баазын даргын 1987.07.08-ны өдрийн 154 дүгээр тушаалаар бригад, инженер, техникийн ажилтан 11 хүнд 32381 төгрөгийн цалинг олгож, тушаалын хавсралтад *******, машины номер 24-33, олгох шагнал 660 гэж,

1989.02.17-ний өдрийн 38 дугаар тушаалаар хавсралтад нэр дурдсан 317 хүнд 94813 төгрөгөөр шагнаж, *******, машины номер 63-23, ажилласан жил 4, олгосон шагнал 175 гэж,

 

Улсын барилгын хорооны авто машин, механизмын баазын даргын 1991.12.12-ны өдрийн 191 дүгээр тушаалаар ЗИЛ ММЗ-555 маркийн машины нэр бүхий жолооч нарт сангийн аж ахуйн ажилласан хоногоор нь тооцож, тарифт цалинг олгож, хавсралтад *******, машины номер 97-04, ажилласан хоног 14 гэж,

Авто машин, механизмын баазын даргын 1922.01.18-ний өдрийн 14 дугаар тушаалаар машин, механизмын хувьцаат компани болж зохион байгуулагдсантай холбогдуулан хавсралтад дурдсан ажилчин, албан хаагчдын хувийн хэргийг хүлээлгэн өгч, ажилласан хугацааны амралтын болон бусад тооцоог хийж, хавсралтад *******ын *******, жолооч гэж тус тус бичигдсэн байна.

 

2.2.Түүнчлэн БНМАУ-ын Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар хотын Цахилгаан, шугам сүлжээний газрын даргын 1982.05.12-ны өдрийн 92 дугаар найдвартай ажиллагааг хангах тухай тушаалын хавсралтаар МҮЭ-ийн 12-р их хурлын үеэр ШҮАлбанд ажиллах ба гэрээр дежурлэх жолооч нарын графикийн гаргасан байх ба, үүний 10 дугаарт ******* гэж бичигдсэн байна. Улмаар ******* нь ажиллаж байх хугацаандаа Цахилгаан, шугам сүлжээний газрын даргын 1983.12.29-ний 341 дүгээр тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа машин механизмын баазын даргын 1985.01.28-ны өдрийн 18 дугаар тушаалаар баярын бичиг, 100 төгрөгөөр, бригадын хамт 5500 төгрөгөөр тус тус шагнагдаж байжээ.

 

Дээр дурдсан тушаалуудын зарим хавсралтад *******гийн *******гийн овгийг ******* гэж, эсхүл овог байхгүй ******* гэж бичсэн байх ба, Цахилгаан шугам сүлжээний газарт болон Барилгын машин, механизмын баазад түүнээс өөр ******* гэж нэртэй жолооч байгаагүй, *******, гэрч И.*******, Г.******* нар нь хамт ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг, хамт авахуулсан 1985, 1987 оны гэрэл зургуудаар тогтоогдож байна.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл, *******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний Цахилгаан шугам сүлжээний газарт жолоочоор ажилд орсон тушаал болон Барилгын машин механизмын баазад жолоочоор ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд орсон, гарсан тушаал, шийдвэр Архивын байгууллагад байхгүй, хадгалагдаагүй, хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй болсон болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

 

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, *******гийн 1982.07.01-ний өдрөөс 1984.03.01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар хотын Цахилгаан, шугам сүлжээний газарт автогаражийн жолооч, 1984.04.01-ний өдрөөс 1992.01.20-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

4.Хүсэлт гаргагч ******* нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөх байтал 140,400 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар *******гийн *******гийн 1982.07.01-ний өдрөөс 1984.03.01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар хотын Цахилгаан, шугам сүлжээний газарт автогаражийн жолоочоор, 1984.04.01-ний өдрөөс 1992.01.20-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Машин механизмын баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцааж хүсэлт гаргагч *******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА