Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 140/ШШ2024/00272

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Завхан аймгийн *********** нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн *******сумын ************ багийн ********** хэсгийн ***** тоотод оршин суух ********* овгийн ************** холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 8.788.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагч ***********, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор ********* нь 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын ****** багийн нутаг дэвсгэрт өөрийн хашаандаа хохирогч********** гэрт бөөлжиж, ширээ цохилоо гэх үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүнийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Уг хэргийн хохирогч ********* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж үзүүлсэн, мэс засал хийсэн, эмийн эмчилгээ хийлгэсний нийт зардал 8.788.500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Иргэн *********** даатгуулагч ************* олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 8.788.500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэв.

Хариуцагч ************шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа 8.788.500 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Завхан аймгийн ********** газар нь Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хүсэлтээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон 8.788.500 төгрөгийг ********* эрүүл мэндэд гэм хор учруулсан *************** гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хариуцагч ************ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа 8.788.500 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ************* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч **************** 8.788.500 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 77.783 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* газрын эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 8.788.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******************нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т тус тус зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн **************** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч ***************** 8.788.500 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 77.783 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ш.ОДОНЗУЛ

                                                  ШҮҮГЧ                            Т.БАЛЖИННЯМ