| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03034/И |
| Дугаар | 182/ШШ2024/02804 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/02804
2024 06 13 182/ШШ2024/02804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.О хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан,
Хүсэлт гаргагч Б.*******ийн гаргасан хүсэлтийн дагуу түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.*******той 2008 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2010.12.24-ний өдөр охин О.******* төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2011 оноос тусдаа амьдарч байна.
С.******* нь ... тоотод оршин сууж байсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт оршин суухаа больсон байсан. Одоо С.*******ын оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2011.12.24-ний өдөр төрсөн охин О.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, түүнийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, ... сургуулийн 8г ангид суралцдаг тухай сургуулийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.30-ны өдрийн 7994 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилготой, шүүхэд хандсан боловч С.******* нь оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, түүний оршин суугаа газар тодорхойгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, 2011.12.24-ний өдөр төрсөн охин О.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, түүнийг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, ... сургуулийн 8г ангид суралцдаг тухай сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар С.******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* нь ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, тус шүүхийн 2024.04.30-ны өдрийн 7994 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул Б.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж, С.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар ...-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.*******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* -д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА