Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02805

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 13 182/ШШ2024/02805

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Т.О хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.*******,

Хүсэлт гаргагч *******гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хүчит шонхор худалдааны төвд лангуу түрээслэн, 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн Б.******* нь миний ажиллуулдаг лангуун дээр ирж кофе ирж бөөндөж авдаг, бараагаа ирж авахдаа төлбөр тооцоогоо удахгүй өгье гэхэд зээлээр өгч, тэрээр удалгүй төлбөрөө төлж байнгын харилцагч болсон. Би мөн адил зээлээр бараа бүтээгдэхүүн өгч явуулсаар сүүлдээ тооцоо төлбөрөө нийлэх үед удахгүй өгнө хэмээн хэлж, сүүлдээ огт ирэхээ больж, алга болсон. Б.******* нь 2019 оны 04 сараас 2020 оны 01 сар хүртэл нийт 44,484,000 төгрөгийг цай, кофе зээлээр худалдан авсан ба үүнээс 28 сая төгрөгийг төлж, үлдэх 16 сая төгрөгийг төлөөгүй байна.

Б.*******д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.*******д шүүхээс хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон... Б.******* мэтийн залилан хийдэг, хүний юмыг аваад өгөхөө мэддэггүй, санаатайгаар оршин суугаа хаягаа нуусан үйлдэлд тул итгэж, найдаж мөнгө, эд зүйлээ өгсөн олон байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаар яваад болдоггүй, арга буюу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргатал шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрлээ. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь өөрийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023.10.25-ны өдрийн 3730 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, бараа хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн 2024.04.03-ны өдрийн 7608 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Б.*******гээс төлбөр гаргуулах шаардлагатай, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023.10.25-ны өдрийн 3730 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, бараа хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг баримтуудаар Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Харин хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ... тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.03-ны өдрийн 7608 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, Б.*******г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ...-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******гийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* -д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА