Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02809

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 13 182/ШШ2024/02809

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ГБХК хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.*******,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.*******ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* нь 2016.11.18-ны өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж, 500,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн 1,0 хувийн тус тус хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй, хугацаа хэтрүүлж, *******ийг хохироож байгаа бөгөөд 2,315,520 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин сууж байсан боловч одоо тухайн хаягтаа амьдардаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.29-ний өдрийн 7907 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.11.18-ны өдрийн кредит картын эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.29-ний өдрийн 7907 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Б.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.11.18-ны өдрийн кредит картын эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, тус шүүхийн 2024.04.29-ний өдрийн 7907 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ******* ******* ХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Б.*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ...-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.******* -т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА