Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02812

 

 

 

 

 

 

 

 

2024 06 13 182/ШШ2024/02812

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: УБП ХХК  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П ХХК холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,749,407 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* принт ХХК, түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ... Манай байгууллага нь ******* ХХК-тай 2021.03.05-ны өдөр 21-01-25/05 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 2021.03.09-ний өдөр 460,000 төгрөг, 2021.05.10-ны өдөр 535,000 төгрөг, 2021.05.20-ны өдөр 214,000 төгрөг, нийт 1,209,000 төгрөгийн үнэ бүхий Double A брэндийн бичгийн цаасыг хүлээлгэн өгсөн. Гэвч ******* ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд барааны үнийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох барааны үнэ 1,209,000 төгрөг, алданги 540,407 төгрөг, нийт 1,749,407 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,749,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 849,407 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

2.Хариуцагч ******* ХХК, түүний төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гүйцэтгэх захирал Б.******* миний бие ******* принт ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 1,209,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг төлсөн. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 309,000 төгрөг, алданги 540,407 төгрөг, нийт 849,807 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* принт ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,749,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 849,407 төгрөг болгон багасгасан болно.

 

Харин хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 849,407 төгрөгийг нэхэмжлэгч ******* принт ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн болох нь шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

 

2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* принт ХХК-нд 849,407 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* принт ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 42,940 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 21,470 төгрөгийг буцааж, хариуцагч ******* ХХК-иас 21,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* принт ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА