| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/03201/И |
| Дугаар | 182/ШШ2024/02816 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/02816
2024 06 13 182/ШШ2024/02816
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: ХБ ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,602,590 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2023.08.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 11,356,210 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 143 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 9,929,083 төгрөг, хүү 661,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,694 төгрөг, нийт 10,602,590 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 10,602,590 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 10,602,590 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг 10,602,590 төгрөгийг нийт 18 сарын хугацаанд буюу 2024.07.25-ны өдрөөс 2025.11.25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 589,050 төгрөг, 2025.12-25-ны өдөр 588,740 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 10,602,590 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,602,590 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхийг зөвшөөрч, 10,602,590 төгрөгийг нийт 18 сарын хугацаанд буюу 2024.07.25-ны өдрөөс 2025.11.25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 589,050 төгрөг, 2025.12-25-ны өдөр 588,740 төгрөгөөр төлж барагдуулах болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.
2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-д 10,602,590 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.*******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 184,591 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 92,295 төгрөгийг буцааж, хариуцагч Б.*******аас 92,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА