Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/02817

 

 

 

 

 

 

 

 

2024 06 13 182/ШШ2024/02817

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: ЕШИ ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.П холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 777,146 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь 2021.08.18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гар утас авахтай холбогдуулан 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 799,900 төгрөг зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 777,146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ЕШИ ХК-иас нэхэмжилсэн 777,146 төгрөгийг 2024.07.20-ны өдөр 250,000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 250,000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 277,146 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 777,146 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 777,146 төгрөгийг 2024.07.20-ны өдөр 250,000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 250,000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 277,146 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ******* татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 777,146 төгрөгийг 2024.07.20-ны өдөр 250,000 төгрөг, 2024.08.20-ны өдөр 250,000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 277,146 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 23,202 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 11,601 төгрөгийг буцааж, хариуцагч Д.*******гээс 11,601 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА