| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/02104/И |
| Дугаар | 182/ШШ2023/02949 |
| Огноо | 2023-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2023/02949
| 2023 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2023/02949 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХЛ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ч холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,198,232 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Хариуцагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь анх манай байгууллагаас 2022.03.13-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,799,900 төгрөгийг, сарын 2,25%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Apple I phone 13 Pro max gold маркийн гар утсыг ******* ******* ******* ХХК-иас худалдан авах зорилгоор зээлж авч, зээлийг ашиглаж эргүүлэн төлөх, манай байгууллагаас зээл олгох үүргийг хүлээсэн. Бид гэрээний дагуу зээлийн 4,799,900 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлсэн. Харин ******* нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 4 дүгээр сарын 21-ний өдөр 270.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл огт зээл төлөөгүй бөгөөд манай байгууллага 2023.04.27-ны өдөр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд хандсан. Энэ өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,670,827 төгрөг, зээлийн хүү 1,468,864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,540 төгрөг, нийт 6,198,232 төгрөг болсон. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 6,198,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, харилцагчийн анкет, 2022.03.13-ны өдрийн зээл хүсэгчийн анкет, мөн өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.03.13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мэдэгдэл, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэх, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 2023.10.24-ний өдрийн утсаар ярьсан тухай тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
3.Хариуцагч нь шүүхэд ямар нэгэн бичгийн тайлбар, баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 6,198,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч Ц. нь авсан зээлээ бүрэн төлөөгүй, зээлийн үлдэгдэлтэй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн учир зээлийн үлдэгдлийг хүүгийн хамт шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч ******* нь 2022.03.13-ны өдөр Apple I phone 13 Pro max gold маркийн гар утсыг худалдан авах зорилгоор 4,799,900 төгрөгийн зээл авах тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгч ******* ******* ХХК хүлээн зөвшөөрч, зохигчдын хооронд 2022.03.13-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч ******* нь 4,799,900 төгрөгийг, 1 сарын 2,55%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж аван, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болсон Apple I phone 13 Pro max gold маркийн гар утсаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлийг олгох үүргийг харилцан хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан шаардлагад нийцжээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар 2022.03.13-ний өдрийн PC mall ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн 4,799,900 төгрөгийг хариуцагч *******т хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.1-д зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглаад, гэрээнд заасан 2 жилийн хугацаанд, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,799,900 төгрөг, хүүд 1,712,958 төгрөг, нийт 6,512,858 төгрөг төлөх байтал 2022.04.21-ний өдөр 129,019 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн мөнгийг хариуцагч *******т хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ******* нь зээлийг хүлээн авч ашигласан байж буцаан төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна.
4.Тиймээс нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар зээл төлөхийг хариуцагч *******оос удаа дараа амаар шаардаж байсан ч хариуцагч ******* зээл төлөх үүргээ биелүүлээгүй хэвээр, улмаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.4-т зааснаар 2023.04.27-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь нэг талын санаачилгаар цуцласан, энэ үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 4,670,827 төгрөг, хүү 1,468,864 төгрөг байжээ.
Шүүх энэхүү тооцооллыг зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарьтай харьцуулан нягталж үзвэл,
- үндсэн зээлийн үлдэгдэл 4,670,827 төгрөг,
- 12 сарын хүү 1,429,272 /2022.05.17-ны өдрөөс 2023.04.1/ 4,670,827 төг * 2,55% = 119,106 төг * 12 сар/ төгрөг,
Нийт 6,100,099 /4,670,827 төг + 1,429,272 төг/ төгрөг болов.
Харин нэхэмжлэгч ******* ******* ХХК нь автомашины худалдаа, цахилгаан барааны түрээс, хувийн болон өрхийн хэрэглээний барааны түрээс болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байх ба, тэрээр Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш тул нэмэгдүүлсэн хүүд 58,540 төгрөгийг шаардах эрхгүй, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 281, 282 дүгээр зүйлд заасантай нийцээгүй гэж үзнэ.
5.Шүүх хариуцагч *******т 2023.06.19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан 2023.07.03-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч ******* нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Тиймээс хариуцагч *******ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул хариуцагч *******оос зээлийн үлдэгдэл 4,670,827 төгрөг, хүү 1,429,272 төгрөг, нийт 6,100,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 98,133 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2023.05.05-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 114,122 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******оос 112,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******оос 6,100,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 98,133 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 114,122 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******оос 112,552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА