| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/02177/И |
| Дугаар | 182/ШШ2023/03453 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2023/03453
| 2023 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 182/ШШ2023/03453 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭТ ХКхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Р
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр нэхэмжлэгч Э.Б эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* ******* ХК-нд 2019.04.01-ний өдөр гүйцэтгэх захирлын зөвлөх албан тушаалд ажилд орж, 2021 оны 8 дугаар сараас хөгжил ны төвийн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон ямар нэгэн шийтгэл авч байгаагүй. ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.08-ны өдрийн Б/1430 дугаартай тушаалын дагуу *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ******* газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ******* ******* ХК онцгой дэглэм тогтоож, ******* Газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.*******ыг томилсон. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт ******* Газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн 2 дугаар зүйлийн 1, ******* газрын 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, ******* Газрын бүрэн эрхт төлөөлөгчийн А/735 дугаар тушаалыг тус тус үндэслэн онцгой дэглэм тогтоосонтой холбоотой компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх шаардлагаар хөгжил ны төвийн дарга *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Монгол улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчилан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. ******* газарт бүрэн эрх олгох тухай 1991 оны БНМАУ-ын хууль бол 1992 оны Үндсэн Хуулиас өмнө батлагдсан. Харин Хөдөлмөрийн тухай хууль бол 2021.07.02-ны өдөр батлагдсан. Тиймээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3‑т дагаж мөрдөх хууль тогтоомжийн эрэмбийг заасан бөгөөд эхлээд Хөдөлмөрийн тухай хууль, дараа нь бусад хуулиуд хамаарна. Тиймээс ******* *******т эрх олгох тухай хууль нь эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиас доогуур байна. ******* газрын бүрэн эрхт төлөөлөгч 2023 оны 4 дүгээр сар хүртэл бүтэц зохион байгуулалтыг огт хийгээгүй. Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй буюу энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байр хасагдсан гэж үзвэл 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй ч энэ үүргийг хэрэгжүүлээгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, өөрчлөлт хийгдсэн байлаа гэж үзэхэд хамтын гэрээнд заагдсан тэтгэмжийг олгоогүй. Энэ зохицуулалтыг харахад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэхээр байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2‑т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ.
Хариуцагч ******* ******* ХК нь 2022.12.21‑ний өдөр ажилтнуудад хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1‑д зааснаар компанийн дундаж цалин болох 2,712,745 төгрөгөөр тооцож, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллын мөнгийг олгосон байдаг. Тиймээс нэхэмжлэгч нь ажлаа хэвийн гүйцэтгэж байсан бол энэхүү урамшуулалд хамрагдах байсан гэж үзээд 2,712,745 төгрөгийг 6 сараар тооцож, нийт 16,276,472 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Мөн 13 дахь сарын цалинг цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1‑д зааснаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин хөлс болох 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1‑д зааснаар компанийн дундаж цалин хөлс болох 2,712,745 төгрөгийг 3 сараар тооцон 8,138,236 төгрөгийг нэхэмжилсэн байгаа.
Иймд нэхэмжлэгч *******ыг хөгжил, ны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин, шагналт цалинд нийт 29,414,708 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК‑иас гаргуулж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022.10.26-ны өдрийн ******* газрын тогтоолоор ******* ******* ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ******* ******* ХК ******* газрын шууд хяналтад орсон. Үүнтэй холбоотойгоор ******* Газрын 385 дугаар тогтоол гарч, компанийн бүтэц, зохион байгуулалт хийх, шаардлагатай бол ажилтны ажлаас чөлөөлөх эрхийг бүрэн эрх төлөөлөгчид олгосон байдаг. Улмаар бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.06.29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтыг баталсан бөгөөд тус тогтоолд байхгүй алба, нэгж, төвийг гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар байгуулсан бөгөөд үүний нэг нь , хөгжлийн төв юм. Харин бүрэн эрхт төлөөлөгч бүтцээс гадуурх чиг үүргийн давхцалтай алба, нэгж, төвүүдийг татан буулгах шийдвэр гаргасан. Оновчтой зохион байгуулалтын хүрээнд 2 тушаалыг гаргасан бөгөөд А-735 дугаар тушаалаар хөгжлийн төвийг татан буулгасан, А-737 дугаар тушаалаар хэд хэдэн албыг татан буулгаж шийдвэрлэсэн байдаг. ******* нь 2021.06.29-ний өдрийн тушаалаар , хөгжлийн төвийн даргаар томилогдон ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан , хөгжлийн төв татан буугдсан үйл баримт тодорхой ба, түүнд 2 сарын тэтгэмжид 10 сая төгрөгийг олгосон.
******* Газарт эрх олгох тухай хууль, ******* газрын 385 дугаар тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гарсан бөгөөд ******* газрын тогтоол хүчин төгөлдөр юм. ******* газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8-д зааснаар ******* газрын тогтоол гарснаараа хүчин төгөлдөр болох бөгөөд хүн, хуулийн этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй. ******* Газрын бүрэн эрхт төлөөлөгч нь ******* газрын тогтоолын биелэлтийг хангах үүрэгтэй. ******* ************** ХК-д онцгой дэглэм тогтоож байгаа нь нийтлэг харилцаа биш онцгой тохиолдолд хэрэглэгддэг тухайлсан хуулиар зохицуулагддаг харилцаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй юм. Тиймээс ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй учир түүнийг дагасан нэхэмжлэлийн шаардлагууд мөн үндэслэлгүй юм. Учир нь 13 дахь сарын цалин болон үр дүнгийн урамшуулал, шагналт цалинг онцгой дэглэмийн хугацаанд ажилласан ажилтны ажлын гүйцэтгэлд үндэслэн олгосон. Нэхэмжлэгч 12 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн ч хийж байсан ажлын гүйцэтгэлийн тайланг гаргаж үнэлүүлж дүгнүүлээгүй учир эдгээр урамшуулал олгогдох үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар иргэний үнэмлэх, 2022.12.08‑ны өдрийн Б/1430 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2023.01.05‑ны өдрийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, 2022.12.22‑ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023.01.05‑ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.18‑ны өдрийн 4803 дугаар хүсэлт шийдвэрлэн, нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар Монгол улсын Их хурлын 2023.04.21‑ний өдрийн 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2021.07.29‑ний өдрийн Б/742 дугаар, 2020.07.06‑ны өдрийн Б/625 дугаар *******ыг ажилд томилох тухай тушаалууд, гүйцэтгэх захирлын 2022.10.25‑ны өдрийн А/677 дугаар компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтууд, гүйцэтгэх захирлын 2021.06.30‑ны өдрийн А/182 дугаар компанийн алба, нэгжийг шинэчлэн байгуулах тухай тушаал, 2022.03.16‑ны өдрийн А/124 дугаар хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт болох хөдөлмөрийн дотоод журам, компанийн дундаж цалин хөлсний баримт, 2021.08.02‑ны өдрийн 123 дугаар ажлын байрны санал, ажлын байрны тодорхойлолт зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу ******* ******* ХК‑ийн 2023.11.06‑ны өдрийн 02/1922 тоот албан бичиг, гүйцэтгэх захирлын 2023.07.04‑ний өдрийн А/236 дугаар онцгой дэглэмийн хугацаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ажилтнуудад урамшуулал олгох тухай тушаал,
Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу 2023.04.18‑ны өдрийн 4803 дугаар хүсэлт шийдвэрлэн, нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжтай хэргээс ******* ******* ХК‑ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ******* газрын 2022.10.26‑ны өдрийн 385 дугаар тогтоол, ТУЗ‑ийн 2021.06.29‑ний өдрийн 28 дугаар тогтоол, хавсралт, гүйцэтгэх захирлын 2021.06.30‑ны өдрийн А/183 дугаар төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтууд, гүйцэтгэх захирлын 2022.12.08‑ны өдрийн А/735 дугаар компанийн бүтцийн нэгжээс , хөгжлийн төвийг татан буулгах тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2022.12.09‑ний өдрийн Б/1479 дүгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласны тэтгэмж олгох тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2018.12.19‑ний өдрийн А/462 дугаар журам батлах тухай тушаал, хавсралт болох компанийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох тухай журам, ажилтны ажил дүгнэх, заавар, гүйцэтгэх захирлын 2019.04.05‑ны өдрийн А/198 дугаар журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2020.12.30‑ны өдрийн А/354 дүгээр журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2022.07.01‑ний өдрийн А/394 дүгээр компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгож журам шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтууд, Дотоод аудитын албаны 2021.11.17‑ны өдрийн дүгнэлт, хавсралтууд, 2020.10.23‑ны өдрийн хамтын гэрээ, гүйцэтгэх захирлын 2022.12.20‑ны өдрийн А/752 дугаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, А/753 д угаар ажилтнуудад шагналт цалин олгох тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2022.10.25‑ны өдрийн А/677 дугаар компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, гүйцэтгэх захирлын 2022.11.02‑ны өдрийн А/683 дугаар хариуцлагыг сайжруулж ажиллах тухай, хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, ******* *******т эрх олгох тухай хууль, ******* газрын 385 дугаар тогтоолыг удирдлага болгон ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, байгууллагад 2023 оны 04 сар хүртэл ямар нэгэн бүтцийн өөрчлөлт хийгээгүй, үүний улмаас нэхэмжлэгч нь цалин хөлсгүй болж, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин, улирлын шагналт цалингаа авч чадахгүй хохирч байгаа учир шаардах эрхтэй... гэж,
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...1991 оны ******* *******т эрх олгох тухай хуульд зааснаар чухал шаардлагатай үйлдвэрийн *******, байгууллагад онцгой дэглэм тогтоож арга хэмжээ авах эрхийг ******* *******т олгосны дагуу ******* газрын 2022 оны 385 дугаар тогтоол гарч компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилж, байгууллагын зохион байгуулалт бүтцийг оновчтой шинэчлэн тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг олгосон, уг эрхийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан төвийг шаардлагагүй гэж үзэн татан буулгасан, түүнд тэтгэмж олгосон, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.
3.Хариуцагч ******* ******* ХК‑ийн гүйцэтгэх захирлын 2020.07.06‑ны өдрийн Б/625 дугаар тушаалаар нэхэмжлэгч ******* нь Захиргаа, удирдлагын *******т зөвлөхөөр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021.07.29‑ний өдрийн Б/742 дугаар тушаал, 2021.08.02‑ны өдрийн 123 дугаар ажлын байрны саналыг үндэслэн , хөгжлийн төвийн даргаар томилогдон ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын байрны тодорхойлолтод заасан, үндсэн чиг үүрэг болох компанийн олон нийтэд зориулсан контент агуулга гаргах, бүтээх, түгээх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллажээ.
Улмаар нэхэмжлэгч ******* нь ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.08-ны өдрийн Б/1430 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, хариуцагч ******* ******* ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч *******д танилцуулж, хүлээлгэн өгсөн байх ба, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлс болон гүйцэтгэх захирлын 2022.12.09‑ний өдрийн Б/1479 дүгээр тушаалаар түүнд 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгон, холбогдох тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.
Хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал буюу ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаалдаа Монгол Улсын ******* *******т эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол улсын ******* газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.08‑ны өдрийн А/735 дугаар тушаалыг тус тус удирдлага болгон,
******* газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар хөгжил, ны төвийн дарга Эрдэнэчимэгийн *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022.12.08‑ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай... гэх үндэслэлийг заажээ.
4.БНМАУ-ын ******* *******т эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн *******, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын ******* *******т олгосугай гэж,
2 дугаар зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн *******, байгууллагын үйл ажиллагааны талаар ******* газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн *******, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох... гэж заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын ******* газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ******* газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож,
онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын ******* *******т эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байна.
Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.*******ад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан ба, энэхүү хугацаа 2023.10.21‑ний өдөр дуусгавар болсон хэдий ч ******* газрын 2023.11.29-ний өрийн 424 дүгээр тогтоолоор ******* ******* ХК-нд дахин 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.*******ыг томилсон байна. /https://legalinfo.mn/mn сайт/
5.Хариуцагч ******* ******* ХК‑ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.06.29‑ний өдрийн 28 дугаар тогтоол болон хавсралтаар компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байх ба, энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаар компанийн нийт орон тооны хязгаарыг 946, төв оффисын орон тооны хязгаарыг 200 байхаар тогтоосон,
2 дугаар зүйлд зааснаар батлагдсан орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг гүйцэтгэх захирал Б.т үүрэг болгосон,
3 дугаар зүйлд зааснаар компанийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, эрчимжүүлэх, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан орон тооны хязгаар, тухайн жилийн цалингийн төсөвт багтаан төслийн нэгж, албыг татан буулгах, нэгтгэх, байгуулахыг гүйцэтгэх захирал Б.т зөвшөөрсөн байна.
Дээрх тогтоолын хүрээнд гүйцэтгэх захирал Б. нь 2021.06.30‑ны өдрийн А/182 дугаар компанийн алба, нэгжийг шинэчлэн байгуулах тухай тушаалыг гаргаж, энэхүү тушаалын хавсралтаар Алсын хараа-2050 стратеги А6-20 ны төв, хөгжлийн төв, Стандарт үнэлгээний алба, Гүйцэтгэлийн хяналтын алба, Геологийн алба гэх мэт нийт 19 алба, төвийг байгуулжээ.
Улмаар гүйцэтгэх захирлын 2021.06.30‑ны өдрийн А/183 дугаар тушаалаар төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталсан байх ба, энэхүү тушаалын хавсралтад зааснаар хөгжлийн төв нь албаны дарга 1, мэргэжилтэн 1, нийт 2 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар байна. Харин Дотоод аудитын алба нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт өгөх зорилготой 2021.11.17‑ны өдөр дүгнэлт гаргасан байх ба, энэхүү дүгнэлтийн дүгнэлт, зөвлөмж хэсэгт ...компанийн дүрэмд заасан үндсэн үйл ажиллагаатай холбоогүй , хөгжлийн төв гэх нэгжийг байгуулсан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн ...чиглэлд нийцэхгүй бөгөөд ТУЗ‑ийн 2021.06.29‑ний хурлаас компанийн үндсэн үйл ажиллагаанд холбогдох нүүрс баяжуулах үйлдвэр барих, усны хоолой татах, конвейрын систем нэвтрүүлэх ...гэх зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий нэгж, алба байгуулах зөвшөөрлийг олгосон гэдгийг анхаарч, уг нэгжийг татан буулгах шаардлагатай... болохыг дүгнээд, ...ТУЗ‑ийн 2021 оны 28 дугаар тогтоолыг мөрдөж ажиллахыг гүйцэтгэх захиралд зөвлөмж болгожээ.
6.Гэвч , хөгжлийн төв үйл ажиллагаа явуулсан хэвээр байх ба, гүйцэтгэх захирлын 2022.10.25‑ны өдрийн А/677 дугаар тушаалаар компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн баталж, тушаалын 11 дүгээр хавсралтад зааснаар , хөгжлийн төв нь компанийн талаарх олон нийтийн хандлагын талаарх суурь хийх, тандах, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны уялдааг хангах, контент бэлтгэх, хамтран ажиллах байгууллагуудтай холбоо тогтоох гэх мэт үндсэн 7 чиг үүргийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Харин 2022.10.26‑ны өдрийн Монгол улсын ******* газрын 385 дугаар тогтоолоор ******* ******* ХК‑нд онцгой бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдсон ирсэн Ж.******* тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, дээр дурдсан ******* газрын 385 дугаар тогтоолоор өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2022.12.08‑ны өдрийн А/735 тоот тушаалаар компанийн бүтцийн нэгжээс , хөгжлийн төвийг татан буулгаж, үүнтэй холбоотойгоор тус төвийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэснээр нэхэмжлэгч *******ыг , хөгжлийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдсон.
7.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал буюу ******* газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын ******* *******т эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйл, ******* газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх талаар ******* газраас олгосон эрх хэмжээний хүрээнд, дээр дурдсан компанийн ТУЗ-ийн 2021.06.29-ний өдрийн 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/182 дугаар шийдвэр, 2021.11.17-ны өдрийн Дотоод аудитын албаны дүгнэлт, гүйцэтгэх захирлын 2022.12.08-ны өдрийн А/735 дугаар тушаал зэрэгт үндэслэн 2022.12.08-ны өдөр , хөгжлийн төвийг татан буулгаж, 2022.12.08-ны өдрийн Б/1430 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл онцгой дэглэм нь тухайн компанид тусад нь тогтоосон онцгой харилцаа байх ба, компанийн зохион байгуулалтын бүтэц, үүргийг оновчтой тогтоохтой холбоотой харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль буюу нийтлэг баримталдаг хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзэхээр байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан ...ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, ******* *******т эрх олгох тухай хууль, ******* газрын 385 дугаар тогтоолыг удирдлага болгон ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй... гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй болно.
8.Иймд *******ыг урьд эрхэлж байсан , хөгжлийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан цалин хөлсний бүрдэлд үр дүнгийн урамшуулал, шагналт цалин хамаарах бөгөөд цалин хөлс нь хоршоо утгатай, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг, эдгээр нь бие биедээ харилцан хамааралтай, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагавар байдаг онцлогтой.
9.Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7‑д зааснаар ******* ******* ХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 5,000,000 төгрөг, улирлын шагналт цалин 8,138,236 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5‑д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА