| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/03465/И |
| Дугаар | 182/ШШ2024/02772 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02772
| 2024 06 12 | 182/ШШ2024/02772 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “О” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 950.330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“О ББСБ” ХХК нь А.Бтой 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 40.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9%-ийн хүүтэй 96123 тоот зээлийг тоот дансанд, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 250.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9%-ийн хүүтэй 96125 тоот зээлийг тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч А.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч А.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар: 96123 тоот зээл 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 40.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 690 хоног /зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 660+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 91.080 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 91.080 төгрөг, нийт 131.080 төгрөг, 96125 тоот зээл 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 250.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 690 хоног /зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 660+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 569.250 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 569.250 төгрөг, нийт 819.250 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 290.000 төгрөг, нийт хүү 660.330 төгрөг, нийт 950.330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь хариуцагч А.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 950.330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 950.330 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 950.330 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь татгалзсныг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.358 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 13.679 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН