Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/242

 

Б.Ц*******т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Ц*******ын өмгөөлөгч Ш.Ганбат, Ж.Тэгшмандал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн 2020/ШЗ/2495 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 11*******ний өдрийн 03 дугаартай эсэргүүцэл, хохирогч Ч.Д*******ийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдолд тус тус үндэслэн Б.Ц*******т холбогдох эрүүгийн 2008 00000 1326 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26*******ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б*******ын Ц, ... оны ... дугаар сарын ...*******ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...*******ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 15*******ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1*******т зааснаар 13 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 06*******ны өдөр 2 жил 6 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Б.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 25*******ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүйн гол” гэх газарт Ч.Д*******тэй газрын маргаан хийж Ч.Д*******ийн хүзүү, цээжин хэсэгт нь маажиж, нүүрэн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Б.Ц*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хохирогчийн шүүхийн өмнөх шатанд болон шүүх хуралдаанд өгсөн, зарим гэрч нарын шүүхийн өмнөх шатанд өгсөн мэдүүлгүүдийнх нь хооронд ноцтой зөрүү үүссэн ба тухайн зөрүүтэй мэдүүлгүүд нэгэн зэрэг үнэн байх боломжгүй, нэг нь үнэн, нөгөө нь худал болох нь зайлшгүй бөгөөд бодит үндэслэгээтэй асуудал байх тул тухайн худал мэдүүлсэн, түүнчлэн тус худал мэдүүлэг өгсөн нь бусдын нөлөөнд автсантай холбоотой эсэх зэргийг нэг мөр шалган тогтоохгүйгээр тус хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Хохирогч Ч.Д*******ийн Б.Ц хүрзээр цохисон, эсхүл Б.Ц ба Д.Б хоёр хүрз булаацалдах явцад Ч.Д ба Б.Ц нар зууралдахад Б.Ц гараараа цээж хэсэгт нь маажиж, хүзүүг нь боож, нүүр рүү нь цохисон, эсхүл тус маргаанаас өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 23*******ны өдөр хохирогч нь хүнд цохиулснаас зарим гэмтэл шарх учихсан байж болох эсэх тухай мэдүүлгүүдийн аль нь үнэн, аль нь худал болохыг эргэлзээгүй бөгөөд хангалттай нотолж тогтоох, энэ хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх,

Б.Ц нь хүрзээр Ч.Д*******г цохисон, үүний дараа Д.Б хүрзийг булааж авахаар зууралдсан байтал гэрч С.Э, Д.Б, Д.Ц нар эсрэгээр буюу худал мэдүүлсэн, эсхүл Б.Ц хүрзээр Ч.Д*******г цохих гэж байхад нь Б хүрзийг авах гээд булаацалдсан, энэ үед Ч.Д тэдэн рүү очиж хүрзэнд оногдсон байтал гэрч Д.Б, хохирогч Ч.Д нар эсрэгээр буюу худал мэдүүлсэн эсэх асуудлыг мухарлан шалгах, худал мэдүүлсэн хохирогч, гэрч нарт хүлээлгэх хариуцлага, холбогдох бусад асуудлыг дүгнэх,

Б.Ц ба Д.Б нар хүрз булаацалдаж эхэлсэн үе хэзээ болох, ямар хугацаанд үргэлжилсэн, яаж таслан зогсоогдсон эсэх, хүрзийг булаацалдахад Б хүрзний аль хэсгээс барьж авсан, эсхүл Ц*******ын тухайн хүрз барьсан гараас нь барьсан эсэх, хүрз булаацалдаж байх явцдаа Ц нь Д*******г тэдэн рүү очиход гараараа цохисон, маажсан, хоолойг нь боосон эсэх, эсхүл хүрз булаацалдсан үйл явдал таслан зогсоогдсоны дараа шүүгдэгч ба хохирогч нар харилцан зууралдсан эсэх, тэд хэн нэгнийгээ боосон, маажсан, цохисон үйл явдлууд болсон эсэх асуудлыг нотолж тогтоох,

тухайн өдөр шүүгдэгч, хохирогч, бусад хүмүүсийн хооронд болсон зодоон, маргааны үйл явдал бичигдсэн гэх камерын бичлэг тасалдалгүй үргэлжилсэн бичлэг эсхүл бүрэн бус бичлэг болох, бичлэгт бүх үйл явдлыг оруулж бичсэн эсэх, бүрэн бичлэгийг тасалж эвлүүлсэн бичлэгээс тэмдэглэл хийсэн эсэх, түүнчлэн тус бичлэгт буй үйл явдал, үйл хөдөлгөөн, дуу авиаг болсон дараалал, цаг хугацаагаар нь нарийвчлан бүрэн, бодитой шинжлэн үзлэг хийх, бэхжүүлэх, зарим маргаан бүхий нэг нь хүрз барьсан буюу нөгөө нь тонгойсон хөдөлгөөний дүрс юу илэрхийлж байгааг тухайн дуу*******дүрсний бичлэгийн хүрээнд тусгай мэдлэг, аргачлалаар дүгнүүлэх, холбогдох этгээд бүрээс тодруулах зэрэг тодорхой бус, маргаан бүхий асуудлыг зайлшгүй нотолж тогтоохгүйгээр таамаглах боломжгүй.

Шинжээчийн дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй, бүрэн бус хийгдсэн байх тул дахин хийлгүүлэх, Ч.Д*******ийн биед учирсан зулгаралт, няцрал, цус хуралтууд нь бүхэлдээ буюу бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл зарим зулгаралт, няцралт, цус хуралтууд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах эсэх, тухайн зулгаралт, няцрал, цус хуралтууд нь тус бүртээ мохоо зүйлийн үйлчлэлээр эсхүл аль зулгаралт, няцрал, цус хуралтууд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр тус тусдаа үүсэх эсэх, тухайн зулгаралт, няцрал, цус хуралтуудаас үзэхэд хүч үйлчилсэн давтамжийн доод хязгаар нь хэд болох, тухайн зулгаралт, няцрал, цус хуралтуудын аль нь гараар самардах, маажих, гараар эсхүл бусад мохоо зүйлээр цохих үйлчлэлээр үүсэх эсэх, цээжний зулгаралт, хүзүү хоолойд үүссэн гэмтэл нь тухайн хохирогчийн өмсөж явсан хувцасны зах хэсгээр шахаж барих, бооход үүсэх эсэх эсхүл гараар маажих, боох, цохих үед эсхүл хүний гараас бусад мохоо зүйлээр цохиход үүсэх эсэх, шинэ ба хуучин гэмтэл гэдгийг ямар хугацаа, шалгуур шинжээр тодорхойлох эсэх, 2020 оны 8 дугаар сарын 23*******ны өдөр эсхүл 2020 оны 8 дугаар сарын 25*******ны өдөр учирсан байж болох гэмтлийг хэрхэн ялгах, өөр цаг хугацаагаар шинэ ба хуучин гэмтэл шарх гэж зааглан ялгах боломжтой эсэх зэргийг нэг мөр, иж бүрэн, эргэлзээгүй тогтоох,

шалган тогтоовол зохих зарим асуудлын хүрээнд холбогдох зарим хүнээс гэрчийн мэдүүлэг шинээр болон дахин авах шаардлага үүссэн бөгөөд энэхүү нотолбол зохих асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2, 32.3, 32.10 дугаар зүйлүүд, тэдгээрийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорын мөрдөх, хянах чиг үүргийн хүрээнд шалгагдах, хянагдах асуудал гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Ц*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд Ч.Д хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээж, хууль сануулсны дараа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд би кадастрын зураг үзүүлээд “Та нарын газарт хашаа барь гэсэн зөвшөөрөл байхгүй байна” гэтэл “Чи ямар ядаргаатай хар пизда вэ, ална тална” гээд дайрсан. Тэгэж дайрахаар нь би ч бас хэрүүл маргаан хийсэн, тэгтэл хүрзээр цохих гээд далайхад нутгийн ах бариад авсан. Би барьж байсан цаасаа эргэж харж хүнд өгчихөөд эргээд хартал хүрзээр цохисон. Тэгээд би “Чи муу яахаараа намайг цохидог юм” гэж бид хоёр зууралдсан. Зууралдах хооронд миний цээжин тус газар самардсан бас нүүрэн тус газар цохисон. Гэмтлүүдийг Ц гэдэг хүн учруулсан...” /хх 10/ гэж, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч дээрх мэдүүлгээ тогтвортой мэдүүлсэн. Ц нь гартаа барьсан хүрзээр Ч.Д*******г цохисон асуудлыг мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б, Б.Б нар давхар нотолж мэдүүлсэн. Тухайн хэрэг гарахаас өмнө хохирогч Ч.Д нь бусдад зодуулсан, цохиулсан зүйл байхгүй талаар мэдүүлдэг ба хэрэгт авагдсан камерын бичлэг дээр зодоон болохоос өмнө хохирогчийн нүүрэнд гэмтэл, шарх, сорви байхгүй, харин зодоон болсны дараа нүүрэндээ гэмтэл авсан байдал нь тусгагдсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч Д.Б, М.Б нарыг оролцуулан дээрх асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт тодруулж, асуух байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон яллагдагч нараас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн хэрэг гарах үед 2 талын маргалдсан байдлыг харуулсан камерын бичлэг бүхий 2 ширхэг сидийг хавтас хэрэгт хавсарган, мөрдөгчийн тэмдэглэл үйлдэн, сидийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсарган шүүхэд шилжүүлсэн, шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс мөн адил хэргийн газар болсон үйл явдлын талаарх камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг шинээр гаргаж өгч хэрэгт хавсаргуулан, дээрх үйл баримт бүхий камерын бичлэгийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд үзүүлж, болсон үйл баримтын талаар хохирогч болон шүүгдэгч нараас тодруулан асууж, камерын бичлэгийг шинжлэн судалсан. Хэрэгт авагдсан шинжээчийн 9851 дугаартай дүгнэлтээр Ч.Д*******ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл гэж дүгнэсэн байдаг бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан тусгай мэдлэг шаардсан асуултыг хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаанд тухайн дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж, асууж тодруулах боломжтой. Шүүгдэгч өөрийгөө гэм буруугүй, бусдыг зодож, цохиогүй талаар маргаж байгаа нь яллгдагч, шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ц*******ын гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Д*******ийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Хохирогч Ч.Д*******д учруулсан хөнгөн зэргийн гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэсэн дүгнэлт, шүүгдэгч Б.Ц нь хүрзээр цохисон нь камерын бичлэг, гэрч Д.Б, Д.Б нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байхад анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Камерын бичлэг тасралтгүй үргэлжилсэн бүрэн бичлэг бөгөөд бичлэгийг эвлүүлэх ямар ч боломжгүй, эхлэл, төгсгөл нь цаг хугацааны дараалалтай байдаг. Энэ бичлэгт гэрчүүдийн үйл явдал бүрэн тогтоогдож мэдүүлэгтэй зөрүүгүй таардаг. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Ц*******ын өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид дурдсан Д.Б, М.Б гэх хүмүүсийн мэдүүлэг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байдал үүссэн учир шүүх ийм захирамж гаргасан. Хэргийн материалд 3 сиди авагдсаны хоёрыг нь манай талаас гаргаж өгсөн. Нэгийг нь би шүүх хуралдааны шатанд, нэгийг нь хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд 1 сиди шинжлэн судалсан. Бүгдийг нь шинжлэн судлаагүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч талаас гаргаж өгсөн сидийг шинжлэн судалсан. Энэ нь миний шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн сидитэй агуулгын хувьд адил байсан учир би өөрийн гарган өгснийг шинжлэн судлуулаагүй. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ гэхээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч “хүрзээр цохих гээд далайхад нь Б бариад авсан” гэж мэдүүлсэн. Гэрч Б “нэг залуу хүрз далайгаад Д*******ийн нүүрэнд хальт цохисон. Тэгэхээр нь би дахин цохиж магадгүй гэж бодоод хүрзийг нь булааж авах гэж булаацалдсан” гэж мэдүүлсэн. Мөрдөгч энэ талаар тодруулж “Б.Ц хүрзээр цохих үйлдэл хийсэн үү. Та хүрзийг хэзээ булааж авсан юм бэ” гэхэд “Б.Ц гэх хүн хүрзээр Д*******г цохисны дараа би хүрзнээс нь барьж авсан” гэж мэдүүлсэн.” гэв.

Шүүгдэгч Б.Ц*******ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хохирогчийн тодорхой хууль бус үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Ц*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байна.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоох боломжтойгоос гадна тус гэмт хэргийн шинж, үйлдэл тус бүрийг ямар аргаар үйлдсэн зэрэгт хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд шаардлагатай гэрчүүд, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт тодруулан асууж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг биш, эсхүл шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдвол хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх бүрэн эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжийн үндэслэлд заасан мөрдөн шалгах ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэв.

Иймд “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 1 дүгээр сарын 11*******ний өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Л.Батаагийн давж заалдсан гомдлыг тус тус хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн 2020/ШЗ/2495 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ц*******т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3*******т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21*******ний өдрийн 2020/ШЗ/2495 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ц*******т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Ц*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ