Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар П.Да***********, Г.Б*******, С******* дү*******С**** хо***** нарын гомдолтой, С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Иргэн П.Да***********, Г.Б******* болон С******* дү*******С**** хо*****.

Хариуцагч: С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгууль явуулах 8 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б*******, С******* дү*******С**** хо*****ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Да***********, Г.Б******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоолын 1 дэх заалтад С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар товлон зарласугай гэсэн тогтоол гаргажээ.

Энэхүү тогтоол нь Монгол Улсын иргэн П.Да*********** болон Г.Б******* бидний сонгогдох эрхийг зөрчсөн төдийгүй Сонгуулийн тухай хуулийн холбогдох

заалтуудтай нийцэхгүй байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан бол нөхөн сонгууль явагдана, мөн хуулийн 164.3-д Дараах тохиолдлыг орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан гэж ойлгоно, 164.3.1-д орон нутгийн хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн, 164.3.2-д орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хүчингүй болсон, 164.3.3-д орон нутгийн хурлын төлөөлөгч нас барсан гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад нөхөн сонгуулийг зөвхөн орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон тоо гарсан тохиолдолд явуулахаар зааснаас гадна орон тоо гарсан байх тохиолдлуудыг нарийвчлан зааж өгчээ. Гэтэл иргэн П.Да*********** болон Г.Б******* бидний оролцсон сонгуулийн үр дүн хүчингүй болсон бөгөөд дахин сонгууль явагдах хуульд заасан нөхцөл бий болсон байдаг.

Нөгөөтэйгөөр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно гэсний 13.1.1-д нас барсан, 13,1.2-д хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, 13.1.3-д хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан, 13.1.4-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан, 13.1.5-д тухайн орон нутгаас шилжсэн гэж тус тус заасан байна. Харин иргэн П.Да*********** болон Г.Б******* нар нь дээрх хуульд заасан үндэслэлийн аль нэгээр С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлөгдөөгүй учраас нөхөн сонгууль зарлах үндэслэлд хамааралгүй байна.

Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д Дараах тохиолдолд дахин сонгууль явагдана гэсний 163.1.1-д сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон гэж заажээ. Мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-д "Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэхүү хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна гэж, 163.3-д Дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана" гэж тус тус заасан байна. Бид С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойргийн хувьд нөхөн сонгууль явуулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. 2016 оны орон нутгийн сонгуульд тус тойрог буюу С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар тойрогт нэр дэвшигч П.Да*********** болон Г.Б******* бид олонхийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсон боловч тус тойрогт нэр дэвшсэн Л.Н**********, Р.О****нар нь С******* дү*******С**** хо*****ны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нэр дэвшигчдийг сонгосонд тооцох тухай 16 тоот тогтоолын 7 дугаар хороонд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны Шүүх тус тус хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сонгуулийн үр дүнг хүчингүй болгосон. Энэхүү хэрэгт бид гуравдагч этгээдээр оролцсон болно.

Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн хуульд зааснаар дахин сонгууль зарлах асуудалд үндэслэлгүйгээр нөхөн сонгуулийн тов зарласан нь П.Да*********** болон Г.Б******* бидний сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.9-д нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль явагдсан тохиолдолд бид сонгуульд оролцох боломжгүй болох нөхцөл байдал үүсч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэсний 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус тодорхойлсон бөгөөд Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоол нь дээрх хуулийн заалтуудад хамаарсан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Мөн Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоол гаргаж улмаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 09 дүгээр тогтоолоор Дүүргийн сонгуулийн хороо байгуулсан байна. 2016 онд байгуулагдсан Нийслэлийн С******* дү*******С**** хо***** татан буугдаагүй байхад дахин Сонгуулийн хороо шинээр байгуулж нэг дүүрэгт 2 сонгуулийн хороо бий болгож байгаа нь илт хууль бус юм.

Иймээс Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсье. гэв.

Нэхэмжлэгч С******* дү*******С**** хо***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоолын 1 дэх заалтад С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар товлон зарласугай гэжээ.

1 Нөхөн сонгууль явуулах хуулийн болон бодит үндэслэлгүй тухай

2 Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан бол нөхөн сонгууль явагдана гэж, мөн хуулийн 164.3-д Дараах тохиолдлыг орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан гэж ойлгоно": 164.3.1-д орон нутгийн хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн" гэж, 164.3.2-д орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хүчингүй болсон гэж, 164.3.3-д орон нутгийн хурлын төлөөлөгч нас барсан гэж тус тус заасан байна. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад нөхөн сонгуулийг зөвхөн орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон тоо гарсан тохиолдолд явуулахаар зааснаас гадна орон тоо гарсан гэж үзэх тохиолдлуудыг хуульд нарийвчлан зааж өгчээ.

Харин С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойргийн хувьд нөхөн сонгууль явуулах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна. Тухайн сонгуульд оролцсон зарим нэр дэвшигч нар нь тус дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нэр дэвшигчдийг сонгосонд тооцох тухай 16 тоот тогтоолын 7 дугаар хороонд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн Анхан, Давж Заалдах, Хяналтын Шатны Шүүх хүлээн авч, эцэслэн шийдвэрлэсэн.

Нийслэл Дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхээс тус дүүргийн сонгуулийн хорооны 16 дугаар тогтоолын 7 дугаар хороонд холбогдох хэсэг буюу П.Да***********, Г.Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосныг Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх болон Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл шүүхээс сонгуулийн үр дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон боловч дахин, нөхөн болон нэмэлт сонгууль явуулах талаар шийдвэр гараагүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д Дараах тохиолдолд дахин сонгууль явагдана гэсний 163.1.1-д сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон гэж заажээ. Мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-д Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргана, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна гэж, 163.3-д Дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана гэж тус тус заасан байна.

Дээрхээс дүгнэхэд С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасан үндэслэлээр дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163.2-д зааснаар дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргахаар байна.

Нэхэмжлэгчийн чиг үүрэг хэрэгжих боломжгүй болсон, холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар

1. С******* дү*******С**** хо***** нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-д Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна" гэж заасны дагуу дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргах чиг, үүрэгтэй юм. Гэтэл Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн дахин сонгууль зарлах асуудалд нөхөн сонгуулийн тов зарласан нь С******* дү*******С**** хо*****ны хуулиар олгогдсон дахин сонгууль явуулах чиг, үүрэгт хөндлөнгөөс халдсан үйл ажиллагаа юм.

2. Нөгөөтэйгөөр Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сонгуулийн тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д заасныг зөрчин нөхөн сонгууль товлосон, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163.2-д заасан Сонгуулийн Хорооны бүрэн эрх, чиг үүрэгт халдсан байна.

Сонгуулийн үр дүн хүчингүй болсон тохиолдолд дахин сонгууль, харин орон тоо гарсан тохиолдолд нөхөн сонгууль явуулахаар хуульд тодорхой заажээ. Гэтэл дахин сонгууль явуулах тус дүүргийн сонгуулийн хорооны эрхэд халдаж, үндэслэлгүйгээр нөхөн сонгууль товлож байгаа нь илт хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно" гэсний 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэж, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тодорхойлсон бөгөөд Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоол нь дээрх хуулийн заалтад хамаарсан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дахин сонгууль товлох асуудалд нөхөн сонгууль товлох эрх уулиар олгогдоогүй, тухайн шатны Сонгуулийн хорооны дахин сонгууль зарлан явуулах эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, дахин сонгууль явуулах суудлаар нөхөн сонгууль явуулах бодит боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Мөн Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоол гаргаж тухайн нөхөн сонгуулиа явуулахын тулд 2019 оны 04 дүгээр сар 08-ны өдөр 09 дүгээр тогтоолоор дүүргийн Сонгуулийн хороо байгуулсан байна. 2016 онд байгуулагдсан Нийслэлийн С******* дү*******С**** хо***** татан буугдаагүй байхад дахин Сонгуулийн хороо шинээр байгуулж нэг дүүрэгт 2 сонгуулийн ороо бий болгож эрх, үүргийн давхцал үүсгэсэн нь илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д зааснаар захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус болж байна.

Иймд Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгууль явуулах тухай 8 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсье. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С******* дү*******С**** хо*****ны Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хийж байна.

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд 35 төлөөлөгч оролцон С******* дү*******С**** хо*****ны дарга Б.Бат-Эрдэнэ өргөн мэдүүлсэн Сонгуулийн хорооны 16-р тогтоолыг үндэслэн тус төлөөлөгчдийг хурал өөрөө баталгаажуулан тогтоол гаргасан.

Ийнхүү манай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гучин 35 төлөөлөгч бүрэн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг хуралдаанд оролцохдоо нэхэмжлэгчид нь төлөөлөгчийн эрх үүргийг эдэлж санал гаргах, санал таслах эрхтэйгээр оролцсон болно.

Энэ явцад Ардчилсан намаас нэр дэвшигч С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Л.Н**********, Р.О****нар сонгуулийн дүнг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны хэргийн шүүхээс бүрэн ханган шийдвэрлэсэн байна. Иймээс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүсэлт гаргасан байна.

Уг асуудлаар 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 322 дугаар албан бичгийг /хавсралт 36 хуудастай/ С******* дү*******С**** хо*****ны дарга Б.Бат- Эрдэнэ, Нийслэлийн Сонгуулийн Хорооны дарга Ү.Ганболд нарт өөрийн биеэр хүсэлт хүргэсэн. Огт хариу ирүүлээгүй. С******* дү*******С**** хо*****ны дарга Б.Б***- Э******2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 10 минутад өөрийн биеэр Дүүргийн шатрын тэмцээнд ирэхэд нь биечлэн уулзахад манай хороо эрх зүйн чадамжгүй хуралдах боломжгүй бүгдийг Нийслэл рүү явуулсан гээд явсан.

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолын 10, 11 дүгээр хэсэгт баталгаажуулсан нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг хурал өөрөө хүчингүй болгосон байдаг. Энэ жил гаруйн хугацаанд бүрэн эрх эдэлж, урамшуулал мөнгийг бүрэн аван ажилласан байна.

Иймд орон гарсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нөхөн сонгууль зарласан С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 тоот тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн Захиргааны акт илт хууль бус болох шаардлага хангахгүй харин Сонгуулийн тухай хуулиар эрх олгосон, үүрэг болгосон эрх зүйн шаардлага хангасан захиргааны акт юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б*******, П.Да*********** болон С******* дү*******С**** хо***** нь Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгуулийн тов зарлах тухай 08 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №963 дугаар шийдвэрээр С******* дү*******С**** хо*****ны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон С******* дү*******С**** хо*****ны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай дугаар 16 тоот тогтоолын 07 дугаар хороо буюу П.Да***********, Г.Б******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2017/0*** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаар тогтоолыг үндэслэн бүрэн эрх нь баталгаажсан Г.Б*******, П.Да*********** нарын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгосон байна.

Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлана, 163 дугаар зүйлийн 163.1-д Дараах тохиолдолд дахин сонгууль явагдана, 163.1.1-д сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон, 163.2-т Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна гэж тус тус хуульчилсан байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Орон нутгийн хурлын төлөөлөгчийн нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн орон нутгийн хурлын Тэргүүлэгчид товлон зарлана,164 дүгээр зүйлийн 164.1-д Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан бол нөхөн сонгууль явагдана, 164.3-д Дараах тохиолдлыг орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан гэж ойлгоно", 164.3.1-д орон нутгийн хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн" , 164.3.2-д орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хүчингүй болсон, 164.3.3-д орон нутгийн хурлын төлөөлөгч нас барсан гэж тус тус заасан байна.

Дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №9** дугаар шийдвэрээс үзэхэд С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 07 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл болон С******* дү*******С**** хо*****ны Нэр дэвшигчдийг сонгогдсонд тооцох тухай дугаар 16 тоот тогтоолын П.Да***********, Г.Б******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож буюу сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасан нөхцөл байдал, үндэслэл үүссэн байна.

Үүнээс үзэхэд дахин сонгуулийг зохион байгуулах үндэслэл бодитоор үүссэн байх ба энэхүү дахин сонгуулийг явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо буюу С******* дү*******С**** хо***** гаргахаар Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163 дугаар зүйлийн 163.2-т заасан байна.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүд, үйл баримтуудад үндэслэн дүгнэвэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нөхөн сонгуулийг товлон зарлах хууль зүйн үндэслэл үүсээгүй, харин дүүргийн Сонгуулийн хорооноос дахин сонгуулийг зарлах, зохион байгуулах нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Учир нь С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай 12 дугаар тогтоолоор Г.Б*******, П.Да*********** нарын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхээс цаг хугацааны хувьд өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны №963 дугаар шийдвэрээр сонгуулийн дүн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тодруулан хэлбэл Г.Б*******, П.Да*********** нарт холбогдох сонгуулийн дүнг буюу саналын нэгтгэлийг гаргасан дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэрийг хуульд нийцээгүй болохыг шүүх тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн учир угтаа, анхнаасаа дүүргийн Сонгуулийн хорооноос Г.Б*******, П.Да*********** нарын нэрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн нь хуульд нийцээгүй, ийм учир дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Г.Б*******, П.Да*********** нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй, ийнхүү бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь хуульд нийцээгүй байна.

Дээр дурдсан Сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо зарлан явуулах эрх хэмжээтэй байхаар тодорхой хуульчилсан байна, харин нөхөн сонгуулийг орон нутгийн хурлын тэргүүлэгчид товлон зарлахаар хуульчилсан байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүд, бодит үйл баримтууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нөхөн сонгуулийг товлон зарлах хууль зүйн үндэслэл үүсээгүй, харин дүүргийн Сонгуулийн хорооноос дахин сонгуулийг зарлах, зохион байгуулах хууль зүйн үндэслэл үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус болохоор хуульчилсан байна.

Хууль зүйн үндэслэлүүд, бодит үйл баримтууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нөхөн сонгуулийг товлон зарлах хууль зүйн үндэслэл үүсээгүй буюу нөхөн сонгуулийг товлон зарлах үндэслэл байгаагүй талаар шүүх дээр дүгнэсэн.

Иймд Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгуулийн тов зарлах тухай 08 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч байх тул тус 08 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Яагаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэлд хамаарч байгааг тайлбарлавал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нөхөн сонгуулийг товлон зарлах үндэслэл байгаагүй, үүсээгүй буюу нэхэмжлэгчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, харин дүүргийн Сонгуулийн хорооноос дахин сонгуулийг зарлах, зохион байгуулах үндэслэл үүссэн байхад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нөхөн сонгуулийг товлон зарласан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч дүүргийн Сонгуулийн хороо болон Г.Б*******, П.Да*********** нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийг товлон зарлах үндэслэл байгаагүй буюу нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүх Г.Б*******, П.Да*********** болон С******* дү*******С**** хо*****ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгуулийн тов зарлах тухай 08 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163.1.1, 163.2заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б*******, П.Да*********** болон С******* дү*******С**** хо*****ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн С******** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Нөхөн сонгуулийн тов зарлах тухай 08 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Г.Б*******, П.Да*********** нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж Г.Б*******, П.Да*********** нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ