Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03093

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,338,492 төгрөгийг хариуцагч Б.Бадам нь 2024 оны 06 сарын 25-ны өдөр 389,749 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 389,749 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 389,749 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 389,749 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 389,749 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 389,749 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,185 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 26,185 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.АЗБАЯР