Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 147/ШШ2024/00176

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч:...-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “бараа бүтээгдэхүүний үнэ 45,754,147 төгрөг, алданги 21,*******7,291 төгрөг, нийт ... төгрөг, ,,, тус тус хүлээлгэн өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...” ХК-ийн гүйцэтгэх захирал ... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн ... нь  “...” ХК-тай 2023 оны 07 дугаар сарыг 01-ний өдөр ... тоот “....” байгуулан “...” ХК-ийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг орон нутагт худалдан борлуулах буюу гэрээт борлуулагчийн үүрэг гүйцэтгэн хамтран ажиллаж гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүрэг болох тодорхой тооны бараа бүтээгдэхүүнийг Д.Т-д нийлүүлж ирсэн. Д.Т нь талуудын хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний ерөнхий нөхцлийн 3.2.8 дугаар зүйлд заасан “гэрээнд заасан бэлэн бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөн буюу гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрч “бараа бүтээгдэхүүний үнэ 45,754,147 төгрөг, алданги 21,*******7,291 төгрөг, нийт ... төгрөгийн өр төлбөртэй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан ний дагуу бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор  Д.Т-д хөргүүртэй контейнэр .. ш, хаалгатай хөргүүр .. ш, хөлдөөгч ... ш, сээтгэн авдар ... ш тус тус хүлээлгэн өгсөн ба өнөөдрийн байдлаар дээрх эд зүйлийг манай компанид хүлээлгэн өгөөгүй байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т-ын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцахад тус компанийн нэхэмжлэлийн шаардлагаас 55,000,000 төгрөгийг сар бүр 1,800,000 төгрөг төлж барагдуулах тухайгаа илэрхийлсэн байна.

Иймд “...” ХК нь нийт ... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 12,*******,438 төгрөгөөр багасгаж, 55,000,000 төгрөгийг хариуцагч Д.Т нь сар бүр 1,800,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн.

Хариуцагч Д.Т нь хөргүүртэй контейнэр ... ш, хаалгатай хөргүүр ... ш, хөлдөөгч ... ш, сээтгэн авдар ... ширхэг зэргийг ажил хүлээлцэх явцдаа тус компанид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэхгүй. Харин хариуцагч нь хариу тайлбарт гаргасан бидний тохиролцож, эвлэрч буй хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнд төлбөрийг гаргуулах нөхцөлтэйгээр эвлэрсэн. Иймд хэргийг гэрээний дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т хариу тайлбартаа: “...” ХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ******* руу явж, төв оффис дээр очиж тус компанийн борлуулалтын албаны дарга С, менежер Б, хуулийн зөвлөх Б нартай харилцан ярилцаж тохиролцон нэхэмжлэлийн шаардлагаас бараа бүтээгдэхүүний төлбөр 55,000,000 төгрөгийг сар бүр 1,800,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Хөргүүртэй контейнэр ... ш, хаалгатай хөргүүр ...ш, хөлдөөгч ... ш, сээтгэн авдар ... ширхэг зэргийг ажил хүлээлцэх явцдаа гэрээт борлуулагч П.Н хүлээлгэн өгсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...” ХК нь хариуцагч Д.Т-д холбогдуулан  “бараа бүтээгдэхүүний үнэ 45,754,147 төгрөг, алданги 21,*******7,291 төгрөг, нийт ... төгрөг гаргуулах, хөргүүртэй контейнэр ... ш, хаалгатай хөргүүр ... ш, хөлдөөгч ... ш, сээтгэн авдар ... ш тус тус хүлээлгэн өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргасан.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж тохиролцон “...” ХК нь нийт .... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 12,*******,438 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Т нь  55,000,000 төгрөгийн шаардлагыг сар бүр 1,800,000 төгрөг төлж барагдуулахаар, хариуцагч Д.Т нь хөргүүртэй контейнэр .. ш, хаалгатай хөргүүр ... ш, хөлдөөгч ... ш, сээтгэн авдар ... ш ширхэг зэргийг ажил хүлээлцэх явцдаа гэрээт борлуулагч П.Н-т хүлээлгэн өгсөн, хариуцагч нь хариу тайлбарт гаргасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнд төлбөрийг гаргуулах нөхцөлтэйгээр эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “...” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,308 төгрөгийн тал хувь 282,654  төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн 55,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 432,950 төгрөгийн тал хувь 216,475 төгрөгийг хариуцагч Д.Т-оос гаргуулж, нэхэмжлэгч “...” ХКолгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  “...” ХК нь нийт .... төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 12,*******,438 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Т нь  55,000,000 төгрөгийн шаардлагыг сар бүр 1,800,000 төгрөгөөр төлж барагдуулахаар, хөргүүртэй контейнэр ... ш, хаалгатай хөргүүр .... ш, хөлдөөгч ... ш, сээтгэн авдар ...  ширхэг зэргийг ажил хүлээлцэх явцдаа гэрээт борлуулагч П.Н-т хүлээлгэн өгч, хариуцагч нь хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнд төлбөрийг гаргуулах нөхцөлтэйгээр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “...” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565,308 төгрөгийн тал хувь 282,654 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн 55,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 432,950 төгрөгийн тал хувь 216,475 төгрөгийг хариуцагч Д.Т-оос гаргуулж, нэхэмжлэгч “...” ХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОРМАА