Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02997

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээрзүйлийн 14.1-т заасныг баримтлан *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Завхан гол ургийн овогтой Дөлгөөний Маргадыг эцэг******* асрамжид үлдээсүгэй.

 

3.Хариуцагч******* нь нэхэмжлэгч******* хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигч гэр бүлийн хамтран өмлчөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагчэтгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээрзүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийнхувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Хуяг/-д даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Б.АЗБАЯР