Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02784

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02784

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт *** төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа *** төгрөгөөр багасгаж, хариуцагч ***- нь нэхэмжлэлийн шаардлага 35,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 10,000,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлж, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 8,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 8,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 9,000,000 төгрөгөөр хувааж төлөх, нэхэмжлэгч нь ***д Монгол банкны зээлдэгчийн хар түүхээс гаргуулах талаарх тодорхойлолт гаргаж өгөх, барьцаа хөрөнгө болох *** маркийн, *** арлын дугаартай, *** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг эвлэрлийн гэрээ баталсан шүүгчийн захирамж гарснаар хариуцагчид хүлээлгэж өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ***-гээс улсын тэмдэгтийн хураамжид **** төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ