Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нарийн бичгийн дарга: Г.Ууганзаяа;

Иргэдийн төлөөлөгч: Н.Хоньчин;

Улсын яллагч: Р.Батнасан;

Хохирогч: С.Нарантуяа, Л.Нарандэлгэр, В.Цогбаяр, Б.Отгонбаяр;

Иргэний хариуцагч Н.Болдбаатарын өмгөөлөгч: Б.Ариунболд;

Шүүгдэгч: Э.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, Б.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Эрдэнэчулууны Гантулгад холбогдох эрүүгийн 201525020949 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Премиер Интернейшнл” ХХК-д захирал ажилтай байсан, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 19 дүгээр гудамжны 34б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ТЕ86091174 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Эрдэнэчулууны Гантулга.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Э.Гантулга нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Залуучуудын Холбооны 320 тоотод байрлах “Премиер Интернейшнл” ХХК-ний байранд “оюутны зуны амралтаар Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж аялах хөтөлбөрт хамруулж явуулж өгнө” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

Иргэн Б.Сайхансанаагаас 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2.301.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.073.280 төгрөг, нийт 4.374.280 төгрөг,

Иргэн О.Хэрлэнгээс 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1.068.000 төгрөг, 2014     оны 03 дугаар сарын 15-ны өдөр 890.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 296.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 296.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 200 Ам.доллар буюу 355.824 төгрөг, нийт 2.905.824 төгрөг,

Иргэн Б.Батмөнхөөс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.464.000 төгрөг, 2015   оны 07 дугаар сарын 08-ны өдөр 368.000 төгрөг буюу нийт 1.832.000 төгрөг,

Иргэн В.Цогбаяраас 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1.500 Ам.доллар буюу 2.727.975 төгрөг,

Иргэн Г.Даваадалайгаас 2014 оны 06 дугаар сард 1.600 Ам.доллар буюу 2.919.424 төгрөг,

Иргэн О.Сувдаагаас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.851.000 төгрөг,

Иргэн Ө.Энхжингээс 2014 оны 07 дугаар 30-ны өдөр 1.855.000 төгрөг,

Иргэн Б.Ууганбаяраас 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1.856.000 төгрөг,

Иргэн Ж.Айгеримээс 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1.100 Ам.доллар буюу 2.054.558 төгрөг,

Иргэн А.Бержанаас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2.011.900 төгрөг,

Иргэн Н.Содномоос 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1.200 Ам.доллар буюу 2.198.892 төгрөг,

Иргэн Б.Отгонбаяраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2.402.400 төгрөг,

Иргэн Т.Эрбаатараас 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.200 Ам.доллар буюу 2.234.832 төгрөг,

Иргэн А.Далайцэрэнгээс 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2.259.600 төгрөг,

Иргэн Т.Нандинцэцэгээс 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.200 Ам.доллар буюу 2.251.740 төгрөг,

Иргэн Б.Ариунцэцэгээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 970.000 төгрөг, 2014  оны 12 дугаар сарын 26-ны өдөр 800 Ам.доллар буюу 1.507.464 төгрөг, нийт
2.477.464 төгрөг,

Иргэн Ш.Амарсайханаас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 650 Ам.доллар буюу 1.229.345 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.254.500 төгрөг, нийт 2.488.200 төгрөг,

Иргэн С.Нарантуяагаас 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3.112.000 төгрөг,

Иргэн М.Маржанаас 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.363.600 төгрөг, 2015   оны 03 дугаар сарын 13-ны өдөр 600 Ам.доллар буюу 1.192.458 төгрөг нийт
2.556.058 төгрөг,

Иргэн М.Нинагаас 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.372.700 төгрөг,
2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 800 Ам.доллар буюу 1.589.944 төгрөг нийт
2.962.644 төгрөг,

“Боловсрол хөгжлийн гүүр” төрийн бус байгууллагаас 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.800 Ам.доллар буюу 3.554.136 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800 Ам.доллар буюу 1.595.560 төгрөг, нийт 5.149.696 төгрөг,

Иргэн Э.Түвшинжаргалаас 2015 оны 02 дугаар сард 3.112.000 төгрөг,

Иргэн Л.Нарандэлгэрээс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2.247.700 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 73.280 төгрөг, 2.000.000 төгрөг, нийт 4.320.980 төгрөг,

Иргэн Е.Багашараас 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 700 Ам.доллар буюу 1.389.857 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 700 Ам.доллар буюу 1.389.780 төгрөг, нийт 1.400 Ам.доллар буюу 2.779.637 төгрөг,

Иргэн Б.Даваасүрэнгээс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1.350 Ам.доллар буюу 2.679.885 төгрөг,

Иргэн С.Дашмягмараас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1.584.800 төгрөг,

Иргэн Б.Билгүүнээс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2.496.000 төгрөг тус тус гэрээгээр халхавчлан залилан мэхэлж авч, давтан үйлдлээр бусдад 71.454.789 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 онд Н.Болдбаатар хувийн “Премиер Интернэйшнл” гэх нэртэй компани байгуулаад надад санал тавьсан. Уг саналдаа “манай компанийн үйл ажиллагаа доголдлоо, шүүх, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэдий ч гадаадад спонсор компани олчихсон учир надтай хамтарч ажиллаач” гэсэн. Ингээд Монголын Залуучуудын холбооны байранд оффис түрээслэн ажилласан ба зуны амралтаараа аялангаа ажиллах “Ворк энд Травел” нэртэй АНУ-н засгийн газраас хэрэгжүүлдэг хөтөлбөрийн дагуу оюутан залуусыг зуны амралтаар АНУ-руу явуулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Энэ чиглэлээр 60 гаруй оюутныг АНУ-руу явуулсан бөгөөд 2013 оноос АНУ-н засгийн газраас уг хөтөлбөрийн гадаад оюутнуудаар хийлгэх ажлын байрны саналыг багасгаж эхлэсэн тул ажлын байрны сонголт олдохоо больсон. 2013 онд ажлын саналууд маш багаар ирсэн тул үнэтэй ажлын санал АНУ-с авч чадахгүйд хүрч ОХУ-н Услан гэх захиралтай “Жоб оффер ру” ХХК-аас 1 ажлын саналыг 200-300 долларын үнээр авч эхлэсэн. Зарим саналууд зөрүүтэй, алдаатай байсан боловч мөнгөний зөрүүгээ манай компани руу буцааж шилжүүлдэггүй байсан. Гэтэл “Интракс” гээд АНУ-н спонсор компани манайд анх санал болгосноосоо бага урилга, ажлын санал өгсөн тул бид бүртгүүлсэн хүүхдүүдийн мөнгийг буцааж өгч эхлэсэн. Тэр үед долларын ханш огцом өсч 1200-1400 доллар болсон тул бид алдагдалд орсон. АНУ болон ОХУ-н компаниудтай бид хамтран ажиллаж, тухай бүр шаардсан мөнгийг нь явуулж байсан. Анх энэ үйл ажиллагааг явуулахад Н.Болдбаатар бид 2 хамтрахаар тохиролцож, “спонсор байгууллага асуудалгүй” гэж Н.Болдбаатар хэлснээр намайг “Премиер Интернэйшнл” ХХК-д оруулсан. Н.Болдбаатар Ардчилсан намд ажиллаж байсан бөгөөд томилгоогоор “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд дэд даргаар ажиллахаар боллоо” гэж хэлээд надаас хэд хоногийн турш нотариатын гэрээ хийхийг гуйсан. Уг гэрээний хувьд Н.Болдбаатар төрийн албан хаагч учир өөрийн нэр дээр компанитай байж болохгүйгээс гадна энэ компани өр төлбөрийн асуудалтай байгаа тул Н.Болдбаатарын нэр энэ компанид байж болохгүй гэсэн. Нотариатын гэрээнд компани өр, төлбөрийн асуудалтай үед шилжихгүй гэсэн заалт байсан тул би итгэсэн. Хэдийгээр Н.Болдбаатар төрийн албан хаагч болсон ч ажлын хажуугаар “Премиер Интернэйшнл” компанийхаа гадаад харилцааны асуудлыг хариуцахаар болсон. Ингээд бид 2 хамтарч ажиллаад Н.Болдбаатар спонсор компаниудтай гэрээ байгуулах ёстой байсан учраас би хүлээсэн. Гэтэл Н.Болдбаатар алга болсон. Н.Болдбаатар хохирогч нарт 13.000 доллар өгөх ёстой. Тэр мөнгө “Премиер Интернэйшнл” ХХК-н үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой гэв.

 

Хохирогч С.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 01 дүгээр сард хүү Алтаншагайтай хамт Монголын Залуучуудын Холбооны байранд очиж Э.Гантулгад 3.112.000 төгрөг өгсөн. Аялаж, ажил хийх зорилгоор АНУ-руу явуулж өгнө гэсэн. Тэр мөнгөнөөс нэг ч төгрөг буцаан авалгүй 2 жил өнгөрлөө. 2015 оны 06 дугаар сард “АНУ руу явуулна” гэсэн амлалт өгсөн бөгөөд “ажлын санал ирж байна, урилга удахгүй ирнэ” гэсэн ч 08 дугаар сар болж зуны амралтын хугацаа дууссан. Би 3.112.000 төгрөгөө авмаар байна. Миний хүү Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурдаг бөгөөд жилийн төлбөр нь 5.000.000 төгрөг төлдөг. Би хүүгийнхээ хагас жилийн төлбөрийг энэ хүнд өгсөн. Одоо мөнгөө авмаар байна гэв.

Хохирогч Б.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Э.Гантулгатай гэрээ хийж 1.300 Ам.доллар өгсөн. Манай охин Мишээл Тайваньд сурдаг бөгөөд охиныхоо өмнөөс би гэрээ хийж, мөнгө өгсөн. Тухайн үеийн ханшаар банкнаас 2.402.400 төгрөг тооцож авсан. Үүнээс хойш 2 удаа Э.Гантулгатай уулзсан бөгөөд “бичиг баримт гадаад руу явсан, удахгүй виз-нд орно” гэсэн ч утас нь холбогдохгүй байсан. Мессеж ирсэн нь одоо надад байгаа. Мөнгөнөөсөө буцааж аваагүй. Миний охин энэ жил сургуулиа төгсөж байгаа. Жилд 20.000.000 төгрөг төлж сурдаг. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

 

Хохирогч В.Цогбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хугацааг нь сайн санахгүй байгаа ч 2014 оны 01 дүгээр сард мөнгө өгсөн байх. 2014 оны 06 дугаар сард “АНУ-руу явуулна” гэхээр нь Э.Гантулгад 1.500 Ам.доллар өгсөн. Эхлээд 1.300 Ам.доллар өгсөн бөгөөд дараа нь 200 Ам.долларыг нэмж өгсөн. Дараа нь “барьцааны мөнгө хэрэгтэй” гэсний дагуу 2.000.000 төгрөгийг барьцааны мөнгөнд өгсөн. Сүүлд манай эхнэрт Э.Гантулга нь 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн байсан. Бага хүүгээ явуулна гэж мөнгө өгсөн бөгөөд манай хүү Техникийн их сургуульд сурдаг байсан. “Миний хүүг АНУ-руу явуулаад өгөөрэй” гэж хэлээд мөнгөө өгсөн. “АНУ-д зөөгчийн ажил хийлгэнэ” гэсэн. 2014 оны 08 дугаар сард “явуулж чадахгүй боллоо” гэж утсаар ярьсан бөгөөд “бүртгүүлсэн мөнгийг буцааж өгнө” гэсэн ч өгөлгүй 2 жил өнгөрлөө. Монгол мөнгөөр 2.727.975 төгрөгөө авмаар байна. Энэ хүүхэд миний бага охинтой чацуу учраас “мөнгийг минь өгвөл чамайг яллуулмааргүй байна” гэдгээ хэлж 2-3 удаа уулзсан ч холбоогүй таг болсон гэв.

 

Хохирогч Л.Нарандэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э.Гантулгатай 2013 оны 12 дугаар сард уулзсан ба ТВ-5 сувгаар “АНУ-руу явуулах хөтөлбөр” гэсэн зар сурталчилгааг хараад очсон. 2014 оны 01 дүгээр сард гэрээ хийгээд 1.600 Ам.доллар болно гэж хэлсэн. Тэгээд “түрүүлж бүртгүүлсэн тул 1.300 Ам.доллар болгож багасгалаа” гэхээр нь 1.300 Ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг өгсөн. Дараа нь “урилгаа захиалсан, гэхдээ барьцаа мөнгө гэж 2.000.000 төгрөг өгөх ёстой” гэхээр нь 2.000.000 төгрөг өгсөн. Монгол төгрөгөөр өгсөн. Тэгээд “2014 оны 06 дугаар сард АНУ-руу очно” гэсэн. Сүүлдээ миний хүүхэд маш их цочролд орж, энэ асуудлын хойноос явж байгаад хөлөө хугалсан бөгөөд 2.000.000 төгрөгийн барьцаанаас 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Бид сэтгэл санаагаар хохирохоос гадна итгэл үнэмшил алдагдсан. 2014 он дуусаад 2015 он болоход мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрын тусламжтайгаар миний охин гадагшаа яваад өнөөдрийг хүртэл гадаадад сурч байна. Эмэгтэй хүүхэд таяг хэрэглэхээ больсон ч дахиж өсгийтэй гутал өмсөж чадахгүй болсон. Охин маань Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 6 дугаар курсэд сурч байх байсан ч хэлний түвшингээ сайжруулах зорилгоор уг компанид бүртгүүлсэн нь худлаа болсон. Өнөөдрийн байдлаар 3.000.000 төгрөг гаруй мөнгөө буцааж аваагүй байгаа гэв.

 

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сайхансанаа /1хх-ийн 38/, О.Хэрлэн /3хх-ийн 15/, Б.Батмөнх /1хх-ийн 178-179/, В.Цогбаяр /1хх-ийн 64/, Г.Даваадалай /1хх-ийн 59/, О.Сувдаа /1хх-ийн 51/ Ө.Энхжин /1хх-ийн 86/, Б.Ууганбаяр /1хх-ийн 138/, Ж.Айгерим /2хх-ийн 52/, А.Бержан /1хх-ийн 168/, Н.Содном /хх-ийн 1хх-ийн 78/, Б.Отгонбаяр /1хх-ийн 145/, Т.Эрбаатар /1хх-ийн 181/, А.Далайцэрэн /3хх-ийн 70/, Т.Нандинцэцэг /1хх-ийн 132/, Б.Ариунцэцэг /1хх-ийн 135/, Ш.Амарсайхан /1хх-ийн 125/, С.Нарантуяа /1хх-ийн 107/, М.Маржан /1хх-ийн 24/, М.Нина /1хх-ийн 44/, С.Билгүүн /2хх-ийн 88/, Э.Түвшинжаргал /1хх-ийн 93/, Л.Нарандэлгэр /2хх-ийн 58/, Е.Багашар /1хх-ийн 159/, Б.Даваасүрэн /1хх-ийн 116/, С.Дашмягмар /1хх-ийн 71/, Б.Билгүүн /2хх-ийн 66/, гэрч Б.Билгүүн /3хх-ийн 122-123/ нарын мэдүүлэг, хохирогч нараас “Премиер Интернэйшнл” ХХК-д мөнгө өгсөн талаарх баримт /1хх-ийн 17, 29-30, 41, 46, 66, 82, 90, 96-97, 104, 112, 121, 127, 146, 156, 164, 177, 2хх-ийн 64, 3хх-ийн 9-11, 31, 113-115/, Э.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 225/, Э.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 223/, Э.Гантулгын иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 225, 2хх-ийн 188/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 920 дугаартай дүгнэлт /2хх-ийн 39/, Э.Гантулгаас хохирол төлсөн баримтууд /2хх-ийн 133-136/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2хх-ийн 7-15, 3хх-ийн 95, 152-161/, Э.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 141-144/, шүүх хуралдаанд шинээр өгсөн Голомт банкны дансаар Ам.доллар шилжүүлсэн 6 хуудас баримт, 7 хуудсанд 35 ширхэг баримт наасан 44 хуудастай “кассын дэвтэр” зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХнь:

 

Шүүгдэгч Э.Гантулга нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг Монголын Залуучуудын Холбооны 320 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Премиер Интернэйшнл” ХХК-ний байранд давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар буюу “оюутны зуны амралтаар Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж аялах хөтөлбөрт хамруулан явуулж өгнө” гэж хохирогч Б.Сайхансанаагаас 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2.301.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.073.280 төгрөг, нийт 4.374.280 төгрөг,

хохирогч О.Хэрлэнгээс 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1.068.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 890.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 296.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 296.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 200 Ам.доллар буюу 355.824 төгрөг, нийт 2.905.824 төгрөг,

хохирогч Б.Батмөнхөөс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.464.000 төгрөг, 2015            оны 07 дугаар сарын 08-ны өдөр 368.000 төгрөг буюу нийт 1.832.000 төгрөг,

хохирогч В.Цогбаяраас 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 1.500 Ам.доллар буюу 2.727.975 төгрөг,

хохирогч Г.Даваадалайгаас 2014 оны 06 дугаар сард 1.600 Ам.доллар буюу 2.919.424 төгрөг,

хохирогч О.Сувдаагаас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.851.000 төгрөг,

хохирогч Ө.Энхжингээс 2014 оны 07 дугаар 30-ны өдөр 1.855.000 төгрөг,

хохирогч Б.Ууганбаяраас 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1.856.000 төгрөг,

хохирогч Ж.Айгеримээс 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1.100 Ам.доллар буюу 2.054.558 төгрөг,

хохирогч А.Бержанаас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2.011.900 төгрөг,

хохирогч Н.Содномоос 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1.200 Ам.доллар буюу 2.198.892 төгрөг,

хохирогч Б.Отгонбаяраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2.402.400 төгрөг,

хохирогч Т.Эрбаатараас 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.200 Ам.доллар буюу 2.234.832 төгрөг,

хохирогч А.Далайцэрэнгээс 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2.259.600 төгрөг,

хохирогч Т.Нандинцэцэгээс 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.200 Ам.доллар буюу 2.251.740 төгрөг,

хохирогч Б.Ариунцэцэгээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 970.000 төгрөг, 2014            оны 12 дугаар сарын 26-ны өдөр 800 Ам.доллар буюу 1.507.464 төгрөг, нийт 2.477.464 төгрөг,

хохирогч Ш.Амарсайханаас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 650 Ам.доллар буюу 1.229.345 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.254.500 төгрөг, нийт 2.488.200 төгрөг,

хохирогч С.Нарантуяагаас 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3.112.000 төгрөг,

хохирогч М.Маржанаас 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.363.600 төгрөг, 2015            оны 03 дугаар сарын 13-ны өдөр 600 Ам.доллар буюу 1.192.458 төгрөг, нийт 2.556.058 төгрөг,

хохирогч М.Нинагаас 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.372.700 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 800 Ам.доллар буюу 1.589.944 төгрөг нийт 2.962.644 төгрөг,

“Боловсрол хөгжлийн гүүр” төрийн бус байгууллагаас 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.800 Ам.доллар буюу 3.554.136 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800 Ам.доллар буюу 1.595.560 төгрөг, нийт 5.149.696 төгрөг,

хохирогч Э.Түвшинжаргалаас 2015 оны 02 дугаар сард 3.112.000 төгрөг,

хохирогч Л.Нарандэлгэрээс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2.247.700 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 73.280 төгрөг, 2.000.000 төгрөг нийт 4.320.980 төгрөг,

хохирогч Е.Багашараас 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 700 Ам.доллар буюу 1.389.857 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 700 Ам.доллар буюу 1.389.780 төгрөг, нийт 1.400 Ам.доллар буюу 2.779.637 төгрөг,

хохирогч Б.Даваасүрэнгээс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1.350 Ам.доллар буюу 2.679.885 төгрөг,

хохирогч С.Дашмягмараас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1.584.800 төгрөг,

хохирогч Б.Билгүүнээс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2.496.000 төгрөгийг авч бусдад нийт 71.454.789 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч  Б.Сайхансанаагийн /1хх-ийн 38/: “... 2014 оны 2 дугаар сарын эхээр Монголын Залуучуудын холбооны 3 давхарт байрлах “Премиер Интернейшнл’’ ХХК-ийн оффист очиж захирал Гантулга гэх мөн Дуламсүрэн нартай уулзсан. ... Бид сүүлд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ‘’Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффис дээр очиж урьдчилгаа гэж 2.301.000 төгрөг болон хураамж 73.280 төгрөг өгснийг нарийн бичиг Дуламсүрэн гэх эмэгтэй тоолж авсан. Хэд хоногийн дараа Америкийн Нэгдсэн Улс руу 3 сарын хугацаанд явчихаад буцаж ирнэ гэсэн баталгааны гэрээний мөнгө гэж 2.000.000 төгрөгийг Э.Гантулга гэсэн нэртэй Голомт банкны данс руу шилжүүлсэн. ... Би үлдэгдэл 1.416.000 төгрөгөө буцааж авмаар байна ...” гэх мэдүүлэг,

 

 Б.Сайхансанаагаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2.301.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 73.280 төгрөг, 2.000.000 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 29-30/,

 

Хохирогч О.Хэрлэнгийн /3хх-ийн 15/: “... Э.Гантулгатай 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, 1.100 Ам.доллар өгсөн. Тэгээд дахиад 200 Ам.доллар бэлнээр 2014 оны 4 дүгээр сарын сүүлээр өгсөн. ... Э.Гантулгатай уулзахад “за дахиад 296.000 төгрөг өгчих” гээд бэлнээр авч дахиад 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахиж визэнд ороод виз өмнөх шалтгаанаар дахиад гараагүй …” гэх мэдүүлэг,

 

О.Хэрлэнгээс “Премиер Интернейшнл” ХХК-д 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 890.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1.068.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 296.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 296.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөг өгсөн баримт /3хх-ийн 9-11/

 

Хохирогч Б.Батмөнхийн /1хх-ийн 178-179/: “… Зарын дагуу Монголын Залуучуудын холбооны 320 тоотод байрладаг “Премиер Интернейшнл” ХХК-ны оффисын өрөөнд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр очиж уг байгууллагын захирал Э.Гантулгатай уулзаж түүний дэргэд сууж байсан менежер Д.Дуламсүрэнтэй /утас 96519669/ гэрээ байгуулж бэлнээр 800 Ам.доллартай тэнцэх тухайн үеийн ханшаар 1.464.000 төгрөг өгч, баримт авсан. ... 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээгээ шинэчилж Д.Дуламсүрэнтэй гэрээ хийж 200 Ам.доллартай тэнцэх 368.000 төгрөг өгч баримт авсан ...” гэх мэдүүлэг,

 

Б.Батмөнхөөс “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.464.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 368.000 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 177/,

 

Хохирогч В.Цогбаярын /1хх-ийн 64/: “… Би өөрийн хүү болох Баярбаатарыг Америкийн Нэгдсэн Улсад 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр аялж ажиллуулах хөтөлбөрт хамруулахаар “Премиер Интернейшнл” ХХК-ний захирал Э.Гантулгатай гэрээ байгуулж Монголын Залуучуудын Холбооны 320 тоотод очиж 1.500 Ам.доллар өгсөн ...” гэх мэдүүлэг,

 

Ж.Алтанцэцэгээс “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 40 Ам.доллар, 160 Ам.доллар, 2014 оны 03 дугаар сард 1.300 Ам.доллар өгсөн баримт /1хх-ийн 65/,

 

Хохирогч Г.Даваадалайгийн /1хх-ийн 59/: “… 2014 оны 05 дугаар сарын 31-нд Монголын Залуучуудын холбооны 3 давхарт ‘’Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффист эгч, ээж хоёртойгоо очиж уулзсан. ... Хэд хоногийн дараа манай ээж “Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффист очиж 1.600 Ам.доллар тушаасан ...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Сувдаагийн /1хх-ийн 51/: “… 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Монголын Залуучуудын холбооны 3 давхарт “Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффис дээр захирал Э.Гантулгатай очиж уулзаад бүртгүүлсэн. Тэгээд тэр үеийн Голомт банкны ханшаар бодож 1.000 Ам.доллар төгрөгөөр бодож төлсөн ...” гэх мэдүүлэг,

 

О.Сувдаагаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.851.000 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 46/,

 

Хохирогч Ө.Энхжингийн /1хх-ийн 86/: “ … Би 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монголын Залуучуудын холбооны 3 давхарт “Премиер Интернейшнл’’ ХХК-ны байранд очиход Э.Гантулга нь ганцаараа сууж байсан. Тэгээд би 1.000 Ам.доллар өгч бүртгүүлсэн ...” гэх мэдүүлэг,

 

Ө.Энхжингээс “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2014.07.30-ны өдөр 1.855.000 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 82/,

 

Хохирогч Б.Ууганбаярын /1хх-ийн 138/: ... Би гадаад улс руу явах гээд “Воркин трэвил” хөтөлбөрийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улс руу сурч ажиллахаар “Премир Интернейшнл’’ ХХК-д 2014 оны 07 сарын 24-нд 1.000 Ам.доллар өгч бүртгүүлэн гэрээ байгуулсан. ... Би тухайн үеийн ханшаар 1.000 Ам.долларыг бодож монгол мөнгөөр 1.856.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Монголын Залуучуудын холбооны байрны 3 давхарт байрлах “Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффист санхүүд нь тушаасан ...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Айгеримийн /2хх-ийн 52/: “... 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Залуучуудын холбооны байранд очиж тэдний ажилтан Дуламсүрэнтэй шууд гэрээ хийгээд 1.100 Ам.долларыг тушаасан...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Бержаний мэдүүлэг /1хх-ийн 168/: “…Би 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монголын Залуучуудын холбооны 320 тоотод байрладаг “Премиер Интернейшнл’’ ХХК-ний байранд очиж 2015 оны зун 3 сарын хугацаатайгаар Америкийн Нэгдсэн Улс руу явахаар болж бэлэн 1.100 Ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар бодож өгсөн …” гэх мэдүүлэг,

 

А.Бержанаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.100 Ам.доллар буюу 2.011.900 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 164/,

 

Хохирогч Н.Содномын /1хх-ийн 78/: “... 2014 оны 09 сарын 05-ны өдөр Монголын Залуучуудын холбооны 3 давхарт “Премиер Интернейшнл’’ ХХК-ны нарийн бичиг гэх Дуламсүрэн гэдэг эмэгтэйтэй уулзсан. ... Би тэр өдөр нь ээжээсээ 1.200 Ам.доллар бэлнээр авч мөнгөө төлсөн…” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Отгонбаярын /1хх-ийн 145/: “… Би 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж 1.300 Ам.доллар итгээд тушаасан. ... Гэрээ байгуулснаас хойш Э.Гантулгатай биеэр 2 удаа уулзсан боловч “болж байна, таны хүүхдийн материал Америк улс руу явчихсан байгаа, удахгүй ирнэ” гэж хэлсээр өдийг хүрээд байна …” гэх мэдүүлэг,

 

Г.Мишээлээс “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2.402.400 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 146/,

 

Хохирогч Т.Эрбаатарын /1хх-ийн 181/: “… Би 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Премиер Интернейшнл’’ ХХК-ний байранд очиж тус байгууллагын захирал Э.Гантулгатай гэрээ хийж 2015 оны зун 3 сарын хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад аялж ажиллахаар 1.200 Ам.доллар бэлнээр өгсөн ...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Далайцэрэнгийн /3хх-ийн 70/: “... 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсад аялж ажиллах хөтөлбөрийн хураамж гээд 1200 Ам.долларыг өгсөн… “ гэх мэдүүлэг,

 

А.Далайцэрэнгээс “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өпөр 2.259.600 төгрөг өгсөн баримт /3хх-ийн 31/,

 

Хохирогч Т.Нандинцэцэгийн /1хх-ийн 132/: “... 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Залуучуудын холбооны  320 тоот өрөөнд оффистой “Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффис дээр очиж захирал Э.Гантулгатай Америкийн Нэгдсэн Улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахаар 1.200 Ам.доллар бэлнээр хүлээлгэж өгч 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Америкийн Нэгдсэн Улс руу явахаар болсон ...”  гэх мэдүүлэг

 

Т.Нандинцэцэгээс “Премиер Интернейшнл’’ ХХК-д 1.200 Ам.доллар өгсөн баримт /1хх-ийн 127/,

 

Хохирогч Б.Ариунцэцэгийн /1хх-ийн 135/: “... 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монголын Залуучуудын холбооны 3 давхарт байрлах “Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффис дээр очоод тус байгууллагын захирал Э.Гантулгатай уулзаж 2015 оны зуны 3 сарын хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, аялах хөтөлбөрт хамрагдахаар гэрээ байгуулж бэлнээр 970.000 төгрөг өгсөн. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 800 Ам.доллар Э.Гантулгад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Амарсайханы /1хх-ийн 125/: “... Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Залуучуудын холбооны 320 тоот өрөөнд оффистой “Премиер Интернейшнл’’ ХХК-ний оффист өөрийн охин А.Халиунааг дагуулан очиж 2015 оны 04 дүгээр сард Америкийн Нэгдсэн Улсын визэнд орж 2015 оны 05 сараас эхлэн зуны амралтын хугацаанд ажиллаж аялах хөтөлбөрт хамруулахаар тус компаний захирал Э.Гантулгатай гэрээ байгуулсан. ... 2014 оны 12 дугаар сарын 15-нд 650 Ам.доллар бэлнээр дараа нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөн бэлнээр 650 Ам.доллар Э.Гантулгад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

А.Халиунаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.254.500 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.233.700 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 121/,

 

Хохирогч С.Нарантуяагийн /1хх-ийн 107/: “... 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Залуучууудын холбооны 320 тоотод байрлах “Премиер Интернейшнл’’ ХХК-ний байранд өөрийн хүү болох М.Алтаншагайг дагуулж очиж бэлнээр тухайн өдрийн ханшаар бодон монгол мөнгөөр 3.112.000 төгрөгийг тус байгууллагын захирал Э.Гантулгад бэлнээр өгч миний хүү түүнтэй гэрээ байгуулсан …” гэх мэдүүлэг,

 

М.Алтаншагайгаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3.112.000 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 104/,

 

Хохирогч М.Маржаны /1хх-ийн 24/: “... 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр “Премиер Интернейшнл’’ ХХК-ний захирал Э.Гантулгатай уулзсан. Тэгээд би 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 700 Ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг төлж гэрээ хийсэн. Намайг бүртгүүлсний дараа манай найз Е.Багашар бас бүртгүүлсэн. Тэгээд үлдсэн мөнгө 600 Ам.долларыг бэлнээр өгсөн. ... 1.300 Ам.доллараа нэхэмжилж байна …” гэх мэдүүлэг,

 

М.Маржанаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.363.600 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 600 Ам.доллар өгсөн баримт /1хх-ийн 17/,

 

Хохирогч М.Нинагийн /1хх-ийн 44/: “... 2015 оны 02 дугаар сарын эхээр Монголын залуучуудын холбооны 3 давхарт “Премиер Интернейшнл’’ ХХК-ний байранд очиж захирал Э.Гантулгаас нь мэдээлэл авахад “манайх жил болгон оюутнууд 3 сарын хугацаатай Америкийн Нэгдсэн Улс руу явуулдаг, ажил нь цагийн 8-11 Ам.доллар байдаг” гэж хэлж байсан. ... 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгүүлэхээр Монголын залуучуудын холбооны 3 давхарт “Премиер Интернейшнл” ХХК-ний оффист очоод захирал Э.Гантулгад бэлнээр эхний ээлжинд 1.300.000  төгрөг өгсөн. Тэгээд материалаа бүрдүүлж өгөөд дараа нь 2015 оны 03 дугаар сарын дундуур үлдэгдэл 800 Ам.долларыг Э.Гантулгын ярьснаар Бадрах гэдэг хүнд “Премиер Интернейшнл” ХХК-ний байранд очиж бэлнээр өгсөн …” гэх мэдүүлэг,

 

М.Нинагаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.372.700 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 800 Ам.доллар өгсөн баримт /1хх-ийн 41/,

 

Хохирогч С.Билгүүний /2хх-ийн 88/: “... Гэрээнд Энхбаяр бид хоёр гарын үсэг зураад урьдчилгаанд 1.800 Ам.долларыг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ хийсэн өдрөө өгсөн. Дараа нь хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна дахин  800 Ам.доллар өгөөд “ажлын урилгууд яаралтай хэрэгтэй байна” гэхэд “1 сарын дараа урилгууд ирнэ” гэсэн боловч ирээгүй. 1 урилга өгсөн. Тэр нь хуурамч байсан …” гэх мэдүүлэг,

 

Боловсрол хөгжлийн гүүр төрийн бус байгууллагаас “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.800 Ам.доллар буюу 3.554.136 төгрөг,  2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800 Ам.доллар өгсөн баримт /1хх-ийн 96-97/,

 

Хохирогч Э.Түвшинжаргалын /1хх-ийн 10/: “... 2015 оны 01 дүгээр сарын 12-ны үеэр “Премиер Интернейшнл’’ ХХК-ний байранд очиж уулзсан чинь захирал Э.Гантулга гэдэг ах сууж байсан. ... Би өөрийнхөө “ХАС” банкны хадгаламжаас 2.900.000 төгрөгийг тэр өдөрт нь авч өгөөд бүртгүүлсэн. Хэд хоногийн дараа үлдсэн ... 212.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... 2.900.000 төгрөг баримттай байгаа, харин сүүлд өгсөн 212.000 төгрөгийн баримт байхгүй. Бүгд нийлээд 3.112.000 хохирол учирсан …” гэх мэдүүлэг,

 

Э.Түвшинжаргалаас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2.900.000 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 90/,

 

Хохирогч Л.Нарандэлгэрийн /2хх-ийн 58, 3хх-ийн 121/: “... Уг хөтөлбөрийн дагуу өөрийн охин Оюун-Эрдэнийг Америкийн Нэгдсэн Улс руу явуулъя гэж 2013 оны 12 дугаар сард гэрээ хийж бүртгүүлээд охиноо явуулах болсон. Гэрээ хийгээд Э.Гантулга захиралд мөнгөө өгсөн. ... Би нийт 4.247.700 төгрөгийг өгсөн. Одоо 2.383.200 төгрөгийг буцааж авах дутуу байгаа юм… гэх мэдүүлэг,

 

      Л.Нарандэлгэрээс “Премиер Интернейшнл” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2.247.700 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 73.280 төгрөг, 2.000.000 төгрөг, нийт 4.320.980 төгрөг өгсөн баримт /3хх-ийн 113-115/,

 

Хохирогч Е.Багашарын /1хх-ийн 159/: “… Би 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монголын Залуучуудын холбооны 320 тоотод байрладаг “Премиер Интернейшнл” ХХК-ний оффис дээр очиж хөтөлбөрийн менежер Б.Бадраа гэх хүнтэй уулзаж гэрээ байгуулсан. 2015 оны 04 дүгээр сарын сүүлчээр элчингийн ярилцлаганд ороод 2015 оны дундуур Америк Улс руу явахаар болж 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрөө бүртгэлийн хураамж гэх 700 Ам.долларыг Б.Бадраад бэлнээр өгсөн. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус байгууллагын захирал Э.Гантулга над руу утсаар яриад “үлдэгдэл 700 Ам.доллараа тушаагаарай” гэж хэлсний дагуу би уг өдөр нь очиж нэмж 700 Ам.доллараа Э.Гантулгад өгч баримт авсан. Ингээд би нийт 1.400 Ам.доллар “Премиер Интернейшнл” ХХК-д өгсөн …” гэх мэдүүлэг

 

Е.Багашараас “Премиер Интернейшнл” ХХК-д 1.400 Ам.доллар өгсөн баримт /1хх-ийн 156/,

Хохирогч Б.Даваасүрэнгийн /1хх-ийн 116/: “... 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийж бэлнээр 1.350 Ам.долларыг Э.Гантулгад тушааж баримт авсан. ... Үүнээс хойш манай хүү Н.Баатарсүрэн нь 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр удаа дараа “Премиер Интернейшнл” ХХК-ний байранд очиход байнгын түгжээтэй утсаар ярихаар утсаа авахгүй алга болоод хэд хэдэн удаа би хүүтэйгээ байранд нь очиход олон хүмүүс мөнгөө авч чадаагүй талаар дуулдсан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн ..” гэх мэдүүлэг,

 

Н.Баатарсүрэнгээс “Премиер Интернейшнл” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1350 Ам.доллар өгсөн баримт /1хх-ийн 112/,

 

      Хохирогч С.Дашмягмарын /1хх-ийн 71/: “… 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би Монголын Залуучуудын Холбооны 320 тоотод “Премиер Интернейшнл’’ ХХК-ний захирал Э.Гантулгатай уулзаж Америкийн Нэгдсэн Улс руу 2015 оны зуны 3 сарын хугацаанд ажиллаж аялах хөтөлбөрт хамрагдахаар тохирч Э.Гантулгад бэлнээр тус компаний оффисын өрөөнд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1.584.800 төгрөг өгсөн…” гэх мэдүүлэг,

 

С.Дашмягмараас “Премиер Интернейшнл” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1.584.800 төгрөг өгсөн баримт /1хх-ийн 66/,

 

Хохирогч Б.Билгүүний /2хх-ийн 66/: “... 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Залуучуудын холбооны байранд байрлаж байсан оффис дээр нь очиж 1.250 Ам.доллартай тэнцэх 2.496.000 төгрөгийг бэлнээр өгч гэрээ байгуулсан ...” гэх мэдүүлэг,

 

Б.Билгүүнээс “Премиер Интернейшнл’’ ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1.250 Ам.доллар өгсөн баримт /2хх-ийн 64/,

 

Гэрч Б.Билгүүний /3хх-ийн 122-123/: “… Би 2013 оны 03 сард Э.Гантулга захирлын тавьсан саналын дагуу өөрийн ажлын хажуугаар “Премиер Интернейшнл” ХХК-д гадаад харилцааг нь хариуцан ажиллахаар тохиролцсон юм. ... “Премиер Интернейшнл’’ ХХК бол оюутнуудыг Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилдаг байгууллага юм. ... Америкийн Нэгдсэн Улсын “Интракс” ХХК нь гэрээ байгуулахыг зөвшөөрсөн боловч Э.Гантулга захирал нь манай талаас шаардагдах материалууд болон мөнгийг гаргаж өгөөгүй. ... Би 2014 оны 02 сард Э.Гантулга захиралд “одоо Америкийн Нэгдсэн Улсын “Интракс” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй, оюутнууд бүртгэх хэрэггүй, бүртгэсэн бол гэрээгээ цуцлаад мөнгийг нь буцааж өг,  бид хоцорсон” гэж  хэлж анхааруулж байсан. ... 2013 оны 08 дугаар   сард Америкийн Нэгдсэн Улсын “Интракс” ХХК-тай гэрээ байгуулж чадаагүй. Тийм учраас 2014 онд оюутнуудыг явуулах ажил бүхэлдээ бүтэхгүй болж байна гэсэн үг …” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Цэлмэгийн /1хх-ийн 186/: “... Н.Болдбаатар захирал өөрөө Монголын Ардчилсан Залуучуудын холбоонд явдаг болохоор компанийг Э.Гантулга сонирхоод хөрөнгө гаргаж ажиллуулахаар болсон. Н.Болдбаатар, Э.Гантулга нарын хооронд чухам ямар яриатай байсныг мэдэхгүй байна., ... Би 7, 8 сарын хугацаанд менежерийн ажлыг нь хийж байсан., ... Би ажиллаж байх хугацаандаа гэрээ хийж бүртгэл хийдэг байсан. Тэгээд намайг гарахаас өмнөхөн Дуламсүрэн гэдэг эмэгтэйг ажилд авсан ...” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Гантулгын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Гантулга шүүхэд мэдүүлэхдээ “…надад хохирсон гэх иргэдийг залилан мэхэлж мөнгийг нь авах, үүргээ биелүүлэхгүй байх санаа зорилго байгаагүй…“ гэсэн боловч шүүх Э.Гантулгын АНУ-д ажиллаж, аялах хөтөлбөрт хамруулж өгөх нэрийдлээр бусдыг залилсан үйл ажиллагаанд дараах байдлаар дүгнэлт хийж Э.Гантулгын мэдүүлэгт болон түүний өмгөөлөгч нарын тайлбарт няцаалт өгсөн болно.

 

Э.Гантулга “Интракс”, “Жобофер ру” зэрэг компанитай гэрээ байгуулсан гэх боловч мөрдөн байцаалтын ажиллагаагаар дээрх компаниудтай гэрээ байгуулсан талаар нотлох баримт тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэрээ байгуулахад шаардлагатай холбогдох материалуудыг (компанийн санхүүгийн тайлан, хамтран ажилладаг 3 компанийн гэрээ, тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт, гэрээ байгуулах хураамж г.м) гаргаж өгөөгүйн улмаас дээрх компаниудтай гэрээ огт байгуулагдаагүй, гэрээ байгуулаагүй атлаа иргэдийг АНУ руу явуулахаар бүртгэж, хөтөлбөрт хамруулж өгнө гэж иргэдэд амлалт өгч, үр дүн маш эргэлзээтэй бөгөөд иргэд хөтөлбөрт хамрагдаагүй тохиолдолд авсан мөнгөө эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын мөнгөн хөрөнгийг удаа дараагийн үйлдлээр өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилан мэхлэх үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Э.Гантулга нь хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 920 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно /2хх-ийн 39/.

 

Шүүгдэгч Э.Гантулга өөрөөс хамаарах, гэрээнд заасан зуучлалын үүргээ огт биелүүлээгүй атлаа зохиомол амлалт өгч, “Интракс” зэрэг компанитай гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах цаг хугацааны хувьд хожимдсон гэдгээ мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь залилан мэхэлж бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлж байгаа болно. “Премиер Интернэйшнл” ХХК-ийн зуучилсан зарим иргэд өмнө АНУ руу аялж, ажиллах хөтөлбөрт хамрагдаж байсан нь Э.Гантулгаас хамаарал багатай, виз олгох болсон гол үндэслэл нь тухайн Элчин сайдын яам, консулын газраас тавьсан виз олгох шаардлага, шалгуурыг тэдгээр иргэд бодит байдлаараа хангасан явдал байсан нь тодорхой юм (урьд нь “Премиер Интернэйшнл” ХХК-ийн зуучлалаар дамжуулан АНУ руу явсан иргэд байгаа, энэ хэрэгт тэдгээр иргэдийн зарим нь  хохирогчоор тогтоогдсон бөгөөд Э.Гантулгын мөрдөн байцаалтад гаргаж өгсөн Англи хэл дээрх баримтууд үүнийг нотлох зорилгоор гаргаж өгсөн баримт тул заавал орчуулуулах шаардлагагүй).

 

Мөн Э.Гантулга нэр бүхий хохирогч нараас бэлнээр баримт үйлдэж болон хувийн дансаараа мөнгө авсан бөгөөд “Премиер Интернэйшнл” компанийн дансыг ашиглан хохирогч нараас мөнгө аваагүй тул компанийн дансанд үндэслэн аудитын дүгнэлт гаргах шаардлагагүй. Үүнээс гадна шүүгдэгчээс гаргаж өгсөн “кассын дэвтэр” , “Голомт банкны кассын орлогын ордер”  гэсэн баримтуудад энэ хэргийн хохирогч нараас авсан мөнгийг өөрсдийнх нь хэрэгцээ шаардлагад зориулан зарцуулсныг нотлож чадахгүй (АНУ руу ажлын байрны санал, урилга авахад), харин ч өөр зүйлд тухайлбал компанийн зардал, өөр бусад хүмүүст төлбөрийн буцаан олголт хийсэн баримтууд байгааг, мөн эд мөрийн баримтаар хураагдсан CD бичлэгт  Н.Болдбаатар энэ хэрэгт хамтран оролцсон, хохирогч нарыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

 

Иймээс шүүгдэгч Э.Гантулгын давтан үйлдлээр бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах хууль зүйн үндэстэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ганнтулгад ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Гантулгаас хохирогч Б.Ариунцэцэгт 376.866 төгрөг, Т.Эрбаатарт 744.944 төгрөг, С.Билгүүнд (“Боловсрол хөгжлийн гүүр” ТББ) 2.393.340 төгрөг, Н.Содномд 388.000 төгрөг, Г.Даваадалайд 2.007.104 төгрөг, Б.Сайхансанаад 855.000 төгрөг, Ж.Айгеримд 747.112 төгрөг, Л.Нарандэлгэрт 2.056.500 төгрөг, А.Далайцэрэнд 374.972 төгрөг тус тус нөхөн төлснийг учирсан хохирлоос хасч тооцов.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох нийт 61.480.951 төгрөгийг шүүгдэгч Э.Гантулгаас гаргуулж, үүнээс хохирогч Т.Нандинцэцэгт 2.251.740 төгрөг, хохирогч А.Бержанд 2.011.900 төгрөг, хохирогч Ш.Амарсайханд 2.488.200 төгрөг, хохирогч Б.Даваасүрэнд 2.679.885 төгрөг, хохирогч С.Нарантуяад 3.112.000 төгрөг, хохирогч Е.Багашард 2.779.637 төгрөг, хохирогч Б.Батмөнхөд 1.832.000 төгрөг, хохирогч С.Дашмягмарт 1.584.800 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 2.402.400 төгрөг, хохирогч В.Цогбаярт 2.727.975 төгрөг, хохирогч Б.Ариунцэцэгт 2.100.598 төгрөг, хохирогч Т.Эрбаатарт 1.489.888 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 1.856.000 төгрөг, хохирогч С.Билгүүнд (“Боловсрол хөгжлийн гүүр” ТББ) 2.756356 төгрөг, хохирогч Н.Содномд 1.810.892 төгрөг, хохирогч Ө.Энхжинд 1.855.000 төгрөг, хохирогч Э.Түвшинжаргалд 3.112.000 төгрөг, хохирогч Г.Даваадалайд 912.320 төгрөг, хохирогч О.Сувдаад 1.851.000 төгрөг, хохирогч М.Нинад 2.962.644 төгрөг, хохирогч Б.Сайхансанаад 3.489.280 төгрөг, хохирогч Ж.Айгеримд 1.307.466 төгрөг, хохирогч Л.Нарандэлгэрт 2.264.480 төгрөг, хохирогч Б.Билгүүнд 2.496.000 төгрөг, хохирогч М.Маржанд 2.556.058 төгрөг, хохирогч О.Хэрлэнд 2.905.824 төгрөг, хохирогч А.Далайцэрэнд 1.884.628 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Шүүгдэгч Э.Гантулга 2013 оны 04 дүгээр сард “Премиер Интернэйшнл” компанийг хувьцаа худалдах, худалдан гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргээр  Н.Болдбаатараас авсан бөгөөд өөрөө компанийн үйл ажиллагааг гардан удирдаж, хохирогч нарын мөнгөн хөрөнгийг авч захиран зарцуулсан, “Премиер Интернэйшнл” компанийн үйл ажиллагаанд Н.Болдбаатар оролцдоггүй байсан талаарх үйл баримт хэргийн цугласан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Ийм учраас иргэний хариуцагч Н.Болдбаатараас хохирогч нарт учирсан мөнгөн хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж  шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сартуул овогт Эрдэнэчулууны Гантулгыг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гантулгыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Гантулгын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Гантулга 565 /таван зуун жаран тав/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал уг хэрэгт нь үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 61.480.951 төгрөгийг шүүгдэгч Э.Гантулгаас гаргуулж, үүнээс хохирогч Т.Нандинцэцэгт 2.251.740 төгрөг, хохирогч А.Бержанд 2.011.900 төгрөг, хохирогч Ш.Амарсайханд 2.488.200 төгрөг, хохирогч Б.Даваасүрэнд 2.679.885 төгрөг, хохирогч С.Нарантуяад 3.112.000 төгрөг, хохирогч Е.Багашард 2.779.637 төгрөг, хохирогч Б.Батмөнхөд 1.832.000 төгрөг, хохирогч С.Дашмягмарт 1.584.800 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 2.402.400 төгрөг, хохирогч В.Цогбаярт 2.727.975 төгрөг, хохирогч Б.Ариунцэцэгт 2.100.598 төгрөг, хохирогч Т.Эрбаатарт 1.489.888 төгрөг, хохирогч Б.Ууганбаярт 1.856.000 төгрөг, хохирогч С.Билгүүнд (“Боловсрол хөгжлийн гүүр” ТББ) 2.756356 төгрөг, хохирогч Н.Содномд 1.810.892 төгрөг, хохирогч Ө.Энхжинд 1.855.000 төгрөг, хохирогч Э.Түвшинжаргалд 3.112.000 төгрөг, хохирогч Г.Даваадалайд 912.320 төгрөг, хохирогч О.Сувдаад 1.851.000 төгрөг, хохирогч М.Нинад 2.962.644 төгрөг, хохирогч Б.Сайхансанаад 3.489.280 төгрөг, хохирогч Ж.Айгеримд 1.307.466 төгрөг, хохирогч Л.Нарандэлгэрт 2.264.480 төгрөг, хохирогч Б.Билгүүнд 2.496.000 төгрөг, хохирогч М.Маржанд 2.556.058 төгрөг, хохирогч О.Хэрлэнд 2.905.824 төгрөг, хохирогч А.Далайцэрэнд 1.884.628 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Иргэний хариуцагч Н.Болдбаатар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                      

                                        ШҮҮГЧИД                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                                                                         З.БОЛДБААТАР