Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02809

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/02809

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Ц.М /РД:***/,

 

Хариуцагч: **** газар,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** тоот хаягт оршин суух, Г.Э /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М нь *** газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. *** газрын Баянгол дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад ***-ын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот Мэдэгдэлтэй 2023 оны 12 дугаар 01-ний өдөр танилцсан. Барьцаа хөрөнгө болох Ц.Г, Г.У нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, *** талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 1 өрөө орон сууцыг *** төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг анх барьцаалснаас хойш долларын ханш өсөж, төгрөгийн ханш суларч, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад хэт бага үнээр үнэлж байгаа нь барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд 1 өрөө орон сууцыг *** төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн **** дүгээр захирамжаар Ц.М аас *** төгрөг гаргуулж, сайн дураар биелүүлэхгүй бол 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Ц.Г, Ц.У нарын өмчлөлийн *** тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө орон сууцыг албадан худалдах хэлбэрээр хангуулахаар тус шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн барьцаалагдсан *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийн саналыг талууд төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2023 оны 11 дүгээр сарын 21-ний *** дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний шинжээч томилсон. Үнэлгээний тайланг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар мэдэгдлээр төлбөр авагчид хүргүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** , *** албан бичгүүдээр төлбөр авагч нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд хүсэлт ирүүлээгүй байх тул 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *** газар анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч, авагч нарт мэдэгдэж, дуудлага худалдааг явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийн анх барьцаалснаас хойш долларын ханш өссөн, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн аль зүйл заалтыг нь зөрчиж байна, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн яг аль заалтыг зөрчсөн нь харагдахгүй, тодорхойгүй байна. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө нь байгаа учраас үнэ цэнээ хадгалаад байгаа. Шинжээч хөрөнгийг үнэлснээрээ хөрөнгийг үнэгүйдүүлэх ямар ч боломж байхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-*** дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гомдол гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 12 дугаар сарын 06-н өдөр хариу өгсөн. Нэхэмжлэл, гомдол гаргах хугацааг тоолж буй нь эргэлзээтэй байна. Үнэлгээ бол шийдвэр гүйцэтгэгч бие дааж хийж буй ажиллагаа биш. Үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргаж байгаа. Үнэлгээтэй холбоотой маргаж байгаа бол шууд шүүхэд хандах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан нь нэхэмжлэл дээр байна. Гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, үнэгүй.мн хуудсанд үзлэг хийсэн. Үзлэг хийсэн 2 зар нь нэг зурагтай, агуулгын хувьд хоёулаа 9 давхар байрны м.кв өөр орон сууц байсан. Маргаад байгаа орон сууцтай ижил төрлийн 5 давхар барилга биш. Эсрэгээрээ үнэгүй.мн цахим хуудсанд яг маргааны зүйл болоод байгаа Баянгол дүүргийн *** давхарт нэхэмжлэгчийн барьцаанд тавьсан хөрөнгөтэй дотоод зохион байгуулалт нь ижилхэн нэг өрөө байрыг *** төгрөгөөс ярина гэсэн зар байгаа. Энэ зар нь олон нийтэд нээлттэй байгаа учраас нэхэмжлэгч, хариуцагч, шүүх харж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс *** газрын 2023.11.30-ны өдрийн *** тоот үнэлгээний мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.11-ний өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.06-ны өдрийн 210/МА2022/00*** дугаар магадлал, *** газрын 2023.12.06-ны өдрийн 4/1614 дугаар хариу мэдэгдэх хуудас *** газрын 2023.12.08-ны өдрийн *** тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2023.12.05-ны өдрийн *** тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2022.11.28-ны өдрийн *** тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.11.28-ны өдрийн Б.Э-ын ын хүсэлт, 2022.11.28-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.11.28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.11.05-ны өдрийн *** тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2023.11.20-ны өдрийн төлбөр авагчийн үнийн санал, 2023.11.15-ны өдрийн өмчлөгчийн үнийн санал, 2023.11.15-ны өдрийн төлбөр төлөгчийн үнийн санал, 2023.11.15-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.11.21-ний өдрийн *** тоот шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчийн эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2023.11.22-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгсөн тэмдэглэл, 2023.11.29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, *** ХХК-ийн 2023.11.29-ний өдрийн тайлан хүргүүлэх тухай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, төлбөр төлөгч, авагч нарт өгсөн үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Монголын мэдээ сонины албадан дуудлага худалдааны зар, 2023.12.22-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, өмчлөгч Ц.Г-ын үнийн санал зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үнэгүй.мн сайтын 2 зард үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Барьцаа хөрөнгө болох Ц.Г, Г.У нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, *** талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 1 өрөө орон сууцыг *** төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийг анх барьцаалснаас хойш долларын ханш өсөж, төгрөгийн ханш суларч, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад хэт бага үнээр үнэлж байгаа нь барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд 1 өрөө орон сууцыг *** төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн **** дүгээр захирамжаар Ц.М аас *** төгрөг гаргуулж, сайн дураар биелүүлэхгүй бол 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Ц.Г, Ц.У нарын өмчлөлийн *** тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө орон сууцыг албадан худалдах хэлбэрээр хангуулахаар тус шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн барьцаалагдсан *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийн саналыг талууд төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2023 оны 11 дүгээр сарын 21-ний *** дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний шинжээч томилсон. Үнэлгээний тайланг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар мэдэгдлээр төлбөр авагчид хүргүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** , *** албан бичгүүдээр төлбөр авагч нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийн анх барьцаалснаас хойш долларын ханш өссөн, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн аль зүйл заалтыг нь зөрчиж байна, мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн яг аль заалтыг зөрчсөн нь харагдахгүй, тодорхойгүй байна. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө нь байгаа учраас үнэ цэнээ хадгалаад байгаа. Шинжээч хөрөнгийг үнэлснээрээ хөрөнгийг үнэгүйдүүлэх ямар ч боломж байхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-*** дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гомдол гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 12 дугаар сарын 06-н өдөр хариу өгсөн. Нэхэмжлэл, гомдол гаргах хугацааг тоолж буй нь эргэлзээтэй байна. Үнэлгээ бол шийдвэр гүйцэтгэгч бие дааж хийж буй ажиллагаа биш. Үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргаж байгаа. Үнэлгээтэй холбоотой маргаж байгаа бол шууд шүүхэд хандах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан нь нэхэмжлэл дээр байна. Гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, үнэгүй.мн хуудсанд үзлэг хийсэн. Үзлэг хийсэн 2 зар нь нэг зурагтай, агуулгын хувьд хоёулаа 9 давхар байрны м.кв өөр орон сууц байсан. Маргаад байгаа орон сууцтай ижил төрлийн 5 давхар барилга биш. Эсрэгээрээ үнэгүй.мн цахим хуудсанд яг маргааны зүйл болоод байгаа Баянгол дүүргийн *** давхарт нэхэмжлэгчийн барьцаанд тавьсан хөрөнгөтэй дотоод зохион байгуулалт нь ижилхэн нэг өрөө байрыг *** төгрөгөөс ярина гэсэн зар байгаа. Энэ зар нь олон нийтэд нээлттэй байгаа учраас нэхэмжлэгч, хариуцагч, шүүх харж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *** газрын 2023.11.30-ны өдрийн *** тоот үнэлгээний мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.11-ний өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.06-ны өдрийн 210/МА2022/00*** дугаар магадлал, *** газрын 2023.12.06-ны өдрийн 4/1614 дугаар хариу мэдэгдэх хуудас *** газрын 2023.12.08-ны өдрийн *** тоот албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2023.12.05-ны өдрийн *** тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.11.28-ны өдрийн *** тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.11.28-ны өдрийн Б.Э-ын ын хүсэлт, 2022.11.28-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.11.28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.11.05-ны өдрийн *** /03 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2023.11.20-ны өдрийн төлбөр авагчийн үнийн санал, 2023.11.15-ны өдрийн өмчлөгчийн үнийн санал, 2023.11.15-ны өдрийн төлбөр төлөгчийн үнийн санал, 2023.11.15-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023.11.21-ний өдрийн *** тоот шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчийн эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2023.11.22-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгсөн тэмдэглэл, 2023.11.29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, *** ХХК-ийн 2023.11.29-ний өдрийн тайлан хүргүүлэх тухай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, төлбөр төлөгч, авагч нарт өгсөн үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Монголын мэдээ сонины албадан дуудлага худалдааны зар, 2023.12.22-ны өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, өмчлөгч Ц.Г-ын үнийн санал, үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийдвэрээр Г.Э , Ц.М нарын байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдах хэлбэрээр хангуулахаар шийдвэрлэжээ.

7. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.Г, Г.У нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж тэмдэглэл үйлджээ. Улмаар *** төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаах талаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.М ад гардуулсан байна.

8. Төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** /03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор Ц.Г, Г.У нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, тэмдэглэл үйлдэж, *** төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаах талаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.М ад дамжуулан мэдэгдэхээр хүлээлгэн өгчээ.

9. Төлбөр төлөгч, төлбөр авагч, барьцаа хөрөнгийн өмчлөгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоонд хүрээгүй байх тул хариуцагч байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** тоот тогтоолоор шинжээч томилж, барьцаа хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.

10. Шинжээч нь орон сууцыг өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд шинжээч *** ХХК нь Ц.Г, Г.У нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг ижил байршилд байгаа орон сууцны зах зээлийн үнэтэй жишиж, зах зээлийн хандлагын аргаар *** төгрөгийн үнэлгээ тогтоожээ.

11. Зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ нэг байршилтай, зориулалт ижил хөрөнгийн худалдах борлуулахаар санал гаргасан 3 хөрөнгийн үнэтэй харьцуулж дүгнэлт гаргасан байх тул *** ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх бөгөөд дуудлага худалдааны зориулалтаар хийж буй хөрөнгийн үнэлгээний журам, аргачлал батлагдаагүй тул албадан дуудлага худалдаан оруулах зориулалтад нийцүүлж, худалдан борлуулах зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн байгаа нь үнэлгээ хийх зорилготой нийцсэн байна гэж дүгнэлээ

12. Нэхэмжлэгчийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэнтэй холбоотой хийлгэсэн үнэгүй.мн сайтад худалдан борлуулахаар тавьсан хөрөнгө нь үнэлгээний тайланд дурдсан хөрөнгөтэй байршил ойролцоо боловч хийц, өрөөний зохион байгуулалт, ашиглалтад орсон хугацаа зэргээр зөрүүтэй байна.

13. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

14. Хариуцагч байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн үнэлгээний тайлангийн талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.М ад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

15. Нэхэмжлэгч нь хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн болох нь нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн дардсаар тогтоогдож байх ба ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлэхэд хүндэтгэх шалтгаан болохгүй

16. Иймд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан *** газарт холбогдох, Г.У , Ц.Г- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцанд хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ