| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/02805/И |
| Дугаар | 102/ШШ2024/02834 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/02834
| 2024 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/02834 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.У, Т.Х нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 59,305,446 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 59,305,446 төгрөгийг 2024.06.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 9,861,090 төгрөг, 2024.09.25-ны өдөр 9,861,090 төгрөг, 2024.10.25-ны өдөр 9,861,090 төгрөг, 2024.11.25-ны өдөр 9,861,090 төгрөг, 2024.12.25-ны өдөр 9,861,090 төгрөгөөр хувааж төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлээр хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524,680 төгрөгийн 50 хувь болох 262,340 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 262,340 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ