| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02528/И |
| Дугаар | 102/ШШ2024/02862 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/02862
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/02862 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Х-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөн дундын хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч С.Х, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Х-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Би гэр бүлээ цуцлуулаад хүүхэддээ тэтгэмж тогтоох хүсэлттэй байна. Бид 2 арван жилдээ анх танилцаж байсан. 2015 онд анхны хүүхдээ төрүүлсэн. Машинаа 2022 онд байраа 2023 онд авсан. Бид хоёрын харилцаа тохирохгүй байгаа. Энэ хүн архи уудаг, уухаараа ёс бус үг хэллэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхнэртэйгээ ярилцх гэсэн боловч надтай ярилцдаггүй. Баянгол дүүргийн цагдаагийн асуудал согтуу машин барих гэж байгаад тэгж хэлсэн. Би өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй гэв.
3. Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Хүүхдийн сургуулийн тодорхойлолт /хх 5-6/, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8/, Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 7-8/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн...дугаар шийтгэвэр /хх 9-11/, хариуцагчаас тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх 21-24/ тус тус шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Д.М болон С.Х нар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Х.Э, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Х.А нар төржээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
6. Гэхдээ талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.Э, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.А нарыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй юм.
8. Хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай харшлахгүй юм.
9. Мөн хариуцагч нь ... тоёота приус маркийн автомашины өмчлөлийг нэхэмжлэгч Д.М-т шилжүүлэхээр тохиролцсон нь дээрх зохицуулалттай нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Х, Д.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.А, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.Э нарыг э н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.А, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.Э нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг С.Хангалсүрэнгээс гаргуулан хүүхдүүдэд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Х нь ...автомашины өмчлөлийг нэхэмжлэгч Д.М-т шилжүүлэхээр тохиролцсоныг баталгаажуулж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ