Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2016/0116/З |
Дугаар | 128/ШШ2016/0249 |
Огноо | 2016-04-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2016/0249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э**** ХХК
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Г.Б********, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Ою*********, Д.Г******** нар
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын ахлах байцаагч Г.Б********, Улсын байцаагч Г.Ою*********, Д.Ганчимэг нарын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/094/6** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Га******, Х.Ою*********, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Г.Б********, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Ганчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э**** ХХК-ийн захирал Ц.Со******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Г.Б********, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Ою*********, Д.Ганчимэг нар нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ц.Д************захиалгаар Барилгын тухай 07/094/6** тоот дүгнэлтийг гаргажээ.
Энэхүү дүгнэлтээр иргэн Ц.Даг*********** 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн өргөдлийн дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Ц.Д************үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын угсралтын байдалд хяналт шалгалт хийж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд үнэлэлт өгсөн байдаг.
Энэ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон Э**** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэл гаргаж багаа болно.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6**** тоот захирамжаар иргэн Х.Алт*******нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Засаг даргын 2012 оны А/2** тоот захирамжийн Ц.Даг****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэрэг, мөн шүүхийн шүүгчийн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 41** тоот захирамжаар Э**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох Ц.Д************үйлчилгээний барилгын эскиз зургийг баталж зөвшөөрсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.На******* үйлдэл, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/8**** тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэрэг үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Маргаан бүхий газар, барилгатай холбоотой хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасныг зөрчсөн.
2. Дээр дурьдсан захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 10 дугаар сарын 14-ний өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 5758 дугаар шүүгчийн захирамж гарч 2013/832 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 521/2013 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлсэн байдаг.
Энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр байхад архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар өөрчлөлт оруулснаар нь үнэлж дүгнэн, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3. Барилгын тухай 07/094/627 тоот дүгнэлтээр иргэн Ц.Д************4 давхар үйлчилгээний барилга нь Ху*** интернэшнл ХХК-ийн барьсан 9 давхар барилгын сууриас 15,7 /барилгын зүүн булан/, 17,6 м /барилгын баруун булан/, консоль хооронд 14,5 м /барилгын зүүн булан/, 16,2 м /барилгын баруун булан/, урд байрлах 2 давхар урт цагааны үйлчилгээний барилгын сууриар 14,2 м, консолиор 12,7 м зайтай байгаа нь хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт, орон сууцны барилгын зураг төлөвлөлт БНбД 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.6 дахь заалтыг хангаж байна гэсэн.
Гэтэл хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11-т ....2-3 давхар барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй ... байх ёстой гэснийг ноцтой зөрчиж байгааг үл харгалзан илт нэг талыг барьж холбогдох норм дүрмийг зөрчсөн байдаг.
4. Иргэн Ц.Д************гэх 4 давхар үйлчилгээний барилга нь Э**** ХХК-ийн хими цэвэрлэгээний барилгаас зүүн тийш 2,9 м /цонхтой байхаар/ зайтай баригдсан.
Энэ нь хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11-т .... 2-3 давхар барилгын сууцны тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй, 4 давхар бол 20 м-ээс багагүй ... байх ёстой гэснийг, мөн БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хамгийн багадаа 6 м байх ёстой гэснийг тус тус зөрчиж байгаа болно гэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Г.Б********, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Ою*********, Д.Ганчимэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ц.Д************ирүүлсэн хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/260 тоот удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн хойд талд иргэн Ц.Д************захиалгаар баригдаж буй 4 давхар үйлчилгээний барилгад Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Г.Б******** ахалж, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Ою*********, Д.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус барилгын захиалагчийн менежер н.Бямбасүрэнг байлцуулан хяналт, шалгалт хийж холбогдох баримт материалыг судлан танилцсан.
Энэхүү шалгалтаар дараах баримт бичгийг үндэслэн тус дүгнэлтийг гаргасан болно:
1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/6** дүгээр захирамжаар батлагдсан Газар барилгажилтын зөвлөл-ийн хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцүүлсэн асуудлын нэгдсэн дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/2** тоот захирамжаар иргэн Ц.Дагвадоржид 215 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газрын байршлыг шилжүүлэхийг зөвшөөрсөн;
2. Иргэн Ц.Д************нэгж талбарын 18****************** дугаартай газрын байршлын кадастрын зургийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газрын улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулсан.
3. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Ц.Д************үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт консольтой байхаар нэмэлт өөрчлөлт оруулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажуулсан.
4. Иргэн Ц.Д************4 давхар, үйлчилгээний барилгын эх загвар зургийг Марс Констракшн ХХК 2014 онд боловсруулж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан.
5. Нийслэлийн Онцгой байдлын газар нь иргэн Ц.Д************4 давхар, үйлчилгээний барилгын зураг төсөлд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 10/349 тоот дүгнэлт гаргасан.
6. Барилгын хөгжлийн төв нь иргэн Ц.Д************4 давхар, үйлчилгээний барилгын зураг төсөлд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1065/2015 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт тус тус гаргасан эрх бүхий байгууллагын баримт бичиг болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, мэргэжлийн хяналтын ерөнхий шаардлага, стандарт, барилгын салбарын хууль тогтоомж, норм, дүрэм стандартыг үндэслэн 07/094/6**** тоот дүгнэлтийг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Га****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э**** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг нь 2014 оны 08 сард захиргааны хэрэг үүссэн. Тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зөвхөн гуравдагч этгээд Д.Даг*********** хүндэтгэн үзэх шалтгаанаас болж 17-18 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг шийдвэрлэж чадахгүй байгаа.
Иймд тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Захиргааны хэрэг үүсээд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хяналт шалгалт хийсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн.
2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 5758 тоот шүүгчийн захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.
Гэтэл 2013/8** тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 521/2** тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн биелэлтийг түдгэлзүүлсэн. Шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байхад архитектур төлөвлөлтийн даалгавар стандартын шаардлага хангаж байна гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй.
Хариуцагч өөрөө төрийн байгууллагын төлөөлж оролцдог учраас ямагт давуу эрхтэй байдаг. Иймд нэхэмжлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагад эрх зүйн хамгаалалт зайлшгүй шаардлагатай.
Актын биелэлтийг түдгэлзүүлснээр үйлчлэлийг бүрэн зогсоодог онцлогтой. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан байхад үүнтэй холбоотой ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох ёсгүй байсан.
Өнөөдрийн маргаан бүхий дүгнэлт нь Шүүхийн тухай хуулийг зөрчсөн. Тухайн үед дүгнэлтээр Ц.Д************4 давхар үйлчилгээний барилга нь Ху*** интернэшнл ХХК-ийн барилгаас хол байгаа тул Хот тосгоны барилгажилтын норм ба дүрмийн 30 дугаар зүйлийн 30.1, 4.11-т хоорондын зайг 15 метрээс багагүй байхаар харин 4 давхар барилга байвал 20 метрээс багагүй байхаар тусгасан байдаг.
Гэтэл хэт нэг талыг барьж норм, дүрмийг хангаж байсан дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэн Ц.Д************барилга нь Э**** ХХК-ийн барилгаас зүүн талаас 2.9 метрийн зайтай. Шинээр баригдаж байгаа барилга нь цонхтой учраас Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 30 дүгээр зүйлийн 30.1.4, 2.14-т хана тусгаарлалтын зай хамгийн багадаа 6 метр байхаар заасан.
Энэ нь галд тэсвэрчилтийн 1, 2 дугаар цэгээс шалтгаалан 2 байшингийн хоорондох гал тусгаарлах хэмжээ нь өөр өөр байдаг. 6 метр нь гал тэсвэрчилтийн хамгийн бага хэмжээгээр нь тооцсон.
Хариуцагч тайлбарлахдаа өмнө нь дүгнэлт хийж албан шаардлага хүргүүлж байсан. Түүний дараа зөрчил дутагдлаа арилгасны дараа дүгнэлтийг гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Анх Ц.Д************барилга нь анх 2012 онд баригдаж эхэлсэн байдаг. 2012 оноос хойш Ц.Д************барилга 1 см байтугай 1 мм ч хөдлөөгүй. Барилга өөрөө хөдлөөгүй байхад норм дүрэм нийцэж байна гэсэн дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй... гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Г.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э**** ХХК-тай холбогдох эрх ашгийг хөндсөн хяналт шалгалтыг манай зүгээс хийгээгүй. Харин Ху*** интернэшнл ХХК-ийн барьсан 30, 40 дүгээр байрны СӨХ-ны гаргасан хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон хяналт шалгалтыг хийсэн.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагаас гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийх үүрэгтэй.
Энэ хуулийн дагуу манай зүгээс хяналт шалгалт хийж 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 07/094/6** тоот дүгнэлт гарган, улсын байцаагчийн акт гарсан.
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн дагуу улсын байцаагчийн акт тавьж, гарсан зөрчлөө арилгасны дараа дүгнэлт гарган акт тавьсан.
Иргэн, аж ахуй нэгж байгууллага улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг хангуулан буцаан хандах үүрэгтэй.
Энэ үүргийг иргэн Ц.Дагвадорж тодорхой хэмжээний ажлыг хийгээд буцаад манай байгууллагад хандсан гэж ойлгосон.
Бид зөрчил арилгасан эсэхийг дахин шалгаж үзээд зогсоосон актыг сэргээсэн байгаа. Манайд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж, албан бичиг огт ирээгүй. Э**** ХХК-ийн хувьд манай хандаж дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлээгүй... гэв.
Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байна. Тухайн норм, дүрмээр орон сууц, орон сууцын хоорондох зай хэмжээг зохицуулсан байдаг. Гэтэл Э**** ХХК-ийн өөрсдийнх нь барилга нь хими цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай барилга байгаа. Харин иргэн Ц.Д************барилга тухайн үед орон сууц, үйлчилгээний зориулалттай байсан боловч бүх зөрчлөө арилгаад актаар сэргээхдээ үйлчилгээний зориулалттай болсон учраас 2 үйлчилгээний зориулалттай барилгын хэмжээнд тухайн норм, дүрэм үйлчлэхгүй.
Мөн галд тэсвэрчилтийн талаар нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байсан. Анхны албан шаардлагад Э**** ХХК-ийн барилгыг цонхтой талаараа хэдэн метрийн зайтай байх талаар тусгаж өгсөн.
Мөн нэхэмжлэгчээс тайлбарлахдаа иргэн Ц.Д************барилга нь хөдлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үнэн боловч Ц.Д************барилгын анх шалгаж байхад 10 давхар барилга барихаар төлөвлөсөн байсан. Үүнд манай зүгээс зөрчилтэй гэж үзсэн. Үүний дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөрчлөө арилгуулан 4 давхар үйлчилгээний зориулалтай барилга барихаар төлөвлөгөө гаргасан.
Үүнээс үзвэл баригдах гэж байгаа барилга өөрчлөгдөөгүй байхад яагаад зөрчил арилсан гэж үзсэн бэ гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт хариулахад барилгын давхрын хэмжээ өөрчлөгдсөн учраас зөрчил арилгасан гэж үзсэн... гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э**** ХХК нь Улсын ахлах байцаагч Г.Б********, улсын байцаагч Г.Ою*********, Д.Ганчимэг нарын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 07/094/6**тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэн Ц.Д************гаргасан хүсэлтийн дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж иргэн Ц.Д************4 давхар үйлчилгээний барилга болон Ху*** интернэшнл ХХК-ийн барьсан 9 давхар барилга хоорондын зай нь Барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт өгч 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 07/094/6** тоот улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.
Тус № 07/094/6** тоот улсын байцаагчийн дүгнэлт нь Ху*** интернэшнл ХХК-ийн барьсан 9 давхар барилга болон иргэн Ц.Д************4 давхар үйлчилгээний барилгын хоорондох зайны талаар дүгнэсэн дүгнэлт болохоос биш Э**** ХХК-ийн барилга болон иргэн Ц.Д************4 давхар үйлчилгээний барилгын хоорондох зайг хэмжиж дүгнэсэн дүгнэлт биш юм.
Иймд Улсын ахлах байцаагч Г.Б********, улсын байцаагч Г.Ою*********, Д.Ганчимэг нарын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 07/094/6** тоот дүгнэлт нь нэхэмжлэгч Э**** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн /хөндсөн/ дүгнэлт биш байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу... захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус актын шууд үйлчлэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор, шууд зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох чиг үүрэг бүхий шүүх юм.
Маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагч нарын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 07/094/627 тоот дүгнэлт нь нэхэмжлэгч рүү шууд чиглээгүй бөгөөд харин Ху*** интернэшнл ХХК-ийн 9 давхар барилга болон иргэн Ц.Д************4 давхар үйлчилгээний барилга руу чиглэсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хөндөгдөөгүй буюу нэхэмжлэгчид хамааралгүй байна.
Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн № 07/094/6** тоот дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй буюу зөрчигдөхгүй бөгөөд энэ дүгнэлт нь нэхэмжлэгчид шууд хамааралгүй, нэхэмжлэгч рүү чиглээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э**** ХХК-ийн Улсын ахлах байцаагч Г.Б********, улсын байцаагч Г.Ою*********, Д.Ганчимэг нарын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 07/094/6** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ